2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/06243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 24 191/ШШ2025/06243

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Хүсэлт гаргагч: .................... тоот хаягт байрлах, Х ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Н.Б /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчХ ХХК-ийн захирал Г.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.Б нь манай компанитай 2024.09.14-ний 0000 дугаартай Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 1904 загварын буйданг 1,293,600 төгрөгөөр авч төлбөрийг 9 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож худалдан авсан. 

1904 загварын буйданг зээлээр худалдан авснаас хойш Н.Б нь төлбөрөөс 777,610 төгрөг төлснөөс бусад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачилга гаргахгүй утсаа ч авахгүй алга болсон. 

Иймд үлдэгдэл дээр хүү алданги тооцоод 807,721 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 05 сарын 22-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 26219 тоот захирамжаар тус хаягт бүртгэлгүй оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Иймд хариуцагч Н.Б-ын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан Улсын бүртгэлийн 000000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 2 х/

-2025.04.18-ны өдөр Г.Ш-д олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х /,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.10-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4 х/,

-2024.09.14-ний өдрийн захиалгын хуудас /хх-ийн 5х/,

-2024.09.14-ний өдрийн Зээлийн төлбөрийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6х/,

-2024.09.14-ний өдрийн 2847 дугаартай Бараа зээлээр худалдах, худалан авах гэрээ /хх-ийн 7-8 х/,

-Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/Ш32025/26219 дугаартай захирамж /хх-ийн 9-10 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Н.Б /РД:000000000/-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХХК-ийн захирал Г.Г шүүхэд хүсэлт гаргажээ

.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б /РД:000000000/-ын оршин суух хаягийг .................... тоот гэж тодорхойлсны дагуу Х ХХК нь Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний үүрэгт 807,721 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/Ш32025/26219 дугаартай захирамжаар Н.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9-10 х/,

 

 Н.Б нь 2024.09.14-ний өдөр 0000 дугаартай Бараа зээлээр худалдах, худалан авах гэрээ байгуулан 1,293,600 төгрөгөөр 1904 дугаартай загварын буйданг авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Х ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

 Н.Б 2024.09.14-ний өдрийн 0000 дугаартай Бараа зээлээр худалдах, худалан авах гэрээ-нд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.05.30-ны өдрийн 191/Ш32025/24064 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Х ХХК-ийн захирал Г.Г-аас шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Х ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Н.Б /РД:000000000/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Б-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА