| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08396/И |
| Дугаар | 191/ШШ2025/00536 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00536
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** тоотод оршин суух, Д******* Н******* /регистрийн дугаар: ЛД*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *** тоотод оршин суух, Ш******* Д******* /регистрийн дугаар: ДГ*******/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Н******* миний бие нь 2013 онд Ш.Д*******той танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 02-нд охин Д.И , 2020 оны 01 дүгээр сарын 13-нд хүү Д.С , 2021 оны 12 дугаар сарын 28-нд хүү Д.А төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүүхдүүд маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүхдүүд маань эцгээрээ овоглодог. Охин Д.И нь энэ жил 1 дүгээр ангид сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, өдөр өнжүүлэхэд сарын 350,000 төгрөг төлбөртэй, амралтын өдөр балетын сурталтанд сарын 160,000 төлбөртэй сурталтанд явдаг бусад зардлууд өсөж байгаа хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.И охинд, Д.С ,Д.А хүүд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Н******* миний бие нэхэмжлэлийн дугаартай хариуцагч Ш.Д******* үүсгэсэн нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна. Учир нь хүүхдийн тэтгэмжээ харилцан тохиролцсоны улмаас уг нэхэмжлэлээ татгалзан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н******* нь хариуцагч Ш.Д*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Д*******т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,662 төгрөгийн 87,831 төгрөгийг улсын орлогод хэвээр ээж, 87,831 төгрөгийг Б******* дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Н*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.У