2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/00537

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, С*******, Ч*******гэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, **** тоотод байрлах, Ф******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоотод орш******* суух, Боржиг******* овогт З******* Б******* /регистрийн дугаар ГЮ*******/-д холбогдох

 

14,291,585 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З******* овогтой Б******* нь Ф******* Экспресс ББСБ ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 13,500,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь ББСБ-д анх зээл авснаас хойш үндсэн зээлд 500,000 төгрөг, зээлийн хүүнд 7,928,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 555,708 төгрөг нийт 8,984,168 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн фидуцын зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авхаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцын зүйлээр үүргй******* гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэлт байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцын гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 1,235,781 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,303 төгрөг, нотариатын хөлс 17,500 төгрөг, нийт 14,291,585 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ф******* ******* ББСБ нэхэмжлэлийн шаардлагыг танилцлаа. 14,291,585 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-нд 2,300,000 төгрөг, 7 дугаар сарын 25-нд үлдсэн 2,791,585 төгрөг хийж дуусгана. Энэ хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ф******* ******* ББСБ ХХК нь хариуцагч З.Б*******д холбогдуулан 14,291,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-нд 2,300,000 төгрөг, 7 дугаар сарын 25-нд үлдсэн 2,791,585 төгрөгийг төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасан бөгөөд төлбөр төлөх хуваарийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф******* ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б*******д холбогдох 14,291,585 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 14,291,585 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-нд 2,300,000 төгрөг, 7 дугаар сарын 25-нд үлдсэн 2,791,585 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,407 төгрөгийн 114,703.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114,703.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч З.Б*******аас улсын тэмдэгтийн хураамж 114,703.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ф******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дах******* нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА