| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/10034/И |
| Дугаар | 191/ШШ2025/00538 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00538
2025 01 23 191/ШШ2025/00538
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, *** тоотод байрлах, А******* ХЗХ /регистрийн дугаар *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, **** тоотод оршин суух, Харчин овогт Т******* Т******* /регистрийн дугаар: НР*******/-д холбогдох
68,452,249.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т******* нь тус хоршоонд 2023 оны 6 дугаар сарын 05-ны одор бизнесийн зээлийн зориулалттай зээл авах хүсэлт гаргасны дагуу тус хоршооноос Т.Т*******тай мөн өдрөө 31723210 тоот зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарыи 2.49%-н хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийи гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Т.Т*******гийн өмчлөлийн Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот,**** гоот хаягт байршшггай 66.1 м.кв 3 ороо орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Ү-******* улсын бүртгэлийи дугаартай Улаанбаатар хог, **** тоог хаягт байршилтай 66.57 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж БГ/23210 тоот барьцааны гэрээг тухайн өдрөө байгуулсан. Зээлдэгч Т.Т******* нь Зээлийн гэрээний хавсралт №1-д заасны дагуу сар бүрийн 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт хийх үүрэгтэй байсан ч 2023 оны 09 сарын 05-ны өдрөөс хойш огт төлөлт хийхгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардахад шаардлагыг үл хүлээн авч, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байна. Бидний зүгээс Т.Т*******г зээлээ төлөх талаар шаардаж удаа дараа мэдэгдэл өгч, фэйсбүүк болон гар утсаар сануулж, зээл төлөхөд ямар асуудал үүссэн талаар асууж тодруулж, эвлэрэн хэлэлцэх талаар санал санаачлага гаргасан боловч удахгүй төлнө, удахгүй зээлээ бүрэн хаана, эвлэрье хугацаа тохирье гэсэн боловч, 2024 оны 10 дугаар сараас тодорхойгүй байдалтай явсаар эвлэрэх боломжгүй, шүүхийн журмаар шийдвэрлүүлье гэдэг тайлбар хэлсэн байх тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Иргэний хуулийп 451 дүгээр зүйлийн 451.1 -д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий эггээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаапд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Зээлийн гэрээний 2.3-д Зээлдэгч үндсэн зээл болон түүний хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарь /Хавсралт №1/-ийн дагуу төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Иймд зээлдэгч Т.Т*******гаас зээлийн үндсэн төлбөр 52,499,999.98 төгрөг, зээлийн хүү 15,453,703.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 498,545.75 төгрөг, нийг 68,452,249.25 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Т******* миний бие А******* ХЗХ-той байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/23210 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 68,452,249.25 төгрөгийг өөрийн эдийн засгийн нөхцөл бололцоонд тохируулан дараах графикт хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 02 дугаар сарын 10-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-нд 30,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-нд 33,452,249.25 төгрөг гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ХЗХ нь хариуцагч Т.Т*******д холбогдуулан 68,452,249.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 10-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-нд 30,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-нд 33,452,249.25 төгрөгийг төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Т*******д холбогдох 68,452,249.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 68,452,249.25 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-нд 30,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-нд 33,452,249.25 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500,212 төгрөгийн 250,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 250,106 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Т.Т*******гаас улсын тэмдэгтийн хураамж 250,106 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А******* ХЗХ-нд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА