Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 303/ШШ2025/00461

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ц.Э,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие 1971 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 361 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаал, ******* дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13/283 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн , гэрч Д.Г-ийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч *******ийн 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж ажиллаж байсан болох нь түүний 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 361 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тушаал, ******* дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч  дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА