| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0024/Э |
| Дугаар | 2018/ЦШТ/31 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2018/ЦШТ/31
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Хохирогч: А.Ч,
Хохирогчийн өмгөөлөгч: Ү.Чойжилсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Нацагдорж,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Харцага овогтой Гантулгын Ангарт холбогдох эрүүгийн 1727000340023 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Эрдэнэс-Таван толгой” ХК-д техник-геологич ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ...... тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогтой Г-ын А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох хүндэтгэлийн хаалганы орчимд 57-50 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн А.А-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А нь мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай ах Хотонт суманд машин нь эвдэрцэн байгаа машин аваад ирээч гэж гуйсан юм тэгээд би хотоос 2-3 цагийн үед гарсан. Хархорин руу орж ирэхэд машин олон байсан гэрлээ шилжүүлэхгүй байсан. 60 км цагийн хурдтай явж байсан. Гэтэл гэнэт баруун талаас морьтой хүн давхиад ороод ирсэн. Тэгээд машины толинд харахад морь босож суугаад байсан би сандраад машинаа замаас гаргаад тэгээд хүн дээр очсон цагдаа дуудаад цагдаагаас эмнэлгийн утсыг аваад эмнэлэг дуудсан...” гэв.
Хохирогч А.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчим юу болсон талаар Хархорин суманд амьдардаг талийгаач аавын маань төрсөн дүү А гэх хүн утсаар хэлж юу болсон талаар мэдсэн. Гомдолтой байна. Одоогийн байдлаар оршуулгын зардалд 15 000 000 төгрөг болж байгаа 49 хоног дээр нь бурхан бүтээлгэх гэж байна. Мөн цоо эрүүл хүн байсан. Малаа маллаж ар гэрээ бүгдийг нь болон өвчтэй бага дүүг тэжээдэг байсан. Манай өвчтэй дүү байнгын эмчилгээ хийлгэдэг тухайн эмчилгээ нь одоогийн байдлаар зогссон байгаа дөнгөж 50 гаран насны хүн байсан. Бусдын болгоомжгүй явдлаас болж аавыгаа алдсандаа гомдолтой байсан. Манай талийгаач аавын өөрийнх нь морь байсан. Морио 1 000 000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулмаар байна. Гомдолтой байна. Эцгийн орон зайг хэн ч нөхөж чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 133-135 дугаар хуудас/,
Хохирогч А.Ч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Хэрэг гарах өдөр би Улаанбаатар хотод ажил дэрээ байсан. 12 цагийн үед манай аавын төрсөн дүү н.А утсаар ярьсан. Аав чинь осолд орсон байна яаралтай ирэхгүй бол болохгүй нь гэсэн. Бид өглөө 7 цагт ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд аав маань ухаангүй байсан. Ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Гомдолтой байгаа. Хохирлын дүн болох 19.300.000 төгрөг бол бид нараас гарсан бодит хохирол буюу оршуулгын зардал, талийгаачийн зээлийн дүн, лам нарын гар цайлгах мөнгө зэрэг бүгд ороод энэ дүн гарсан. Миний бие муутай дүү болон ээж маань хүнд нөхцөл байдалтай үлдэж байгааг үгээр хэлэх боломжгүй байна. Хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Дээрх хохирол дээр өнөөдрийн шүүх хуралдаанд баримтаар гаргаж өгсөн 1.395.000 төгрөгийг нэмээд 20 сая гарсан байгаа үүнийгээ барагдуулмаар байна. Миний эцэг ар гэрийнхээ бүх ачааг үүрч байсан. Миний эцэг нь Монгол улсын хөдөлмөрийн баатар А-ийн хүү А гэж хүн байсан. Дөрвөн хүүхдийнхээ гурвыг их сургууль төгсгөж, бие муутай группд байдаг дүүгийн маань эмчилгээ болон сургалтын төлбөрийг зохицуулдаг байсан. Аавыг нас барснаас хойш эмчилгээ нь бүрэн зогссон хичээл сургуулиасаа чөлөө авсан. Бид энийг гэм хорын хохирол гэж үзэж байна. Г.А-ыг гэм буруугаа хүлээж гэмшсэн гэж үзэхгүй байгаа. Бидний сэтгэлийг аргадах ямарч үйлдэл хийгээгүй. Хань ижлээ алдсан ээж дээр минь ганц удаа ирээгүй эцгийн минь зурганд ганц удаа зул өргөөгүй. Хохирол төлбөрийн хувьд өмгөөлөгч нь 5 сая төгрөг авах юм уу үгүй юм уу гэж доромжилсон өнгө аястай яриа үүсгэсэн. Г.А сүүлд уулзая гэхэд бид 2 удаа уулзсан. Г.А нэг өөр юм яриад байдаг өмгөөлөгч нь нэг өөр юм ярьдаг. Ийм байдал бид яаж итгэх юм бэ. Өөр ярих зүйлгүй...” гэв.
Насанд хүрээгүй гэрч Ө.Д-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд ах бид хоёр яагаад гэрлээ шилжүүлэхгүй байгаа юм бол гээд хоорондоо ярилцаад машинуудтай дөнгөж зөрсөн чинь л баруун гар талаас хөндлөнгөөрөө нэг морьтой хүн гарч ирээд манай машинтай мөргөлдсөн. Бид хоёр шууд машинаасаа буугаад нөгөө хүн дээрээ очоод манай ах утсаар цагдаа эмнэлэг дуудсан. Машины баруун гар талаас гэнэт л морьтой хүн гарч ирсэн. Тухайн үед 50-60 км цагийн л хурдтай явж байсан. Тухайн үед бага зэрэг салхитай байсан. Гэхдээ ямар нэгэн байгаль цаг агаарын саад бэрхшээл байгаагүй. Гэгээ тасарсан харанхуй байсан. Тухайн үед машиныг манай ах болох Ангар унаж явж байсан. Архи дарс хэрэглээгүй байсан. Яг хаанаас нь мөргөснийг сайн мэдэхгүй байна. Урд суудал дээр жолоочийн хажуу талд сууж явсан. Тухайн үед унтаагүй сэрүүн явсан. Миний биед ямар нэгэн учирсан бэртэл гэмтэл байхгүй. Шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шинжээч Г.Очирпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр 21 цагийн орчим Хархорин сумын Цагаан хаалганы орчим морьтой хүн машин хоёр мөргөлдсөн гэх дуудлагаар цагдаагийн ахдах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүх, ахлах мөрдөгч цагдаагийн хошууч С.Оюунболд жижүүрийн офицер цагдаагийн дэд ахлагч Г.Төгөлдөр нарын хамт хэргийн газар очсон. Тухайн газар анх очиход замын цагдаагийн ахлах зохихцуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүх, цагдаагийн ахлах ахлагч Т.Болдхуяг нар хэргийн газрын хамгаалалт авчихсан зогсож байсан. Тухайн үед очиход ус зайлуулах хоолой байсан ба тухайн ус зайлуулах хоолойн түмбэний наад талд буюу Хархорин тал руугаа тээврийн хэрэгсэл замын хажууд нөгөө талд нь буюу Хархорин сум тал руугаа тээврийн хэрэгсэл замын хажууд нөгөө талд нь буюу цагаан хаалга талдаа эхлээд морь морьноос цааш морины сүүл хэсгийн үс, мөн ташуур, эмээл зэрэг нь цуварсан байдалтай мөн цаана талийгаач буюу нэг эрэгтэй хүн зам дээр хэвчихсэн байдалтай эмнэлэг анхны тусламж үзүүлж байсан. Замын цагдаагийн ахлах зохицуулагч Б.Алтансүх удирдан зохион байгуулж хэмжитийг хийж ажилласан. Тухайн “А” цэгийг машин морь хоёр мөргөлдсөн цэгийг авч, зам дээр тээврийн хэрэгслийн тос дуссан мөр үүссэн тул тухайн мөр анх үүссэн цэгийг А цэг авч хэмжилтийг хийсэн. Тухайн үед Г.А энд морины мөр байна гэж зааж өгч байсан. тухайн морь замын хажуу талаар гарч ирсэн бол ингэж мөргөлдөж эмээл зэрэг эд зүйл ийм байдалтай байх ёсгүй гэдгийг өөрт нь тайлбарлаж хэлж А цэгийг жолооч болон замын байцаагч нар ярилцаж хэргийн газрын үзлэгийг хийсэн. Тухайн хэргийн газрын үзлэгийг дуусгачихаад явах гэж байсан чинь жолооч Г.А над дээр ирээд тухайн үед анх А цэг авсан уг нь биш байсан юм даа. Гээд цагаан хаалга тал руугаа анх А цэг авсан газраасаа бүүр холдож яваад энд хажуугаас морь орж ирж байгаа мөр байна энэ юм шиг байна гэж заагаад эндээс дахиад үзлэг хийж болох уу гэж асууж байсан. Тэгээд би тухайн мөрийг харахад хүний мөр адууны мөр аль болох нь ялгагдахгүй байсан. Би өөрт нь наанаас чинь морь гарч ирсэн байлаа гэж бодоход энд мөргөлдсөн байж болно гэхдээ энд машины асгарсан тосол ямар нэгэн зүйл байхгүй байсан. Тэгээд энэ чинь А цэг гэж үзэж болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
Шинжээч Ч.Дамдинбазарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Жолооч Г.А, талийгаач А.А нь хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байсан. Тэгэхээр жолооч Г.А болон талийгаач А.А нар нь аль аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 дугаар хуудас/,
Шинжээч Х.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Жолооч Г.А замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалт болон жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй. Мөн талийгаач А.А нь замын хөдөлгөөний дүрмийн 2.3.9 в заасан заалт болон “ердийн хөсгөөр зорчихдоо согтуу байхыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч Г.А болон талийгаач А.А нар нь аль аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 дугаар хуудас/,
Шинжээч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн адуунд шинжилгээ болон үзлэг хийхэд аарцаг задарч, баруун, зүүн сүүжний яс хугарч, баруун талын дунд чөмөгний гадна дотор булуу мултарч, дунд чөмөг хугарч үүрсэн байдалтай, мөн ууцны ясны босоо хөндлөн сэртэн хугарсан, зүүн талын 2 хавирга хугарсан, баруун талын 1 хавирга хугарсан, хүзүүний дунд нугаламууд хугарсан байсан. Мөн толгой хэсгээр нүдний дээд зовхины дээд талд 1-0.5 см цоорч язарсан, элэг уушиг задарч, цорой цөмөрч дотуур цус алдалттай байсан. Энэхүү гэмтэл ямар нэгэн том оврын зүйл буюу машин техникийн хэрэгслээр адууны араас маш хүчтэй цохилтын улмаас үүсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 136-137 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №89 тоот актын:
1. Талийгаач А.А-ийн биед гавал яс, тархины суурь яс, тархины аалзан бүрхүүл доод цус харвалт тархины хатуу хальсан доорх болон дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэнэ.
3. Талийгаач А.А-ийн задлан шинжилгээнд орох үед нас бараад 58-63 цаг болсон байв.
4. Талийгаач А.А-ийн тархины их хэмжээний няцрал гэмтэл, мөн гавал, суурь ясны хугарал гэмтэл нь үхэлд шууд хүргэх гэмтэл юм. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Талийгаач А.А нь тархины их хэмжээний няцрал, гавал суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн үзлэг хийсэн №4384 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн. Jeep Grand Cherokee 57-50 УБТ автомашинд капот хонхойж, үрчийж, будаг ховхорч зэвэрсэн урд нүүрний хуванцар хаалт хугарч салсан, баруун их гэрэл салж унасан, бэхэлгээ чих хугарсан, салхины шил цуурч хагарсан, дээвэр хонхойсон, хөргөлтийн радиатор хойш шилжиж гулзайсан, бэхэлгээ хөндөл гулзайсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
2. Уг автомашины тоормосны системийн хавчигчууд шинжилгээний явцад ажиллаж байх тул ослын өмнө болон дараа нь ажиллаж байна. Анх морьтой хүн мөргөсөн гэх А цэгээс автомашин зогссон А4 цэг хүртэлх хэмжилтийн нийлбэрээр 80,3 метр зай гарсан, осол хэргийн материалд зогсоох арга хэмжээ авсан гэх тоормосны мөр болон нотлох баримт байхгүй тул жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.
3. Шинжилгээнд ирүүлсэн автомашины ослын өмнөх бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг техникийн хяналтын үзлэг оношлогоонд хэзээ орсон эсэхээр тодорхойлоно.
4. Тухайн автомашиныг хурдыг тогтооход осол хэргийн газарт авсан гэрэл зургийн үзүүлэлт болон бүдүүвч зураг, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт “тоормосны мөр” гэж тэмдэглээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.
5. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материалд жолооч анх морьтой хүнийг харсан цэгийг тогтоогоогүй, морьтой хүн зам руу орсон цэг, хөдөлгөөний чиглэл тодорхойгүй зэрэг шалтгаан нөхцөлөөр осол хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 65-68 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох хүндэтгэлийн хаалганы орчимд 57-50 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдлөгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн А.Аийн амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №89 тоот актын:
1. Талийгаач А.А-ийн биед гавал яс, тархины суурь яс, тархины аалзан бүрхүүл доод цус харвалт тархины хатуу хальсан доорх болон дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэнэ.
3. Талийгаач А.А-ийн задлан шинжилгээнд орох үед нас бараад 58-63 цаг болсон байв.
4. Талийгаач А.А-ийн тархины их хэмжээний няцрал гэмтэл, мөн гавал, суурь ясны хугарал гэмтэл нь үхэлд шууд хүргэх гэмтэл юм. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Талийгаач А.А нь тархины их хэмжээний няцрал, гавал суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн үзлэг хийсэн №4384 тоот акт,
-2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 36 дугаарт 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд... 1. Жолооч Г.А замын хөдөлгөөний дүрмийн 9 бүлгийн 9.2-д заасан заалт “жолооч хөдөлгөөнд аюул, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Талийгаач А.А замын хөдөлгөөний дүрмийн 23-р бүлгийн 23.9-“в”-д заасан заалт “Ердийн хөсгөөр зорчихдоо согтуу байхыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн ослын буруутай үйл ажиллагааг шүүх тогтооно.
4. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэнгийн гаргасан №16 тоот, №136 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж хариу өгөх боломжгүй байна.
5. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.4 дэх заалтаар “Ердийн хөсөг гэж уналга ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөлөглөсөн хэрэгсэл” /хөсөг/-ийг хэлнэ. Морь ердийн хөсөг мөн... гэсэн дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн
Шүүгдэгч Г.А-т Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Г.А-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г.А нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч Г.А-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзнэ. Шүүгдэгч Г.А нь ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлынг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөлд байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч А.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 19.250.000 төгрөг нэхэмжилснээс шүүх 6.793.350 төгрөгийн баримт болох
Шинээр гаргаж өгсөн баримт
Хавтаст хэргээс
Шүүгдэгч нь 10.350.000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байгаа нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүний амь насыг санаатай хохироосон гэмт хэрэг гэж үзэж байгаа боловч хэргийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, насанд хүрээгүй гэрч Ө.Д-ий мэдүүлэг зэргээс үзэхэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Г-ын А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г-ын А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Г-ын А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Г.А нь хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА