Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/08023

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/08023

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Алтан Өргөө хотхон, 7 тоотод оршин суух, Т овогт Цэрэндолгорын Т /2/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, тоотод оршин суух, Цэрэн овогт Мянгийн Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч М.Бд холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Хариуцагч М.Бд машин худалдсан бөгөөд үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг төлөөгүй. Машины өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан тул түүнтэй Зээлийн гэрээ байгуулсан. Одоо үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, хүү 90,000 төгрөг, алданги 1,410,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.

3.Хариуцагч нь Би Ц.Тгээс машин худалдаж авсан. 3,000,000 төгрөг үлдсэн. Уг мөнгийг зээлж авсан гэх хуурамч гэрээ байгуулсан. Тухайн үед би санхүүгийн асуудалтай байсан тул аргагүйн эрхэнд шахалтанд орж тухайн гэрээг хийж, тээврийн хэрэгслийг өөрийн дүүгийн нэр дээр шилжүүлж авсан. Иймд зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч М.Бтой 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх хуралдааны явцад талууд дээрх Зээлийн гэрээг хэн аль нь бодитоор хийгдээгүй гэж тайлбарласан тул дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж шүүх дүгнэлээ.

 

Харин Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагч М.Б төлөөгүй гэж тайлбарласан.

 

4.2.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч М.Боос худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж, Ц.Тд олгох үндэслэлтэй.

 

Харин Зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй тул зээлийн хүү, алдангийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар М.Боос 3,000,000 төгрөг гаргуулж, Ц.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Боос 62,950 төгрөг гаргуулж, Ц.Тд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ