| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07833/И |
| Дугаар | 191/ШШ2025/00539 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00539
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Б*******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* тоотод оршин суух, Ц******* О******* /регистрийн дугаар: ШВ*******/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******зүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Г******* Э******* /регистрийн дугаар: РЮ*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** тоотод байрлах, Б******* ******* ******* , төвд холбогдох
3,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О******* миний өмчлөлийн маркийн, ******* машины мотор нь цохисны улмаас би машинаа засуулахаар нөхөр Э*******ыг явуулсан. Нөхөр маань Б*******зүрх дүүргийн Д дунд буудал, хуучин эцсийн тэнд байрлах Б************** Япон ******* , төвд хандахад мотор нь байгаа гээд тус төвийн ажилтан нь хэлээд 2,690,000 төгрөгөөр мотор болон мотор солих ажлын хөлсний хамт болно гэсэн. Нөхөр бид хоёр машинаа тэнд засуулахаар 2024 оны 06 дугаар сарын 27, 28-ны үеэр машинаа орхиод маргааш нь авсан. Машинаа засуулж авснаас хойш бид машинаа бараг унаагүй, гэр дэлгүүрийн хооронд болон ус авахад л ашиглаж байсан. Тэгэхэд машинд ямар нэгэн доголдол мэдэгдээгүй. Бид гэр бүл, найз нөхдийн хамт 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хөдөө явахаар болж, замд гарсан. Замд гарснаас хойш 400 орчим километр зам туулаад замд зогсож, машинаа унтраагаад асаахад машин гэнэт асахаа болиод чичигнээд эхэлсэн. Ингээд тухайн өдрөө буюу 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр машин зассан хүнтэй холбогдон машин унтраад асахаа больсон талаар хэлэхэд 7 дугаар сарын 15- нд аваад ир гэсэн. Бид Хөвсгөл далай явахаар гэр бүл найз нөхөд гээд маш олон хүн явж байсан учраас бид машинаа Эрдэнэтэд байх найзынхаа хашаанд аваачиж орхиод цааш төлөвлөсөн аялалдаа явсан.
Бид 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хотод машинаа ачуулж авч ирсэн. Машинаа авч ирээд Б******* ******* Япон ******* , төвд авч ирэхэд машин зассан хүн өөрөө байхгүй, баярт явсан гэж байсан бөгөөд тэнд байсан худалдагч гэх хүн нь өмнөөс манайд хамаагүй, манай хашаанаас гарсан бол манайд хамаагүй гэсэн. Дахиад хэд хоногийн дараа газарт очиход машин зассан хүн ирээгүй, эмнэлэгт хэвтсэн гэсэн. Бид гадаа машинаа орхисноос хойш өдий хүртэл машин маань тус гадаа байсаар байна. Засвар хийсэн засварчин нь машиныг өөрөө аваад ир гэж байсан атлаа машиныг сөхөж ч харалгүй бидэнд хамаагүй гэх хандлагаар хандаж байгаа учраас арга буюу шүүхэд хандаж байгаа болно. Б******* ******* Япон ******* сэлбэг, төв нь бидэнд ******* машин засах үйлчилгээ үзүүлэхдээ ямар нэгэн баталгаа бичиж өгөөгүй боловч, засвар хийхдээ манай сэлбэг баталгаатай, найдвартай гэж мөнгө авч, машин зассан нэр зүүгээд ийм найдваргүй үйлчилгээ үзүүлж, биднийг хохироогоод байна. Тухайн байгууллагын найдваргүй засвараас болж, бид 2,690,000 төгрөг, эвдэрсэн машинаа 1,000,000 төгрөгөөр ачуулсан болон унааны зардал 200,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөгөөр хохироод байна.
Тиймээс Б******* ******* Япон ******* , төвөөс 3,890,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.О******* миний бие Б******* ******* ******* , төвд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О*******, Г.Э******* нар нь хариуцагч Б******* ******* ******* , төвд холбогдуулан 3,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үнэдэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.О*******, Г.Э******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* ******* ******* , төвд холбогдох 3,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,190 төгрөгийн 38,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38,595 төгрөгийг Б*******зүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 38,595 төгрөгийг Б******* ******* ******* , төв /Дарь овогт Н Б регистрийн дугаар: НЭ/-с гаргуулан нэхэмжлэгч Ц.О*******, Г.Э******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА