| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/01115/И |
| Дугаар | 197/ШШ2025/07675 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2025/07675
| 2025 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 197/ШШ2025/07675 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Алтан жолоо тауэр, давхарт байрлах, ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, Харагчид овогт Бирын Лд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 11,233,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь Б.Л нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам, Петровис шатахуун түгээх станцын баруун замд Рекстон маркийн 74-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Б.Батболд жолоочтой Ниссан Жуке маркийн 27-14 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс тухайн тээврийн хэрэгсэл нь автобусны буудал дээр зогсож байсан О.Баасандорж жолоочтой Нанжинг маркийн автобусны араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгсэл нь Нет капитал ХХК-ийн барьцаанд байх бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Практикал даатгал ХХК-тай 21030108681 дугаартай даатгалын гэрээг байгуулж, хохирол учирсан бол 80 хувийг манай компани нөхөн төлөхөөр тохиролцсон. Тээврийн хэрэгсэлд 14,042,400 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд 80 хувь болох 11,233,920 төгрөгийн хохирлыг Нэт капитал ХХК-ийн хүсэлтийн дагуу ажилтан Г.Наранцэцэгийн дансанд шилжүүлсэн. Иймд шаардах эрх Пракиткал даатгал ХХК-д шилжсэн тул 11,233,920 төгрөг гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Б.Л нь Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр жолооч Б.Л замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг, жолооч О.Баасандорж 14.8 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэсэн байна. Автобусны жолооч О.Баасандорж өөрийн зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурсан. Хоёр хүний буруутай үйлдэл байна гэж дүгнэсэн байхад дан Б.Лас даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. н.Мөнхтуяа гэх хүн даатгалын нөхөн төлбөрийг авсан эсэх баримт хэрэгт байхгүй. Г.Наранцэцэг гээд огт өөр хүнд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч холбогдох баримтуудаа гаргаж өгөөгүй учир шүүх үүнийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг өмчлөгч нь мөн эсэх, Нэткапитал ХХК-тай хэн гэрээ байгуулсан талаар баримт алга тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Б.Л нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Петровис шатахуун түгээх станцын баруун замд Рекстон маркийн 74-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Б.Батболд жолоочтой Ниссан Жуке маркийн 27-14 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс тухайн тээврийн хэрэгсэл автобусны буудал дээр зогсож байсан О.Баасандорж жолоочтой Нанжинг маркийн автобусны араас мөргөж, зорчигч Ш.Лсүрэн, Т.Баяржавхлан, Ц.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар Б.Лхагвыг 100,000 төгрөгөөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1-д зааснаар О.Баасандоржийг 20,000 төгрөгөөр торгох шийтгэл өгчээ.
Уг ослын улмаас Ниссан Жуке маркийн 27-14 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14,042,400 төгрөгийн хохирол учирсан болох нь Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн Авто машин техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.
4.2. Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар даатгуулагчийн шаардах эрх шилжсэн гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргасан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан.
Ниссан Жуке маркийн 27-14 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Практикал даатгал ХХК даатгасан байх бөгөөд Э.Мөнхтуяатай байгуулсан Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хэрэгт хавсаргажээ.
Гэтэл Практикал даатгал ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн PD 2022/15510 дугаартай тушаалаар Нэткапиталтай 2021 оны 10 дугаар сарын 22-нд байгуулсан 22002799 1499 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1.1 нөхцөлийг үндэслэн авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт нийт 11,233,920 төгрөгийг Г.Наранцэцэг Хаан банкны 5021442961 тоот дансанд олгохыг зөвшөөрсүгэй гэсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч үүнийг Ниссан Жуке маркийн 27-14 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нэткапитал ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг тул тус компанийн зөвшөөрсний дагуу ажилтан Г.Наранцэцэгийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан.
Гэвч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд харин Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайланд эзэмшигчийн нэр гэх хэсэгт Неткапитал мобайл ХХК гэсэн, даатгалын нөхөн төлбөр олгох тухай Практикал даатгал ХХК-ийн тушаалд Нэткапиталтай 2021 оны 10 дугаар сарын 22-нд байгуулсан 22002799 1499 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1.1 нөхцөлийг үндэслэн авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт нийт 11,233,920 төгрөгийг олгох гэсэн атлаа Э.Мөнхтуяатай байгуулсан 210300108681 тоот гэрээг үндэслэн хариуцагчаас 11,233,920 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагч талын гаргасан Э.Мөнхтуяатай байгуулсан 210300108681 тоот гэрээний дагуу 11,233,920 төгрөгийг даатгуулагч Э.Мөнхтуяад олгосон гэх үндэслэлгүй гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн Э.Мөнхтуяатай 210300108681 тоот гэрээ байгуулсан, Практикал даатгал ХХК-ийн тушаалаар Нэткапиталтай 2021 оны 10 дугаар сарын 22-нд байгуулсан 22002799 1499 тоот гэрээг үндэслэн нөхөн төлбөр олгосон байна.
Иймд Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 194,693 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2., 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д зааснаар хариуцагч Б.Лас даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 11,233,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ