| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0128/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 140
2018 05 11 2018/ШЦТ/140
МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
Дорнод аймаг дахь *******ум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г Т холбогдох эрүүгийн 1821001850135 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэнэрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Г Т.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д.Гарьдын хашаанд хохирогч *******ийн нүүрэн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ******* хандан “Чи 2017 оны 12 дугаар сарын дундуур намайг байхгүй байхад манай гэрийн хаалга үүдийг маань татаж эхнэр хүүхдийг маань айлгасан байна лээ” гэхэд миний өөдөөс тухайн үед би чамайг гэртээ нуугдаж эхнэрээрээ байхгүй гэж хэлүүлж байна гэж бодсон гэж надад хэлж байсан ...Тухайн үед би шалан дээр унасан унийг аваад буцааж байранд нь хийгээд 00 руу явах гэж гэрээс нь гарахад Т хамт явж байсан Баярбаатарын хамтаар хашааны гадаа мориныхоо уяаг тайлж байхдаа Баярбаатарт миний талаар “олигтой юмтай суусан биш юундаа ингэж өмөөрдөг юм” гэж ярьж байхад нь би тухайн үед хашааны цонхоор толгойгоо гаргаад” чи юу гэнээ” гэхэд гэнэт миний нүүр рүү тас хийтэл цохисон юм. Тухайн үед би юугаар цохисныг мэдээгүй ...Тэгээд намайг нүүрээ дараад тонгойж гар утасныхаа гэрлийг асаахад миний хажууд тал цагаан өнгийн тоосго байсан. ...******* эмчилгээний зардал болон бусад зардлыг бүрэн барагдуулсан. Хаан банкны дансаар нийтдээ 3,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн ...******* сайн дураараа эвлэрсэн бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 247 тоот дүгнэлтэд: "1. *******ийн биед зүүн талын гаймор хөндийн ар хана дотогш цөмөрч дээш ухархайн ар хана руу үргэлжилсэн, зүүн талын ухархайн гадна хажуу хана, зүүн талын гаймор хөндийн урд дээд хананаас ухархайн урд доод хана руу үргэлжилсэн хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины урагдсан шарх, баруун нүдний нулимасны сувгийн тасрал, хараа бууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн талын гаймор хөндийн ар хана дотогш цөмөрч дээш ухархайн ар хана руу үргэлжилсэн, зүүн талын гаймор хөндийн урд дээд хананаас ухархайн урд доод хана руу үргэлжилсэн хугарал, баруун нүдний нулимасны сувгийн тасрал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн талын ухархайн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины урагдсан шарх, хараа бууралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 39/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/
- Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 12-18/
- Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 24-25/
- Гэрч*******ын мэдүүлэг /хх-ийн 26-29/
- Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 03 сарын 07-ны орой Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Гарьдын хашаанд хохирогч *******ийн нүүрэн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2018 оны 03 сарын 07-ны өдөр хамаатны дүү Баярбаатар нь сумын төвд тоглолт үзнэ гэж хэлэхээр нь би 19 цагийн орчимд хамаатны дүү Баярбаатарын хамтаар Булган суманд очсон юм. Тухайн үед би найз Баатар руу залгаж хаана байгаа талаар нь тодруулахад би Булган сумын төвд байна гэж хэлэхээр нь тэгвэл би бас сумын төв рүү орж байна, хамт хөдөө буцна шүү гэж хэлэхэд намайг Гарьд ахынд хүрээд ир гэж хэлэхээр ... Гарьд гэх айлынд очиход гэрийн эзэн Гарьд, манай найз Баатар, Энхтөр гурав болон бага насны 2-3 хүүхэд байсан юм. Тухайн үед тэд нар архи ууж байсан бөгөөд ууж байсан архинаасаа надад 2-3 хундагийг, харин дүү Баярбаатарт нэг хундагийг өгсөн юм ...******* надад хандан “Чи өмнө нь намайг эзгүй байхад манай гэрт очиж миний эхнэр хүүхдүүдийг айлгасан юм уу” гэж асуухад нь би очих нь очсон тэр үед чамайг гэртээ байвал юм асуух гэж байсан юм гэхэд удалгүй надад хандан чи найздаа нэг шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь би одоохондоо боломжгүй байна гэхэд чи хүнд мөнгө зээлүүлдэг биз дээ маргааш танай гэрт очиж уулзана байж байгаарай гэх зэргээр надтай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би дүү Баярбаатарын хамтаар гэрээс гарахад ...Энхтөр гарч ирээд Төмөрөө нааш ир чамайг ална гэж хэлэхээр нь би хашааны цонхоор юу? гэнээ гээд харахад “Чи муу маргааш гэртээ байж байгаарай ална” гээд хашааны цонх руу ойртоод ирэхэд нь уг хашааны цонхны доор миний хөлд тоосго тээглэхээр нь уг тоосгыг бариад Энхтөрийг хашааны цонхоор толгойгоо гаргах гээд ирэхээр нь тоосгоор нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед хашааны цонхоор толгойгоо гаргаад чи юу гэнээ гэхэд гэнэт миний нүүр рүү тас хийтэл цохисон юм. Тухайн үед би юугаар цохисныг мэдээгүй ...Тэгээд намайг нүүрээ дараад тонгойж гар утасныхаа гэрлийг асаахад миний хажууд тал цагаан өнгийн тоосго байсан ...Хаан банкны дансаар нийтдээ 3,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн ...******* сайн дураараа эвлэрсэн бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18/, гэрч *******ын өгсөн: “...Энхтөр гэх залуу ах ******* архи нэхэж байсан тэр үед Т ах мөнгөгүй байна дараа болъё гэж байсан юм. Тэгээд удалгүй би ах ******* хамтаар гэрээс гарч хашааны гадаа уяатай байсан морио уяанаас тайлаад шууд сумын клуб руу явж ах Т хашааны гадаа морины уяаг тайлж үлдсэн ...Тухайн үед гэр рүүгээ явж байх замдаа Т ах надад хандан чамайг явсны дараа би мориныхоо уяаг тайлж байхад Энхтөр олон юм яриад байхаар нь тоосгоор цохичихлоо гэж надад хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч*******ын өгсөн: “...Т, Энхтөр хоёр юм яриад сууж байгаад Т явлаа гэж хэлээд гарахад эсгий гэрийн нэг унь унасан юм. Энхтөр хойноос нь гараад унагасан униа хий гэж хэлээд гадаа гарсан, тэгээд удаагүй байж байтал Энхтөр гадаа намайг цохичихлоо гээд орилохоор нь гарахад нүүр нь цус болчихсон нүүрээ дараад зогсож байхаар нь юу болсон бэ? гэхэд Т намайг тоосгоор цохичихлоо гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 247 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******ийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ******* хохирогчийн нүүр рүү тоосгоор 1 удаа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 247 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 /нэг/ ширхэг цагаан өнгийн тал тоосгыг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгобол зохино.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Г Т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г Т 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 3,000,000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн тал тоосго 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР