Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/07315

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/07315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, үгээр хороо,  тоотод оршин суух, Хардархад овогт Эдын Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2дугаар хороо, Хүннү гудамж, 2дугаар байр,  тоотод байрлах, М-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: цалин, алданги 8,431,547.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов. /хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Батмэндэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Б нь хариуцагч байгууллагад тоглоом хөгжүүлэгчээр сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Цалингаа дандаа дутуу өгдөг байсан ба компанийн санхүүгийн байдал сайжрахгүй байна, цалинг алдангитай хамт өгнө гэдэг байсан. Гэвч байдал дээрдэхгүй байсан ба намайг ажлаас чөлөөлөх тушаал 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан. Иймд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан хугацааны үндсэн цалин 5,621,031.62 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2,810,515.84 төгрөг, нийт 8,431,547.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч М нь компанийн гүйцэтгэх захирал Г.Батмэнд миний бие ажлын ачаалал, стрессээс үүдэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Хувьцаа эзэмшигчийн хуралдаанаас компанийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоож, татан буулгах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу татан буулгах комиссыг томилж, уг комисс компанийн цаашдын үйл ажиллагаа удирдлагатай холбоотой бүх эрх мэдлийг хариуцах болсон. Миний бие компанийг төлөөлөх, компанийн нэрийн өмнөөс аливаа шийдвэр гаргах эрхгүй бөгөөд тус компанийн үүрэг, хариуцлагыг хүлээх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б нь ямар ажил гүйцэтгэсэн болох нь тодорхой бус, ажил үүргийн биелэлт ноштлогдоогүй, ажлын цагийн бүртгэл байхгүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, ажлаа тайлагнаагүй, хүлээлгэн өгөөгүй, тойрох хуудас зураагүй тул цалин хөлс гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч М-д тоглоом хөгжүүлэгчээр ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, М-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Баярнэмэх нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл дутуу олгосон цалингийн үлдэгдлийг хариуцагчаас шаардаж урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэжээ.

 

Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу гомдлоо 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх байтал уг хугацааг хэтрүүлж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрт хуульд заасан хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д зааснаар Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх заалтыг зөрчиж, шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд уг хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсон, зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан үндэслэлээр М-д холбогдох 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан хугацааны үндсэн цалин 5,621,031.62 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2,810,515.84 төгрөг, нийт 8,431,547.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс төлсөн 149,854.76 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Бэд олгох нь хуульд нийцнэ.

 

6.Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Батмэндэд хуралдааны товыг түүний 99999455, 99999316 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай хуудсыг хаягийн дагуу хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар М-д холбогдох 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан хугацааны үндсэн цалин 5,621,031.62 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2,810,515.84 төгрөг, нийт 8,431,547.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 149,854.76 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Бэд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ