Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/07314

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/07314

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Монгол  цамхаг,  давхарт байрлах, МР /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Алтай центр, давхарт байрлах, л /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Адилбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч л-д холбогдох 7,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МР-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч МР нь л-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ивээн тэтгэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан Өнөө өглөө нэвтрүүлгийн 30 дугаар дундуур нийт 1800 секундын зар сурталчилгааг дамжуулах болон бусад ажил үүргийг гүйцэтгэж, хариуцагч нийт 16,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч урьдчилгаа 11,550,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,950,000 төгрөгийг төлөөгүй тул 4,950,000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 2,475,000 төгрөг, нийт 7,425,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч л нь Гэрээний 1.5-д үлдэгдэл төлбөр 30 хувийг бэлнээр буюу 4,950,000 төгрөгийг тайлан авснаас хойш ажлын 3 хоногт төлнө гэж заасан. 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний хэрэгжилтийн талаар манайд аливаа тайлан ирүүлээгүй нь МР гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч МР нь л-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А-23/244 дугаартай Ивээн тэтгэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Өнөө өглөө нэвтрүүлэг Ивээн тэтгэгчийн сурталчилгаа мэдээллийг тогтоосон хугацаанд Хавсралт 1-д заасны дагуу үнэн зөв нэвтрүүлэх, Ивээн тэтгэгч нь телевизэд харилцан тохиролцсон төлбөрийг төлөх, нэвтрүүлэгт оролцогчдын бүртгэлийг зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.

 

Нэвтрүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал эфирт цацахаар харилцан тохиролцож, уг гэрээний 1.5-д зааснаар нийт 16,500,000 төгрөгөөр хамтран ажиллаж, урьдчилгаа 70 хувийг бэлнээр буюу 11,550,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 3 хоногт, үлдэгдэл 30 хувийн төлбөр 4,950,000 төгрөгийг тайлан авснаас хойш ажлын 3 хоногт төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

4.2.Хариуцагч гэрээний урьдчилгаа төлбөр 11,550,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй бөгөөд харин үлдэгдэл төлбөр 4,950,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь тайлангаа хүлээлгэж өгөөгүй тул төлөөгүй гэх агуулгаар маргасан.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал тайлангаа хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлах боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т заасны дагуу шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь Өнөө өглөө нэвтрүүлгээр хариуцагч байгууллагын сурталчилгаа мэдээллийг нэвтрүүлэх ажил байгаа нь хариуцагч байгууллага гэрээний хэрэгжилтийн талаар хяналт тавих боломжтой гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас үлдэгдэл төлбөр 4,950,000 төгрөгийг төлөх талаар маргаагүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 4,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.3.Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Ивээн тэтгэгч нь төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., 232.4.-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч тал дээрх хуульд заасан журмын дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 2,475,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Шүүх анзын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч тал буруугүй гэдгээ нотлоогүй буюу ажлын гүйцэтгэлийн тайлангаа гэрээнд заасан хугацаанд хариуцагч талд хүлээлгэж өгсөн гэх тайлбараа нотлоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсний дагуу 50 хувиар бууруулж, 1,237,500 төгрөгийг л-иас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 4,950,000 төгрөг, алданги 1,237,500 төгрөг, нийт 6,187,500 төгрөгийг хариуцагч л-иас гаргуулж, МР-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

5.Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 133,750 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 113,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар л-иас 6,187,500 төгрөгийг гаргуулж, МР-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,237,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар МР-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 133,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, л-иас 113,950 төгрөг гаргуулж, МР-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ