Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/06772

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/06772

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, дугаар баг, Наран тоотод оршин суух, О овогт Да Х /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 63-04 тоотод оршин суух, Н овогт Нийн Э /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,919,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гантөмөр, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Хгийн хариуцагч Н.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Х нь Казахстан улсын Биотоник компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн 15 ширхэг эм авна гэж Н.Эгийн ХААН банкны дансанд 1,919,000 төгрөг шилжүүлсэн боловч ямар ч эм өгөөгүй 3 сар болсон тул 1,919,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч Н.Э нь Д.Х 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 цаг 13 минутад 15 ширхэг бүтээгдэхүүн захиалгын мөнгө 1,919,000 төгрөгийг миний данс руу хийсэн бөгөөд уг мөнгийг Монгол дахь төлөөлөгч Б.Анхцэцэгийн 5035050761 тоот дансанд 10 цаг 40 минутад шилжүүлсэн. Б.Анхцэцэг нь 11 цаг 00 минутад компани руу мөнгө шилжүүлж, захиалга хийсэн. Компаниас 1 сарын 31-ний өдөр бүтээгдэхүүн ирснийг би өөрөө 3,200 км явж хүргэж өгсөн. Гэтэл Б.Х нь бүтээгдэхүүнээ авахгүй, хүүхдүүд загнаад байна гээд мөнгөө авъя гэсэн. Барааг н.Янжив гэдэг хүнд үлдээсэн боловч одоог хүртэл аваагүй. Би энэ хүнийг хохироосон зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Д.Х нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн 15 ширхэг эм худалдан авахаар хариуцагч Н.Эгийн 5025543975 тоот ХААН банкны дансанд 1,919,000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна.

 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

4.2.Хариуцагч талаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг Монгол дахь төлөөлөгч Б.Анхцэцэгийн данс руу шилжүүлсэн, тэрээр захиалгыг хийж, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэж өгсөн боловч Д.Х хүлээж аваагүй гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал, хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Зарлагын баримтад Худалдан авагч Даваа Х, 15 төрлийн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн эд хариуцагч гэх хэсэгт гарын үсэг зурсан боловч Хүлээн авагч хэсэгт гарын үсэг зураагүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.Х бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй гэдэг тайлбарыг энэхүү баримт нотлохгүй байна.

 

Түүнчлэн Д.Хгийн шилжүүлсэн гэх 1,919,000 төгрөгийг Б.Анхцэцэгийн дансанд шилжүүлсэн гэж Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн боловч 5035050761 тоот данс нь Б.Анхцэцэгийн данс гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, гүйлгээний утгад Э-с гэсэн байгаагаас үзэхэд Д.Хгаас авсан мөнгийг Б.Анхцэцэгт шилжүүлсэн гэх үйл баримт дээрх баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч хариуцагчид 1,919,000 төгрөгийг шилжүүлсэн, бараа бүтээгдэхүүнээ хүлээж аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон дансны хуулгаар нотлогдсон, хариуцагч татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй тул 1,919,000 төгрөгийг хариуцагч Н.Эгаас гаргуулж, Д.Хд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 45,654 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,654 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Н.Эгаас 1,919,000 төгрөг гаргуулж, Д.Хд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.Хгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 45,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.Эгаас 45,654 төгрөг гаргуулж, Д.Хд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ