| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 101/2024/08519/И |
| Дугаар | 197/ШШ2025/06449 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/06449
| 2025 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 197/ШШ2025/06449 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, угаар хороо, 2 тоотод оршин суух, Цйн А /РД:И0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Дунд Дарь Эхийн тоотод оршин суух, Мө А/РД:07/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 8,549,587 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Чанцал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлт-Од, гэрч Г.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.ХариуцагчАт холбогдох гэм хорын хохиролд 8,549,587 төгрөг гаргуулах тухай Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Ц.А нь Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөрАт зодуулж хамраа хугалуулсан.Аийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. М.Ань миний үснээс олон хэсэг газар зулгааж, нүүр лүү өшиглөн хамар хугалсан учраас эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсний дагуу хагалгаанд орж, 6,800,000 төгрөг төлсөн. Надад бэлнээр өгөх тийм их мөнгө байхгүй тул хадгаламжаа барьцаалан зээл авч, хагалгааны төлбөрийг төлсөн. Үүний зээлийн хүү 544,753 төгрөг, хагалгаанд орох шаардлагатай тул төлбөртэй шинжилгээ өгсөний 182,400 төгрөг, толгойн томографийн төлбөр 150,000 төгрөг, мөн үс олон газар халцарсан тул эмчилгээ хийлгэсний төлбөр 425,000 төгрөг, хагалгаанд орсоны улмаас 5 өдөр ажилдаа яваагүй тул цалинд 447,434 төгрөг, нийт 8,549,587 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь 2023.11.17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Зүүн талын зөрүүгүй хугарал, мөн хацрын бяцрал гэх гэмтлийн зэрэг гарсан ба Эрүүгийн хэргийн шүүхээр гэм буруутайд тооцож, учирсан хохиролд нь ямар төрлийн хариуцлага хүлээх, яг ямар авлагыг барагдуулах ёстой юм гэдгийг 2 шатны шүүхийн шийдвэрээр шийдсэн. Нэхэмжлэгч 8,5 сая төгрөг яг адил давхар нэхэмжилсэн боловч үүнийг эрүүгийн шүүх хэлэлцээгүй. Энэ зардал зайлшгүй гарах зардал биш юм гэдгийг 2 шатны шүүхээр тогтоосон. Гэм буруутай үйлдэл болон гарч байгаа хохирол шалтгаант холбоотой байж гэм хорын эрх зүй ялгагдана. Тэгэхээр энэ мэс ажилбарыг аваад үзэх юм бол хамрын гадаад хэлбэр, гэмтэл төрөлхийн гажиг хамрын хугарлыг засаж хэлбэржүүлэх ажилбар гэж ойлгож байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зүүн талын зөрүүгүй хугаралтай, хацарны ясны бэртэлтэй байсан бол Тэргүүн гоо хатан эмнэлэгт 2024.01.08-ны өдрийн хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай байсан юм уу гэдгийг бид нар үзэх ёстой. Шинжээчийн дүгнэлт дээр зөвхөн хугарал болон хацрын бяцрал гэсэн үндсэн гэмтлийн зэрэг гарч ирсэн. Тэгэхээр халцарч буй үсний эмчилгээ гэдэг нь нотлох баримтгүй. Толгойн томографийн шинжилгээний зардал эрүүгийн шүүх дээр шийдэгдсэн ба 6,8 сая төгрөгийн хагалгаатай холбоотой зардал няцаагдаж байгаа учраас шууд няцаагдана гэсэн үг. Зээлийн хүүг авч үзэх юм бол энэ нотлох баримт, хавтаст хэрэгт зээлийн ямар ч нотолгоо байхгүй. Ямар төрлийн зээлийн гэрээ байгуулсан гэдгийг нь харахгүй учраас зээл өгөх нь үндэслэлгүй. 5 өдрийн цалингийн хувьд шинжээчийн дүгнэлт дээр хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй гээд заасан байхад 5 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Тийм учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч М.Ань 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс бааранд үйлчлүүлж байхдаа өяхтэй маргалдаж, түүнийг үсдэж, хамар хэсэгт өшиглөсний улмаас хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/622 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож,Аийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял онгдуулж,Аээс 3,600,960 төгрөг гаргуулж, Ц.Ад олгохоор шийдвэрлэж, эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт, цалин болон цаашид гарах эмчилгээний зардал зэргийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, Ц.Агээс ирүүлсэн хохирлын баримтыг хэлэлцээд хохирогчид учирсан хохирлыг эмчлэхэд гарсан төлбөрийг дутуу тооцсон байна. Хохирогч Ц.Агийн хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний зардал 889,440 төгрөгөөс анхан шатны шүүхийнАээс гаргуулж шийдвэрлэсэн 463,350 төгрөгийг хасаж, 426,090 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, ...гэмтлийн хохирол, хор уршгийг эмчлүүлэх зорилгоор 6,800,000 төгрөгийг төлж эмчилгээ хийлгэсэн, зайлшгүй гарах эмчилгээний зардал мөн байсан гэж үзэх нотолгоо байхгүй тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Ц.Агийн сэтгэл санаанд учирсан хохиролд 3,300,000 төгрөг, эмчилгээний зардал 426,090 төгрөг, нийт 3,726,090 төгрөгийг Ц.Ад олгохоор өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.
4.2.Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
4.3.Нэхэмжлэгч Ц.А нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
4.4. Хамрын хагалгаанд зарцуулсан 6,800,000 төгрөгийн тухайд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14326 дугаартай дүгнэлтээр Ц.Агийн биед хамрын зүүн талын хажуу хана зөрүүгүй хугарал, зүүн талд хамар, хацар хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь хамрын зөрүүгүй хугарал учраас хагалгаанд орох шаардлагагүй байсан гэж маргасан.
Гэтэл шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Ад хагалгаа хийсэн эмч Г.Уянга нь Хамрын хугарал зөрүүгүй гэдэг нь дүрс оношилгооны шинжилгээгээр ясны бүтэц нарийн зөрүүгүй боловч үзлэгээр барьж үзэхэд зөрүү нь харагддаг. Шинжилгээ, бодит үзлэг 2 ялгаатай, эмчийн үзлэгээр зөрүүтэй хугарал байсан тул хагалгаанд орох шаардлагатай гэж үзсэн гэж мэдүүлсэн бөгөөд ЭМЖЖ эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэгээр амьсгал саадтай, таславч муруй, самалдаг хөөнгө гэж дүгнээд цаашид хамтрын таславчийн муруйлт, хамрын хугарал засах мэс заслын заалттай гэж, мөн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгт хамрын ясны хугарал, хамрын таславч муруйх оноштой, цаашид мэс заслын эмчид үзүүлэх, Septorhinoplasty заалттай гэсэн байна.
Дээрх эмчийн заалтын дагуу Ц.А 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хамрын гэмтэл, хугарал засах, өндөрлөх, таславч тэгшлэх, хамрын үзүүр өргөж шонтгор болгох мэс засалд орж, хамрын гэмтэл, хугарал засах, өндөрлөх мэс заслын төлбөрт 4,000,000 төгрөг, хамрын таславч тэгшлэх мэс засалд 2,500,000 төгрөг, ор хоногийн төлбөрт 300,000 төгрөг, нийт 6,800,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Өвчний түүх, Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудас, Мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас, Мэс заслын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Мэс заслын тэмдэглэл, Эмчийн үзлэгийн баримт, Эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт, Бэлэн мөнгөний орлогын баримт, Кассын орлогын ордер, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. Харин хамрын үзүүр өргөж шонтгор болгох мэс засалд төлбөр төлөөгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь Ц.А нь гоо сайханы хагалгаанд орсон, зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагагүй байсан гэж маргаж байгаа хэдий ч гэрч Г.Уянга нь Тухайн үйлчлүүлэгчийн хувьд хамрын дотор таславч муруй байсан учир 3-ны 1-ийг нь тайрч авдаг. Хамрын зөрүүтэй хугарлыг нааш нь татаж гаргахад овойлт үүсдэг учир овгор болж мэдэгддэг. Гадаргууг тэгш байлгах зорилгоор инплант тавигдсан, хамрыг өндөрлөх, үзүүрийг шонтгор болгох зайлшгүй шаардлагагүй боловч хамрын нуруу илүү намсч, дээд ясны гадаргуу тэгш бус эдгэхээр байсан гэж тайлбарлаж байх ба Ц.А нь хамрын мэс засалд орох шаардлагатай болсон нь хариуцагчАийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид зордуулсаны улмаас хамар хугарсан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Шинжээчийн дүгнэлтээр зөрүүгүй хугаралтай гэсэн боловч ЭМЖЖ эмнэлэг, Тэргүүн гоо хатан эмнэлгийн үзлэг хийсэн эмч нарын дүгнэлтээр Ц.Аг хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай, хагалгаа хийлгэхгүй явсаны улмаас хамар тойрсон хийтэй хөндий болдог ба хамар далий бол битүүрнэ, муруйг нь арилгахгүй бол гавал тархинд идээт түгжрэл үүснэ гэж зөвлөсний үндсэн дээр мэс засалд орж, Ц.Агээс зардал гарсан гэж үзэхээр байна.
Иймд мэс заслын зардалд Ц.Агээс зарцуулсан 6,800,000 төгрөгийгАээс гаргуулах үндэслэлтэй байна.
4.5.Шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 182,400 төгрөгийн тухайд:
Нэхэмжлэгч Ц.А нь хамрын мэс засалд орохтой холбоотой шинжилгээ өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Шинжилгээний хариу, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Энхлаб Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 182,400 төгрөг төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд мэс засал хийлгэхтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс зардал гарсан байх тул тус төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
4.6.Халцарсан хуйханд эмчилгээ хийлгэсний төлбөр 425,000 төгрөгийн тухайд:
Нэхэмжлэгч энэхүү шаардлагаа нотлох зорилгоор Үс засах үйлчилгээ гэх 425,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргажээ. Гэтэл энэхүү үйлчилгээнд ямар үйлчилгээ хамаарах, зайлшгүй үс засах эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай байсан болох нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн 425,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.А төлсөн гэх баримтгүй, тэрээр энэхүү үс засах үйлчилгээ авсан гэдэг нь нотлогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
4.7.Толгойн компьютерт томографийн шинжилгээний төлбөр 150,000 төгрөгийн тухайд:
Ц.А нь дээрх шинжилгээ хийлгэсэн болох нь түүний тайлбар Дүрс оношилгооны шинжилгээний хариугаар нотлогдож байна. Гэвч шүүх энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/622 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагчАээс шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардалд 463,350 төгрөгийг Ц.Ад олгохоор шийдвэрлэснийг М.Атөлж барагдуулсан гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/1026 дугаартай магадлалаар эмчилгээний зардал 889,440 төгрөгөөс анхан шатны шүүхийн гаргуулж шийдвэрлэсэн 463,350 төгрөгийг хасаж, 426,090 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэж, өөрчлөлт оруулсан.
Шүүхийн шийдвэрээр Ц.Агийн эмчилгээний зардлын 889,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан, харин мэс заслын зардал 6,800,000 төгрөгийг гаргуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь 150,000 төгрөгийн баримтыг эрүүгийн хэргээс иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тул дээрх төлбөрийг эрүүгийн хэрэгт хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байх үндэслэлтэй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Нөгөөтэйгүүр хариуцагч энэхүү төлбөрийг эрүүгийн шүүхийн шатанд төлсөн гэж маргасан ба нэхэмжлэгч төлөгдөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
4.8.Зээлийн хүү 544,753 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримт болох Худалдаа хөгжлийн банкны Дансны хуулгаар Ц.А нь 6,500,000 төгрөгийн зээл авч, 7,051,520.54 төгрөгөөр зээлийн төлбөрийг хаасан байгаа боловч 6,500,000 төгрөгийн зээлийг мэс заслын төлбөрт бүхэлд нь зарцуулаагүй, төлбөрт 5,800,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай зээл авсан болох нь холбогдох бусад баримтаар нотлогдохгүй байх тул шүүх зээлийн хүүгийн төлбөрийг тооцож гаргуулах боломжгүй. Нэхэмжлэгчээс зээлийн талаарх тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан ... эх хувиар, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Иймд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4.9.Таван өдрийн цалинд 447,434 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Ц.А нь мэс засалд орсоны улмаас 5 өдөр ажилдаа яваагүй тул 447,434 төгрөг гаргуулна гээд нотлох баримтаар 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цалин хөлсний тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгчээ.
Дээрх баримтууд нь Ц.Аг ажлаас чөлөөлсөн болохыг нотлохгүй байх бөгөөд хэзээнээс хэзээг хүртэл чөлөөтэй байсан болохоо нотлох баримтаар нотлоогүй, эрүүгийн хэргээс гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй юм. Иймд 447,434 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
5.Дээрхийг дүгнэж, хариуцагчАээс гэм хорын хохиролд 6,982,400 төгрөгийг гаргуулж, Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,567,187 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 126,668 төгрөгийг хариуцагч нөхөн төлөх хуулийн зохицуулалттай тул хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчАээс гэм хорын хохиролд 6,982,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,567,187 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчАээс тэмдэгтийн хураамжид 126,668 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ