Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 144/ШШ2025/00192

 

 

       2025            06             12                                                    144/ШШ2025/00192    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

          Нэхэмжлэгч: **************тоот хаягт оршин суух, Т******* овогт Д*******ийн Б********** /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ***************** байрлах “**************” ХХК /РД:**************/-д холбогдох,

          27,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б************ /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У************ /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*********, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э*******, гэрч Д.М***********, нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Иргэн Д.Б********** нь өөрийн өмчлөлийн ********** маркийн бор шаргал өнгөнтэй, арлын ********** тоот дугаартай, ******** улсын дугаартай, ********* км гүйлттэй, суудлын автомашиныг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ***********сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********** ХХК-д 27.500.000 төгрөгөөр зээлээр худалдахаар хэлэлцэн тохирч автомашины өмчлөх эрх болон тээврийн хэрэгслийг биет байдлыг худалдан авагч ************** ХХК-д шилжүүлэн өгч, хүлээлгэн өгсөн. Худалдан авагч “************” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэлх худалдагч Д.Б*************д автомашин худалдах, худалдан авах хэлцлээр хэлэлцэн тохирсон үнэ болох 27.500.000 төгрөг төлж дуусгаагүй болно. Иймд хариуцагч “***********” ХХК-иас автомашин худалдах, худалдан авах хэлцлээр хэлэлцэн тохирсон үнэ болох 27.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б***************д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэмж хэлэх тайлбар алга, нэхэмжлэл өгснөөс хойш дөрвөн жил гаруй боллоо, 4 жил машин унаагүй байна. Эрхэм шүүгч та үнэн зөв шийдэж өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйл алга” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний үйлчлүүлэгч анх удаа шүүх хуралдаанд оролцож байгаа учраас би үйлчлүүлэгчтэйгээ ярьж байгаад нэхэмжлэлийн шаардлага ба түүний хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгч нь яриад, миний ярих зүйл дээр нэхэмжлэгч маань өөрөө нэмж ярих зүйл байвал ярилцаад явъя гэж  тохирсон байгаа юм. Миний хувьд нэхэмжлэгч Б**********ийн өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Шүүх бүрэлдэхүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ерөнхийд нь уншиж сонсгосонтой бол санал нэг байна. Нэхэмжлэгч Д.Б**********ийн хувьд 2024 оны *************** өдөр *****************шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлага нь автомашин худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээний үүрэгт 27,500,000 төгрөгийг хариуцагч “************” ХХК-аас гаргуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч болоод нэхэмжлэгчийн өмгөөлөгч дэмжиж, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь иргэн Д.Б*********** буюу нэхэмжлэгч Д.Б********** өөрийнхөө өмчлөлийн ************гэдэг маркийн бор шаргал өнгөтэй *********улсын дугаартай, ********километрийн гүйлттэй суудлын автомашин 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллага болох “***********” ХХК-д худалдан борлуулахаар гэрээ хэлэлцлүүд хийсэн байдаг. Энэ гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгээд худалдан борлуулахаар тохироод тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэнтэй холбоотойгоор мөн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа мөн хавтаст хэрэг дотор авагдсан. Одоогийн байдлаар эцсийн өмчлөгч нь “************” ХХК байгаа буюу Д.Б**********ээс “***********” ХХК-д шилжүүлэн хүлээлгэж өгсөн байдаг. Энэ талуудын хооронд байгуулагдсан хэлцэл бол хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэлцэл, талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан, гэрээнийхээ гол нөхцөл дээр тухайн автомашиныг шилжүүлэх үүргийг Д.Б************* хүлээгээд хүлээлгэж өгсөн, энэ үйл баримтууд байдаг. Худалдан авагч “************” ХХК бол өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгчид тухайн автомашиныг худалдан борлуулсантай холбоотой нэг ч төгрөгийг төлөөгүй байгаа. 2021 оны 07 сарын 21-ний өдрөөс хойш 4 жил өнгөрчихлөө, энэ хугацаанд нэхэмжлэгч Д.Б************** хохироод явж байгаа. Тухайн гэрээг үндэслээд тухайн гэрээний үүрэгт 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч дэмжиж, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Тухайн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг миний үйлчлүүлэгч төлсөн. Дээрээс нь тухайн тээврийн хэрэгслийн одоо байгаа бодит зургийг мөн хавтаст хэрэг дотор фото зургаар хавсаргаж өгсөн байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ мөн хавтаст хэрэг дотор байгаа. Тэгээд мөн төрийн сангийн лавлагаа тодорхойлолтоос гарсан лавлагаанууд хавтаст хэргийн 9-р талд байдаг. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өмнө нь оролцож байсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У*************** гэж хүнээс шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Шүүх хоёр хүсэлт байсны нэгийг нь хангаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн автомашиныг битүүмжилсэн байдалтай байгаа. Хоёр дахь хүсэлт 69.1.3-д заасан арга хэмжээг хангахгүй орхисон үйл баримт байгаа. Тэгээд нэгэнт битүүмжлэгдсэн байгаа тээврийн хэрэгсэл байгаа учраас “***************” ХХК болон нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь түүнийг ашиглахгүй, эзэмшилдээ байлгахгүй ийм нөхцөл байдал шүүгчийн захирамжаар тогтоогдоно. Тийм учраас хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэгч Д.Б**********д 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэдэг хүсэлтээ бүрэн дэмжиж оролцож байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед 2021 оны 07 сарын 08-нд  ***************машины гэрээ хийгээд шилжүүлсэн байгаа. Гэрээн дээр болохоор 25 сая төгрөгийн гэрээ хийсэн байгаа, нэхэмжлэл дээр 27,500,000 төгрөг гэсэн байгаа. Тухайн үедээ манайх гэрээнд заасан данс руу 15 сая, 10 сая төгрөгөөр шилжүүлгэ хийгээд машинаа шилжүүлж авсан байгаа. Нөгөө талаас нэхэмжилсэн мөнгийг өгөөгүй олон жил болж байна гэж байгаа. Тухайн үедээ машинаа шилжүүлэхдээ мөнгөө шилжүүлчхээд машинаа шилжүүлж авсан байгаа. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Б*********** болон “*************” компанийн хувьд 2021 оны 07 сарын 08-нд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад Д.Б*************** байсан, тэгээд өөрөө гарын үсгээ зурсан гэрээ хэрэгт хавсаргасан байдаг. Гэрээнд заасны дагуу ************ гэсэн хаан банкны *********** гэдэг хүний данс руу тухайн 25 сая төгрөгийг 10 сая, 15  саяар нь хуваагаад шилжүүлсэн байдаг. Мөнгөө шилжүүлсний дараа 2021 оны 07 сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн газар очоод тээврийн хэрэгслийн албан ёсоор шилжүүлсэн байдаг. Тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд машины өмчлөгч, эзэмшигч мөн худалдан авч байгаа талууд байдаг. Нэхэмжлэгч машины эзэн байхгүй улсын бүртгэл шилжүүлэг хийдэггүй эсвэл итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлэг хийдэг. Гэтэл өөрийн биеэр очоод машин тэргээ шилжүүлээд мөнгөө авсаны дараа 2021 оны 07 сарын 24-ний өдөр машины бүртгэлийг нь албан ёсоор шилжүүлж компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш компанитай хохирол төлбөр авах талаар нэхэмжилсэн зүйл байдаггүй, 3 жилийн дараа буюу 2024 оны 06 сарын 25-ны гэнэт машины төлбөр төлөгдөөгүй гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр тухайн гэрээнд заасан төлбөрийг шилжүүлсэн, талууд хоорондоо гэрээгээ байгуулсан, улсын бүртгэлийн газарт өөрсдөө очиж машинаа шилжүүлсэн. Тэгэхээр энэ төлбөрийг гэрээнд заасан данс руу шилжүүлсэн байдаг. Тэрийг ямар учраас ийм данс өгсөн, нөгөө хүнийхээ данснаас авсан, аваагүй нь *****************” компанид хамаагүй, төлбөрийг гэрээнд заасны дагуу данс руу нь шилжүүлсэн байдаг. Тэгэхээр тухайн гэрээний дагуу төлбөрийг шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.

Гэрч Д.М*************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед нягтлан бодогч хийдэг байсан. 2021 оны 07 сарын 08-ны өдөр нэг, хоёр цагийн үед Б********** гээд “***************” компанийг хариуцдаг байсан өвөр монгол залуу манайх машин авахаар болсон машинаа авчихсан байгаа хүн явангуут чи гэрээ байгуулаад дугаар номерыг нь шилжүүлээд аваад ирээрэй би хөрш зам дээр байж байна гээд хэлсэн. Тэгээд гурван цагийн үед нэг хүн ирээд гэрээ байгуулаад авто тээвэр лүү яваад гэрчилгээ гаргаад дугаар гэрчилгээг нь өгч байсан юм. Тухайн үед ковидтой байсан масктай нэг залуу байсан. Д.Б************** гэсэн иргэний үнэмлэхтэй, гарын үсэг зураад гэрээгээ авч байсан. Иргэний үнэмлэх болон гарын үсгээ өгөөд гэрээн дээрээ тусгаж өгөөрэй гээд өгч байсан.  2021.07.08-нд авто тээвэр дээр очоод надад гэрчилгээг өгсөн би нэг давхарт төмөр дугаарыг нь хэвлүүлээд авч байсан. Тухайн үед компьютер дээрээс гүйлгээ хийдэг байсан. Боллоо гэсэн үед нь би интернет банкаар 15 сая төгрөг хийгээд хязгаар нь хэтрэхээр нь АТМ дээрээс үлдсэн 10 сая төгрөгийг шилжүүлсэн.  Б************ цуг явж байсан. Гэрчилгээг аваад мөнгийг нь шилжүүлсэн.  Гэрээ байгуулснаас хойш Б*************тэй дахиж холбогдоогүй, харин ноднин цагдаа дуудаж мэдүүлэг аваад Б************ гэдэг хүнтэй анх уулзаж байсан. Бусдаар компинтай Б************** гэдэг хүнтэй холбогдож байсан зүйл байхгүй.  Түүнээс хойш надтай бол уулзаагүй, ганц цагдаа дээр мэдүүлэг өгсөн. Байгууллагад машин худалдаж авсан байгаа, хүн нь очоод гэрээ байгуулаад шилжүүлнэ, та очиж гэрээ байгуулчхаарай гэсэн тэгээд тэр хүн нь цагийн дараа ирэхээр нь нөгөө хүн нь ирж байна, машины эзэн нь байх гэж тухайн үедээ бодоод иргэний үнэмлэхийг аваад гэрээний дагуу гарын үсэг зуруулаад авто тээвэр дээр очсон.  Би иргэний үнэмлэхтэйгээ очсон. Иргэний үнэмлэхийг нь Б*************тэй огт тулгаж үзээгүй. Гэрээгээ байгуулж дуусчхаад тэр хүн над дээр өөрийнхөө унаагаар ирсэн, би өөрийнхөө унаагаар циркийн авто тээвэр дээр очоод тэгээд миний бичиг баримтыг аваад ороод авто тээврийн үүдэнд нь зогсож байгаад 30-40 минут болж байснаа гэрчилгээ чинь болчихлоо гээд авчирч өгч байсан. Тухайн үед иргэний үнэмлэхтэйгээ нэг цаас өгсөн энэ данс руу хийгээрэй гэрээн дээрээ тусгаарай гээд Ч************** гэдэг хүний данс байсан. Ч************** гэдэг хүнийг сайн мэдэхгүй, гэрээ хийхдээ энэ данс руу хийгээрэй гээд өгсөн. Ч************* гэдэг хүнийг танихгүй. Батсүрэнд машины төлбөрийг шилжүүлсэн гэдгийг Байгаль гээд хариуцаж байсан хүн нь мэдэж байсан. Тухайн үед масктай байсан болохоор санахгүй байна. Батсүрэн гэж ойлгоод гэрээ хийж байсан” гэв.

Зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

            Нэхэмжлэгч Д.Б************* нь “…********* маркийн бор шаргал өнгөнтэй, арлын ********** тоот дугаартай, **********улсын дугаартай, ********** км гүйлттэй, суудлын автомашиныг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр **************сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-д 27.500.000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авагч нь өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасан машины үнэ 27,500,000 төгрөгийг “***********” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

            Хариуцагч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар “…Нэхэмжлэгч Д.Б******** болон “*************” компанийн хувьд 2021 оны 07 сарын 08-нд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад Д.Б*********** байсан, тэгээд өөрөө гарын үсгээ зурсан гэрээ хэрэгт хавсаргасан байдаг. Гэрээнд заасны дагуу ************* гэсэн хаан банкны Ч*********** гэдэг хүний данс руу тухайн 25 сая төгрөгийг 10 сая, 15  саяар нь хуваагаад шилжүүлсэн байдаг. Мөнгөө шилжүүлсний дараа 2021 оны 07 сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн газар очоод тээврийн хэрэгслийн албан ёсоор шилжүүлсэн байдаг. Гэрээнд заасан үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргадаг.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

            Зохигчид хэн аль нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

            1. Нэг талаас Д*********овогтой Б************/ РД:***********/ цаашид худалдагч тал гэх, нөгөө талаас “***********” ХХК /*******************/ цаашид худалдан авагч гэх нар нь харилцан тохиролцож ******************-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг байгуулжээ. /хэргийн 112-114-р тал/,

            Тус гэрээний 1 дэх заалтад “…Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, суудлын төрлийн, **************маркын “ ************” загварын *улсын б*************бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ба худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, төлбөрийн тооцоо хийнэ.

            2 дахь заалтад “…Тээврийн хэрэгсэл нь 25,000,000 төгрөг /НӨАТ ороогүй/ НӨАТ-тэй дүн нь 27,500,000/ хорин долоон сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй бөгөөд худалдан авагч нь 3 хоногийн дотор ХААН банкны *************** тоот дансанд хийнэ” гэж тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

            2. Автотээврийн үндэсний төвд “**********” ХХК-аас 2021 оны  07 сарын 09-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр гаргасан “… Манай компани нь иргэн Д******** овогтой Б************ /РД:**************/-ээс *************** арлын дугаартай****************** маркын автомашин худалдан авсан тул зохих журмын дагуу “************” ХХК дээр бүртгэж улсын дугаар олгож өгнө үү. Дээрх ажилтай холбоотой манай компанийг төлөөлөн гарын үсэг зурах болон бусад эрхийг Д************** овогтой М************* /РД:*************/-д олгож өгнө үү” гэсэн хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 67-69-р хуудас/,

            3. 2021 оны 07 сарын 08-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл “************* ХХК-ийн ************* данснаас Д************ын М***************ийн **************дугаартай данс руу 25,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 70-р хуудас/,

            4. 2021 оны 07 сарын 08-ны өдөр Д*************ын М****************ийн ХААН банкны***************** дугаартай харилцах данснаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2 дахь заалтад бичигдсэн төлбөр хүлээн авах ХААН банкны ************** тоот дансанд 15,000,000 төгрөгийг “*******************”, 10,000,000 төгрөгийг “…****************” гэсэн утгатайгаар шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хэргийн 71-р хуудас/

            5. ХААН банкны ***************-ны өдрийн №************* дугаартай “…ХААН банкны ************* дугаартай дансны эзэмшигч Б*********ын Ч************ /РД:***************/, тухайн дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 86-88-р хуудас/

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д зааснаар “*************” ХХК нь Д.Б************ээс 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 02 дугаартай “…Тээврийн хэрэгсэл худалдах,худалдан авах гэрээ”-нд зааснаар хэлэлцэн тохирч худалдан авсан ************** арлын дугаартай *************маркын автомашины  үнийг гэрээнд заасан ХААН банкны ************ дугаартай дансанд 25,000,000 төгрөгийг 2 хуваан шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.  

            Нэхэмжлэгч Д.Б********** нь худалдах, худалдан авах гэрээнд зааснаар “***************” ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй тул гэрээнд зааснаар НӨАТ-тэй дүнгээр буюу 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Д.Б*************ийн нэхэмжлэлтэй “****************” ХХК-д холбогдох 27,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

****************шүүхийн шүүгчийн ****************-ны өдрийн ************* дугаартай шүүгчийн захирамжаар авсан “**************” ХХК-ийн эд хөрөнгө болох *************арлын дугаартай, ************** улсын дугаартай *************маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,500,000 төгрөг гаргуулах тухай Д.Б*************ийн нэхэмжлэлтэй “**************” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. ****************** шүүхийн шүүгчийн ***************-ны өдрийн **************** дугаартай шүүгчийн захирамжаар авсан “*******************” ХХК-ийн эд хөрөнгө болох *************** арлын дугаартай,************* улсын дугаартай  ****************** маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА