Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/04431

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/04431

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Маршал таун, Кинг тауэр, тоотод оршин суух, Бахираа овогт Хрын З /РД:0/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  тоотод оршин суух, Өөлд овогт Ррын Э /РД:0/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 1,491,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.З, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Р.Эт холбогдох гэм хорын хохиролд 1,491,400 төгрөг гаргуулах тухай Х.Зын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч Р.Э нь миний жолоодож явсан машины араас мөргөж, хохирол учруулсан бөгөөд түүний буруутай болохыг Тээврийн цагдаагийн газраас тогтоосон. Тухайн өдрөө үнэлгээ хийлгэсэн боловч багаар үнэлсэн тул дахин Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгүүлэхэд 1,315,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Иймд 1,315,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 105,000 төгрөг, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 71,400 төгрөг, нийт 1,491,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь зам тээврийн осолд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд тухайн өдрөө Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 600,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн тул Х.Зд төлж барагдуулсан. Дахин үнэлгээ хийлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Р.Э нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн 100-ийн замд Toyota land cruiser 200 маркийн 68-69 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Х.Зын BYD.BYD6490ST6HEV маркийн 55-04 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтын тодорхойлолт, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

4.2.Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу устгаж, гэмтээсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

4.3.Зам тээврийн осол гарсан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Х.Зын авто машинд хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоолгохоор талууд Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-д хандсан байх ба тус компаниас тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, Уг автомашины багаж зурагдсан, буфер зурагдсан хохирол учирсан байх ба ослын улмаас 600,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон байна.

Тухайн өдөр хариуцагч Р.Э нь Х.Зын эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж тайлбарласан бөгөөд Х.З нь тухайн үнэлгээг зөвшөөрч мөнгийг шилжүүлж авсан боловч дараагийн өдөр нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ цагдаагийн байгууллагад илэрхийлж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөгийг Р.Эт буцаан шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх33/

Улмаар 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ашид билгүүн ХХК-д хандаж, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг дахин гаргуулсан байх ба Ашид билгүүн ХХК нь тээврийн хэрэгсэлд 1,315,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.

Шүүх зөрүүтэй 2 үнэлгээг шинжлэн судалсаны үндсэн дээр Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэхэд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь байсан гэх ба тухайн осол болсон өдөр уг үнэлгээг хийлгэсэн, харин Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэхэд хариуцагч байгаагүй талаар тайлбарласан ба цаг хугацааны хувьд осол болсон өдрөөс хойш 27 хоногийн дараа үнэлгээ гаргуулсан байна.

Иймд шүүх 2 үнэлгээний Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээг цаг хугацааны хувьд болон зохигч аль аль нь үнэлгээ гаргахад байсан байдлыг үндэслэн энэхүү үнэлгээг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

4.4.Хариуцагч Р.Эийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 71,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Р.Эийг эрэн сурвалжилсан талаар талууд маргаагүй, эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргуулсан болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичиг, тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн тухай 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн баримтаар тогтоогдож байна. Р.Эийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахад тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлдөг бөгөөд нэхэмжлэгчээс гарсан энэ зардал нь нэхэмжлэгчид учирсан хохирол байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Харин үйлчилгээний шимтгэл, банкны шимтгэлд төлсөн 1,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

4.5. Нэхэмжлэгч үнэлгээ хийлгэхэд 105,000 төгрөгийг Ашид билгүүн ХХК-д төлсөн гэж энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан. Шүүх Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээгээр хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн тул тус компанид үнэлгээ хийлгүүлэхээр төлсөн төлбөрийг мөн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

Дээрхийг дүгнэж, хариуцагч Р.Эээс гэм хорын хохиролд 670,200 төгрөгийг гаргуулж, Х.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 821,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 11,855 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Р.Эээс гэм хорын хохиролд 670,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 821,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эээс 20,635 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Зд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ