| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0025/Э |
| Дугаар | 2018/ЦШТ/29 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2018/ЦШТ/29
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: А.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ийн Од холбогдох эрүүгийн 201715010075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овгийн А-ийн О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Л.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хөдөөнөөс орж ирээд явж байхад өөдөөс урсгал сөрөөд орж ирсэн. Би хурдтай явж байсан. Тэгээд 500.000 төгрөг өгөөд салъя гэхээр нь өгсөн. Тэгээд хот ороод ирсэн чинь танай ээжтэй уулзмаар байна 1.000.000 төгрөг авмаар байна гэсэн. Хохиролд нийт 825.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэв.
Хохирогч Л.С-гийн өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сумын төв орж ирж хүүхдээ үзүүлээд 3-р хороонд хүргэнийдээ орж эмний мөнгө авчихаад хөдөө гэртээ харих гээд төв засмал замаар ороод хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Засмал замын урдуур хонь ямаа гарсан. Манай хүүхэд хурдаа хасаад хонь сигналдаад удаан явж байсан. Тэгтэл гэнэт юу юугүй хойноос нэг мотоцикль буруу талаар орж ирээд хажуунаас арын гэрлийг хамж мөргөөд сууж явсан мотоциклийг хажуу тийш унагаасан. Өөрөө цаашаа давхиснаа ойчсон. Тэгсэнээ нөгөө мотоцикльтой хүн босож ирсэнээ өө лай гэснээ мотоциклоо босгоод асааснаа шууд давхиад яваад өгсөн. Би босох гээд баруун гараа даахгүй байсан. Хэд хоногийн дараа ээжтэйгээ хамт надтай ирж уулзаад 500.000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөөр чинь эхний ээлжинд Улаанбаатар хотод очиж үзүүлнэ тэгээд ирээд ямар эмчилгээ хийлгэхээр байна тэрнийхээ мөнгийг гаргуулна шүү гэж хэлсэн. Тэгтэл одоо огт уулзахгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “эм тарианы мөнгө 320.000 төгрөгийн эм тариа авсан. Тэрнийхээ мөнгийг өгчихвөл одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71, 100-101 дүгээр хуудас/,
Гэрч Б.Т-ын өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дээд өргөн чөлөөний хамгийн хойд хэсэгт ахынхаа гэрт ирчихээд эргээд ээж, өөрийн охин 6 настай Амарлангуй охин нараа сундалаад өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгөтэй мотоцикльтой далангийн дээд талын асфальтан зам дээр ертөнцийн зүгээр урд зүг рүү гэр лүү харих гээд явж байсан чинь миний баруун талаас нэг мотоцикльтой сундалсан 2 хүн орж ирээд мотоциклийн хойд баруун талын дохио мөргөөд рульны баруун талын хэсгийг мөргөчихөөд өөрөө замын боржуур мөргөөд унасан. Би ээж охины хамт тухайн газар онхолдсон. Тэгээд ээж ёолоод хэвтэж байсан. Тухайн мотоцикльтой хүн өө яадаг гай бэ гэж хэлчихээд мотоциклио босгоод урагшаа давхиад явчихсан. Тухайн үед баруун гарын тохой бага зэрэг шалбарсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Сүртэй эвдэрсэн зүйл байхгүй. Би өөрөө гараараа засчихсан. Ямар нэгэн үнэлэх эвдэрэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 73-74 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 78 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас
хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Алтангэрэлийн Отгонтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Л.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч А-ийн О нь 07 хоног цагдан хоригдсон, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА