Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 87

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Энхсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу Монгол улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ГАЧМАА   

                                  ШҮҮГЧИД                            Т.ДАВААСҮРЭН   

                                                                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ