Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/04429

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/04429

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, Саруул өргөө хотхон,  байрны тоотод оршин суух, Да овогт Лэнгийн Чгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, щ дугаар хороо, Үйлдвэрийн гудамжид байрлах, Н-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дашдин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Н-д холбогдох 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Чгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 6,300,000 төгрөгийн барилгын бүтээгдэхүүнийг Н-д нийлүүлсэн бөгөөд 2,100,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 4,200,000 төгрөгийг өгөхгүй байх тул гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.

3.Хариуцагч нь Гравити хүч ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч У.Анхбаяртай харилцан тохиролцож, бартерын нөхцлөөр бараа материал буюу 3 тн нэмэлтийн үлдэгдэл 4,200,000 төгрөгийг хаасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Н-д барилгын бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Зарлагын баримтад 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Гравити хүч ХХК нь Ноц бетон ХХК-д 6,600,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, 9 сарын 17-нд 2,100,000 төгрөгийг хувь дансанд хийв гэх агуулгатай, Гравити хүч ХХК-ийн тамга дарагдсан баримт хэрэгт авагдсан байна.

 

4.2.Нэхэмжлэгч нь иргэнийхээ хувиар Н-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Ч нь Н-д бараа бүтээгдэхүүн худалдсан болох нь нотлогдохгүй байх тул 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 82,150 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул Н-иас 4,200,000 төгрөг гаргуулах тухай Л.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ