| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/01014/И |
| Дугаар | 197/ШШ2025/04428 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/04428
| 2025 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 197/ШШ2025/04428 | Улаанбаатар хот |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Цэргийн хотхон дүгээр байр,дугаар орцонд байрлах, Х сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Цэргийн хотхон, дүгээр байр, тоотод оршин суух, ЖийнЭ /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 873,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг хариуцагч Эоос гаргуулж, Х сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 273,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Х сууц өмчлөгчдийн холбоо нь Эоос 2020 оны 04 сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 873,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. гэж заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Эын хаягаар илгээсэн боловч тэрээр хариу тайлбар ирүүлээгүй. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас илгээхэд тэрээр өөрөө хүлээж авсан байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан гэж үзнэ.
4.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Х сууц өмчлөгчдийн холбоог 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
4.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.
5.Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл сар бүр 13,000 төгрөг, 2022 оны 03 сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл 18,700 төгрөг хурааж байгаа гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Засвар үйлчилгээний м.кв-аас авдаг мөнгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний цалинг нэмэгдүүлэх тухай тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Э нь 2020 оны 04 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 873,000 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төлбөрийн нэхэмжлэхээр нотлогдож байна.
6.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3.-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.
Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэ өдрийг хүртэл хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2022 оны 01 дүгээр сараас өмнөх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
Иймд Х сууц өмчлөгчдийн холбоо нь 2022 оны 01 дүгээр сараас нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр 2023 оны 03 дугаар сар хүртэл 13,000 төгрөг авдаг гэсэн тул 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл 39,000 төгрөг /13,000 х 3 сар/, 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл 18,700 төгрөг авдаг гэсэн тул энэ хугацааны төлбөрт 561,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг Эоос гаргуулж, Х сууц өмчлөгчдийн холбоонд олгож, харин 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны 273,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн нэхэмжлэхэд Бэлэн төлөлтийн дүн 500 төгрөг гэсэн нь юуны төлбөр болох нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Эоос дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 273,500 төгрөгийг хэрэгсэхгүй бологохоор шийдвэрлэв.
7.Шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/12396 дугаартай шүүгчийн захирамжаар товолж, хариуцагч Эод 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд мэдэгдэх хуудсыг хариуцагч өөрөө гардаж авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэсэн болно.
6.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 25,502 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 18,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар Эоос дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 600,000 төгрөг гаргуулж, Х сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 273,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эоос 18,650 төгрөг гаргуулж, Х сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ