Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2018/ЦШТ/32

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Бат-Өлзий,

            Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-гийн М-д холбогдох эрүүгийн 1827000000033 тоот хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1967 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Д-гийн М

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн Мойлтын 15-11 тоотод байх гэртээ Ж.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч 1974 онд төрсөн Ж-гийн Б мөрдөн байцаалтанд 2018-04-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ Х гэх манай цуг ажилладаг байсан дүү хотоос ирээд нэг шил 0,5 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Тэгээд Х бид хоёр 22 цагийн орчим М ахын гэрт очоод М ахаар бага зэрэг тоглоом хийгээд хэвтэж байхад наанаас татаж чангаасан чинь өөдөөс уурлаад босоод ирсэн. Тэгээд гал тогооны хэрэглэл хийдэг шкафнаас хутга гаргаж ирээд чи яах гээд байгаа бизпа вэ гээд зүүн хөлийн гуя руу нөгөө хутгаараа хатгасан. Тэгээд би Х-тэй цуг М ахын гэрээс гарч гэртээ хариад цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан. Зүүн хөлийн гуяндаа хоёр оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явсан гэж нийт 190.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг  /хх 16-17 дугаар хуудас/,

             Гэрч 1980 онд төрсөн Х-ийн Х мөрдөн байцаалтанд 2018-04-25-нд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотоос ирээд Ж.Б-ын ах гэрт очсон. Тэгээд Ж.Б ахтай цуг гэрт нэг шил архи хувааж уучихаад 22 цагийн орчим М ахын гэр очихоор явж тэдний гэрт очиход М ах унтаж байсан. Тэгээд гэрт нь ороод М ахтай мэнд мэдээд байж байтал Ж.Б ах М ахыг ганц шил архи аваад өг гэж байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би яах юм бэ одоо дэлгүүр хаачихсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрийн баруун талын орон дээр утсаараа оролдоод сууж байхад М ахыг хэвтэж байхад Ж.Б ахаас татаад байгаа бололтой байсан. Тэгээд гэнэт М ах босож ирээд гэрийн зүүн урд талд байх шкафны шургуулга онгойлгосноо нэг хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь та хоёрын тоглоом арай хэтэрч байгаа юм биш биз дээ гэж хэлсэн чинь М ах Б ахын зүүн гуя руу нөгөө хутгаараа хатгачих шиг болсон. Тэгээд Ж.Б ах бид хоёр тэдний гэрээс гараад явсан. Унтах гэж байсан хүнээс архи аваад өг гэж нэхээд зүгээр хэвтүүлэхгүй араас чангаагаад байхаар нь уурласандаа тийм зүйл хийсэн байх. Яг ямар хутга байсныг би анзаараагүй. Жижиг хутга шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Х-ийн  2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 245 дугаартай актанд: “1. Ж.Б-ын биед зүүн хөлийн гуяны гадна дээд хэсэгт шарх, баруун гуяны гадна хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй. 4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 22 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4 дүгээр хуудас/,

- Яллагдагч Д.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн санал, тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, гэрэл зураг, үнэлгээ /хх 5-12 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Б-ын: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ Х гэх манай цуг ажилладаг байсан дүү хотоос ирээд нэг шил 0,5 граммы “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Тэгээд Х бид хоёр 22 цагийн орчим М ахын гэрт очоод М ахаар бага зэрэг тоглоом хийгээд хэвтэж байхад наанаас татаж чангаасан чинь өөдөөс уурлаад босоод ирсэн. Тэгээд гал тогооны хэрэглэл хийдэг шкафнаас хутга гаргаж ирээд чи яах гээд байгаа пизда вэ гээд зүүн хөлийн гуя руу нөгөө хутгаараа хатгасан. Тэгээд би Х-тэй цуг М ахын гэрээс гарч гэртээ хариад цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан. Зүүн хөлийн гуяндаа хоёр оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг  / хх 16-17 дугаар хуудас/, гэрч Х.Х-гийн: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотоос ирээд Ж.ын ах гэрт очсон. Тэгээд Ж.Б ахтай цуг гэрт нэг шил архи хувааж уучихаад 22 цагийн орчим М ахын гэр очихоор явж тэдний гэрт очиход М ах унтаж байсан. Тэгээд гэрт нь ороод М ахтай мэнд мэдээд байж байтал Ж.Б ах М ахыг ганц шил архи аваад өг гэж байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би яах юм бэ одоо дэлгүүр хаачихсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрийн баруун талын орон дээр утсаараа оролдоод сууж байхад М-ыг ахыг хэвтэж байхад Ж.Б ахаас татаад байгаа бололтой байсан. Тэгээд гэнэт М ах босож ирээд гэрийн зүүн урд талд байх шкафны шургуулга онгойлгосноо нэг хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь та хоёрын тоглоом арай хэтэрч байгаа юм биш биз дээ гэж хэлсэн чинь М ах Б ахын зүүн гуя руу нөгөө хутгаараа хатгачих шиг болсон. Тэгээд Ж.Б ах бид хоёр тэдний гэрээс гараад явсан. Унтах гэж байсан хүнээс архи аваад өг гэж нэхээд зүгээр хэвтүүлэхгүй араас чангаагаад байхаар нь уурласандаа тийм зүйл хийсэн байх. Яг ямар хутга байсныг би анзаараагүй. Жижиг хутга шиг байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Х-ийн  2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 245 дугаартай актанд: “1. Ж.Б-ын биед зүүн хөлийн гуяны гадна дээд хэсэгт шарх, баруун гуяны гадна хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй. 4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 22 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М-ын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно .  

Иймд шүүгдэгч Д.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гал тогооны зориулалттай нийт 19 см урттай, хутганы бариул хэсэг нь 9 см урттай, хутганы ир хэсэг нь 10 см урттай, бор өнгийн бариултай, хутганы ирэн дээр “ортиця” гэсэн бичигтэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

шүүгдэгч Д.М-ын хувьд оногдох хөрөнгөнөөс Г1017002033 гэрчилгээний дугаартай 1113 мкв талбай бүхий 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овгийн Д-гийн М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.М-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гал тогооны зориулалттай нийт 19 см урттай, хутганы бариул хэсэг нь 9 см урттай, хутганы ир хсэг нь 10 см урттай, бор өнгийн бариултай, хутганы ирэн дээр “ортиця” гэсэн бичигтэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.М-ын Г1017002033 гэрчилгээний дугаартай 1113 мкв талбай бүхий 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН