| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 102/2025/00211/И |
| Дугаар | 197/ШШ2025/04014 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/04014
| 2025 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 197/ШШ2025/04014 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Архустай дүгээр гудамж, тоотод оршин суух, Шад овогт Гомбын Б,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хорооугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоотод оршин суух, Шйд овогт Бгийн Х нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтангэрэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавзмаа, өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б, Б.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь ...хөрөнгийн өмчлөгч Г.Энхтуяа нас барсан ба Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөгч оролцохгүй байхад албадан худалдахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, бид өвийг хүлээн авахаар нотариатчид хандсан боловч хариуцагчаас захиран зарцуулах эрхийн хоригийн улмаас өвлөх эрх нээгдэхгүй байна. Хоригийг сэргээлгэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан боловч сэргээгээгүй, ажиллагаагаа зөвтгөхгүй албадан дуудлага худалдаа зарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өвлөгч нарт мэдэгдээгүй, төлбөр төлөх үүргийг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч хэн хариуцах нь тодорхойгүй нөхцөлд ажиллагаа явуулсан нь өмчлөгч, эзэмшигч нарын хуулиар хамгаалагдсан эрх зөрчсөн гэх үндэслэлээр Б.Хын эзэмшлийн нэгж талбарын 18644321580242 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай 1 дүгээр гудамж, 221/4 тоотод байрлах, 104.5 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нь Барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Энхтуяа нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нас барсан бөгөөд өмчлөгчийн өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаар тодруулахад өвийг хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй тухай албан бичиг ирсэн. Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хяналтын шатны шүүх хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолыг шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00264 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Хан алтайн нуруу ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 180,428,359.48 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205026832 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 60/2 дугаар байр, 1 тоотод байрлах, 59,32 м.кв, 1 өрөө орон сууц, 18644321580242 дугаартай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай, 1 дүгээр хэсэг, 221/4 тоотод байрлах, 148 м.кв зуслангийн зориулалт бүхий газар, Г.Энхтуяагийн эзэмшлийн 000263144 гэрчилгээний дугаартай, Ү-2203028692 дугаартай, мөн хаягт байрлах, 104,5 м.кв хувийн орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1-р хх 41-43/
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2020/03466 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх 39-40/
Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20370185 дугаар тогтоолоор үүсгэжээ. /хх 44/
4.2.Төлбөр авагч Хан алтайн нуруу ББСБ ХХК нь оноосон нэрээ Тайм энд валью ББСБ ХХК болгон өөрчилснийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай тушаалаар зөвшөөрч шийдвэрлэсэн байх ба Хас хаан ББСБ ХХК нь Тайм энд валью ББСБ ХХК-г нэгтгэснийг улсын бүртгэлд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байна. /2-р хх 5-6/
Улмаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хас хаан ББСБ ХХК нь төлбөр авагч учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцохоор хүсэлт гаргасныг шүүх 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШЗ2025/09806 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн болно.
4.3.Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/51 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Д.Энхтуяагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай, 1 дүгээр хэсэг, 221/4 тоотод байрлах, 104,5 м.кв хувийн орон сууц, Б.Хын эзэмшлийн 148 м.кв зуслангийн зориулалт бүхий газрын үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээч тус хөрөнгийг 147,017,500 төгрөгөөр үнэлжээ. /1-р хх 112-153/
4.4.2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/32 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 147,017,500 төгрөгийн 70 хувиар тооцож, 102,912,250 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ тухай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-181/29291 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Б, Б.Х нарт хүргүүлснийг Б.Х, Г.Б нар хүлээн авч, гарын үсэг зурсан байна. /1-р хх 202-205/
Нэхэмжлэгч нараас анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/54 дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/3927 дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ. /хх 1-р хх 17-22/
Дээрх хариуг эс зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан журмыг зөрчөөгүй байна.
4.5. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаа явагдсан байх бөгөөд 147,017,500 төгрөгөөр үнэлэгдсэний 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд тухайн хөрөнгө борлогдоогүй байх тул 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/27 дугаартаөй тогтоолоор Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад товлон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. /1-р хх 217-222/
4.6. Нэхэмжлэгч нь бид өвийг хүлээн авахаар нотариатчид хандсан боловч хариуцагчаас захиран зарцуулах эрхийн хоригийн улмаас өвлөх эрх нээгдэхгүй байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох боловч Монголын нотариатчдын танхимын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр Өвлүүлэгч Г.Энхтуяагийн өмчлөлийн өвлөгдөх эд хөрөнгө, эрх өвлөхтэй холбоотой бусад мэдээлэл, өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй байна гэх хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд энэхүү албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /1-р хх 89/
Дээрх албан бичгээс үзэхэд өв хүлээн авах талаар хүсэлт бүртгэгдээгүй байна гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдээгүй гэх боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа хэзээ хаана болох талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн, нэхэмжлэгч нар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу гомдлоо холбогдох албан тушаалтанд гаргасан.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Б.Хын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай, 1 дүгээр хэсэг, 221/4 тоотод байрлах, 148 м.кв зуслангийн зориулалт бүхий газар, Г.Энхтуяагийн 000263144 гэрчилгээний дугаартай, Ү-2203028692 дугаартай, мөн хаягт байрлах, 104,5 м.кв хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б, Б.Х нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ