| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00092/И |
| Дугаар | 144/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 144/ШШ2025/00212
2025 07 02 144/ШШ2025/00212
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: *****************байранд байрлах, “**************” ХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** тоот хаягт оршин суух, Х********** овогт Г***********ын Б********* /РД:**********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 48,154,786.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М************ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***********” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Г.Б********** /РД:************/ нь ******** банктай ************* өдөр ************ банктай **************тоот дижитал зээлийн гэрээ байгуулж цахимаар ************тоот данс үүсгэж, 7,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай авч ашигласан. Мөн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр************ тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ************ тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ************** тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, нэмэлт зээл авч нийт 13,223,803.99 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр **************** тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийтдээ цахимаар 50,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Г.Б************** нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч 139 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 45,324,518.92 төгрөг, үндсэн хүү 2,785,970.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,296,71 төгрөг, нийт 48,154,786.34 төгрөгийг төлөөгүй тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч Г.Б**************ээс ************* банкай байгуулсан ************** тоот зээлийн гэрээний үүрэгт 48,154,786.34 төгрөгийг*********** банкинд олгуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Г.Б*********** нь *********** банктай 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай ************** тоот дижитал зээлийн гэрээ цахимаар байгуулан ************ тоот данс үүсгэж, 7,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай авч ашигласан. Мөн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, нэмэлт зээл авч нийт 13,223,803.99 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийтдээ цахимаар 50,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Г.Б************ нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд ньь төлөх тухай мэдэгдсэн боловч 139 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 45,324,518.92 төгрөг, үндсэн хүү 2,785,970.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,296,71 төгрөг, нийт 48,154,786.34 төгрөгийг төлөөгүй тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч Г.Б***********ээс ********* банкай байгуулсан ********** тоот зээлийн гэрээний үүрэгт 48,154,786.34 төгрөгийг ************ банкинд олгуулж өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***************-ны өдрийн дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн гэрээ/, ***************-ний өдрийн дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн гэрээ/, ************-ны өдрийн дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн гэрээ/, *-ний өдрийн дижитал зээли************йн гэрээ /дижитал цалингийн гэрээ/, *****************-ны өдрийн дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн гэрээ/, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК нь хариуцагч Г.Б***************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,154,786.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Б************* нь “**************” ХК-аас 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр **************тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр *************тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 13,2 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ************** тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ************** тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, нэмэлт зээл авч нийт 13,223,803.99 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ************ тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус дижитал цалингийн зээл авсан болох нь зохигчийн тайлбар, дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн гэрээ/, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн гэрээ/ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлд заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч Г.Б************** нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээл эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн үндсэн төлбөр 45,324,518.92 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,785,970.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,296.71 төгрөг нийт 48,154,786.34 төгрөгийг хариуцагч Г.Б*************ээс гаргуулж, нэхэмжлэгч “********** банк” ХК-д олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,724 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б***********ээс 398,724 төгрөгийг гаргуулан “************ банк” ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б*********ээс зээлийн гэрээний үүрэгт 48,154,786.34 төгрөгийг гаргуулж “************ банк” ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,724 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б************ээс 398,724 төгрөгийг гаргуулан “************* банк” ХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрсний дараа зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА