| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0030/Э |
| Дугаар | 2018/ЦШТ/35 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2018/ЦШТ/35
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ы Дд холбогдох эрүүгийн 1827000340027 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг “Дуут” гэх газар оршин суух, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, Б овгийн Б-ы Д /РД: ЙС89030718/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг “Цагаан сайр” гэх газар нутаглаж байсан иргэн Ж.Ц-ийн гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирогч Ж.Цид 458.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 05 дугаар сарын 03-ны орой Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутагт “Цагаан сайр” гэх газар оршин суух хохирогч Ж.О-ийн гэрээс хар өнгийн LG маркийн гар утсыг хулгайлан авч хохирогч Ж.От 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өглөө гэрээсээ адуун дээрээ очиж морио сольж унахаар явсан. Адуун дээрээ очиж морио сольж уначихаад харих замдаа Ж.О, Ж.Ц нарын гэрээр ортол эзэнгүй байсан. Ж.Ц-ийн гэрээс орон дээр байсан цүнхнээс түрийвч авсан. Ж.Оийн гэрээс гар утас зэргийг хулгайлж авсан. Тэр шөнө цагдаа нар ирсэн. Тэгээд баригдсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Хохирогч 1973 онд төрсөн Ж-ийн Ц мөрдөн байцаалтанд 2018-03-09-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед саахалтын Жанцан гэх айлд цай уухаар эхнэр Т.Ц, айлын хүн Ж.О, түүний ээж С.М нарын хамт явсан. Тэндээс 00 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд манай эхнэр гэртээ орсон. Би гадаа адуу малаа хашиж байтал эхнэр цүнхэнд байсан мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд айлын хүн Ж.О-т хэлсэн. Манай гэрээс мөнгө алга болсон байна танай гэрээс юм алга болсон байна уу үзээдэх гэсэн. Гэтэл гэртээ ороод миний гар утас байхгүй байна гэсэн. Тэгээд Хужирт сумын төв рүү ороод цагдаад хэлсэн. Манайх гэрээ цоожлоогүй ойрхон айлд очих учир гэрэлтэйгээ орхиод гарсан. Манай айл гаднаас нь хаалгаа цүүлсэн гэсэн түгжээгүй. Бид хэдийн цай уусан айл манайхаас 4 км-н зайд байдаг ойрхон айл байгаа юм. Хулгай хаалгаар орсон гэж бодож байна. Шөнийн 22 цаг өнгөрч байхад гэрээсээ явсан. Тэгээд шөнө манайд хүн ирээд хулгай хийнэ гэж бодоогүй учраас гэрээ түгжээгүй. Гэр орноо түгжилгүй онгорхой орхиж явсан нь бидний буруу. Хойд талын орон дээр хар өнгийн цүнхэн дотор байсан. Эхнэр дотроос нь мөнгө аваад орон дээр тавиад дээрээс нь өөрийнхөө өмсдөг саарал өнгийн ноосон цамцаар хучиж тавиад явсан. 408.000 төгрөг бэлнээр хүрэн өнгийн 2 ширхэг түрүүвч алга болсон. Өөр эд зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 38-39 дүгээр хуудас/,
Хохирогч 1973 онд төрсөн Ж.Ц мөрдөн байцаалтанд 2018-04-07-нд өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг “Цагаан сайр” гэх газар байдаг юм. 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой би эхнэртэйгээ өөрийнхөө хажууд байдаг малчин Ж.О түүний ээж М нарын хамт 22 цагийн үед манайхтай ойр байдаг таньдаг айл Н гэдэг айлд очиж цай уусан юм. Эхнэр бид хоёр тухайн үед гэрээ эзэнгүй онгорхой үлдээсэн. Манай хажууд байдаг малчин Ог мөн гэрээ эзэнгүй үлдээгээд явсан. Бид нар айлд 00 цаг өнгөртөл сууж байгаад гэртээ иртэл манай гэрийн хойд орон дээр байсан манай эхнэрийн хар өнгөтэй цүнхэн дотроос 2 ширхэг хүрэн өнгийн эмэгтэй түрүүвч бэлэн 408.000 төгрөг байхгүй байсан. Тухайн үед би хажуу айлынхаа Ж.О-аас манайд хулгай ороод эд зүйл алдагдсан байна. Танай гэрээс ямар нэгэн эд зүйл алдагдсан байна уу гэтэл Ж.О манай гэрээс шкаф дээр байсан нэг ширхэг хар өнгөтэй Эл Жи маркийн гар утас байхгүй болсон байна гэсэн. Бид нарыг Н гэх айлаас гараад гэр лүүгээ машинтай явж байхад бид нартай Б.Д гэж манайхаас урагш байдаг залуу морьтой зөрсөн. Би тухайн үед Б.Д-г гэрээр ороод хулгай хийгээд явчихлаа гэж бодоод гэрт нь эхнэр Ц, Ж.О нартай хамт очтол Б.Д гэртээ ирээгүй байсан. Б.Д-г гэрээ хэсэг хугацааны дараа ирэхэд нь чи Ж.О манай хоёрын гэрээр орсон уу гэж асуусан чинь Б.Д би танай хоёрын гэрээр ороогүй гэсэн. Тэгэхээр нь би манай гэрээс 2 ширхэг эмэгтэй хүний түрүүвч, бэлэн 408.000 төгрөг, Ж.Оийн гэрээс 1 ширхэг гар утас алдагдсан байна чи авсан уу гэсэн чинь үгүй тийм юм байхгүй би юу гэж танай гэрээр ордог юм гэсэн. Тэгээд би Б.Дг машиндаа суулгаж аваад гэрийнхээ гадаа очсон. Шөнөдөө цагдаа дуудсан. Цагдаа нар өглөө 06 цагийн орчим манайд очсон. Тухайн үед Б.Д хулгай хийсэн талаараа цагдаад хэлээгүй. Цагдаа нар түүний гэрийн ойрхон байдаг хамарын чулуун доороос манай гэрээс алдагдсан 2 ширхэг эмэгтэй хүний түрүүвч, бэлэн 408.000 төгрөг, Ж.О-ийн гэрээс алдагдсан хар өнгөтэй гар утас зэргийг хайж байгаад олж гаргаж ирсэн. Тэгсэн Б.Д манайх болон Ж.О-ийн гэрээр орж хулгай хийсэн талаараа хэлж хэргээ хүлээсэн. Алдсан эд зүйлээ авмаар байна. Дээрээс нь энэ асуудлаас болж хөдөөнөөс нааш цааш явсан шатахууны мөнгөө гаргуулж авмаар байна. Өөр гомдол санал алга...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 40-41 дүгээр хуудас/,
Хохирогч 1986 онд төрсөн Ж.О мөрдөн байцаалтанд 2018-03-09-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед төрсөн ах Ж.Ж-д айлын хүн Ж.Ц, эхнэр Т.Ц, ээж С.М нарын хамт цай уухаар явсан. Тэндээс 00 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд манай айлын хүн манайд хулгай ороод мөнгө аваад явчихсан байна. Танайхаас юм алга болсон юм байна уу гэхээр нь гэртээ ортол хувцасны шүүгээн дээр байсан миний утас байхгүй байсан. Тэгээд Хужирт сумын төв рүү ороод цагдаад хэлсэн. Би гэрээ түгжээгүй гаднаас нь хадаасаар цүүлээд явсан. Хулгайч хаалгаар орсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 36-37 дугаар хуудас/,
Хохирогч 1986 онд төрсөн Ж-ын О мөрдөн байцаалтанд 2018-04-07-нд өгсөн мэдүүлэгтээ: “Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг “Цагаан сайр” гэх газар Ж.Ц гэж хүний мал малладаг. Тэднийх манайх хоёр айл байдаг. 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой Ж.Ц, түүний эхнэр Т.Ц манай ээж М бид нар Норовжанцан гэж айлд цай уухаар явсан. Манай хажуу талын Ж.Ц-ийнх гэрээ онгорхой үлдээгээд явсан юм байна лээ. Тухайн үед 22 цаг болж байх шиг байсан. Бид нар Н гэж айлд оччихоод шөнө гэртээ 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Бид нар ирээд гэр гэртээ орсон. Тэгсэн удаагүй Ж.Ц эхнэртэйгээ манай гэрт хулгай орчихсон байна танай гэрээс алдагдсан эд зүйл байна уу гэсэн би гэр доторх эд зүйлүүдээ бүртгэсэн чинь манай гэрийн зүүн талын шкафан дээр байсан LG маркийн хар өнгөтэй гар утас байхгүй болчихсон байсан. Бид нарыг Норовжанцан гэж айлаас машинтай ирж байхад манайхаас урагш гэр нь байдаг Б.Д гэж залуу морьтой явж зөрсөн. Бид нар Б.Дг хоёр гэрээр ороод хулгай хийчихлээ гэж бодоод машинтай гэрт нь очсон чинь түүний гэрт хүргэн нь гээд нэг залуу байсан. Б.Д гэртээ ирээгүй байсан. Бид нар Б.Дг гэрт нь 30 орчим минут хүлээсний дараа Б.Д гэртээ ганцаараа орж ирсэн. Ж.Ц түүнээс чи манай гэрээр орсон уу гэж асуухад тэр үгүй гэсэн. Ж.Ц манай гэрээс хоёр ширхэг эмэгтэй түрүүвч, бэлэн 408.000 төгрөг, Ж.О-ийн гэрээс нэг ширхэг гар утас алдагдсан байна чи авчихсан юм биш үү гэсэн чинь би юу гэж та нарын гэрээр ордог юм би хулгай хийгээгүй гээд байсан. Тэгээд бид нар Б.Дг гэрээс нь машиндаа суулгаад гэртээ аваачаад шөнөдөө цагдаад хэлж дуудсан. Цагдаа нар үүрээр ирсэн. Б.Д цагдаа нарт би хулгай хийгээгүй гээд байсан. Цагдаа нар Б.Д-гийн гэрийн зүүн талын хамар дээрх чулуун доороос манайхаас алдагдсан 1 ширхэг гар утас, Ж.Цийн гэрээс алдагдсан 2 ширхэг эмэгтэй түрүүвч, бэлэн 408.000 төгрөгийг хайж олсон. Тэгсэн Б.Д хулгай хийсэн талаараа ярьсан. Тэрнээс өмнө би ерөөсөө хулгай хийгээгүй гээд байсан. Би явахдаа гэрийнхээ хаалгыг төмөрөөр цүүлчихээд явсан. Ирэхэд цүү нь доошоо унжсан байсан. Би тухайн үедээ салхинд унжсан юм болов уу гэж бодсон. Алдсан зүйлээ авмаар байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 38-39 дугаар хуудас/,
Гэрч 1975 онд төрсөн Т.Ц мөрдөн байцаалтанд 2018-04-07-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг “Цагаан сайр” гэх газар байдаг. Би хөдөө гэртээ нөхөр Ж.Цтойгоо хамт байдаг. Манайхтай хамт манай малчин Ж.О-ийнх байдаг. 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой нөхөр бид хоёр айлд очиж цай уухаар гэрээ онгорхой эзэнгүй үлдээгээд 22 цагийн үед явсан. Мөн Ж.Оийн гэрт ч гэсэн хүн үлдээгүй. Бид нар Н гэж айлд оччихоод 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрийн хойд орон дээр байсан миний хар өнгөтэй гар цүнхэнд дотор байсан 2 ширхэг эмэгтэй түрүүвч, бэлэн 408.000 төгрөг зэрэг байхгүй болсон байсан. Нөхөр бид хоёр гэрт хулгай орсон байна гэж бодоод Ж.О-т манай гэрт хулгай орчихсон юм шиг байна танай гэрээс алга болсон юм байна уу гэсэн чинь Ж.О гэр доторх эд зүйлээ бүртгээд шкафан дээр байсан хар өнгөтэй Эл Жи маркийн гар утас байхгүй байна гэсэн. Бид нарыг Норовжанцан гэж айлаас машинтай ирж байхад манайхаас урагш байдаг Б.Д гэж залуу морьтой явж зөрсөн. Манай нөхөр Б.Дг гэрээр ороод хулгай хийгээд явчихлаа гээд Очирхуяг бид нар Б.Дгийн гэрт нь яваад очсон чинь гэрт нь хүргэн ах нь гээд нэг залуу байсан. Б.Д гэртээ ирээгүй байсан. Бид нарыг гэрт нь хүлээгээд сууж байсан чинь Б.Д удаагүй гэртээ орж ирсэн. Манай нөхөр түүнийг манай гэрээр орсон уу гэсэн чинь үгүй гэсэн. Манай нөхөр гэрээс 2 ширхэг эмэгтэй хүний хүрэн өнгийн түрүүвч, бэлэн 408.000 төгрөг, Очирхуягийн гэрээс 1 ширхэг гар утас алдагдсан байна чи авсан уу гэсэн чинь би танайхаар юу гэж ордог юм би аваагүй гээд байсан. Тэгээд бид нар Б.Дг машиндаа суулгаж аваад гэр лүүгээ явсан. Тэр шөнөдөө цагдаад дуудаад цагдаа нар үүрээр ирсэн. Цагдаа нар Б.Дгийн гэрийн ойролцоо байдаг хамар дээр байсан чулуун доороос манайхаас болон Ж.О-ийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг олж гаргаж ирсэн. Тэгсэн Б.Д хулгай хийсэн талаараа хэлсэн. Тэрнээс урд өмнө асуухад хулгай хийгээгүй гээд хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 46-47 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх 1-3 дугаар хуудас/, /2 дугаар хх 1-2/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх 6 дугаар хуудас/, /2 дугаар хх 5 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 7-13 дугаар хуудас/
- Б.Д-гоос эд зүйл хураан авсан мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх 14-20 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.Ц-ийн гэрээс алдагдсан бэлэн мөнгө, эд зүйлийн үнэлгээ-458.000 төгрөг /1 дүгээр хх 54-55 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг “Цагаан сайр” гэх газар нутаглаж байсан хохирогч Ж.Ц-ийн гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 458.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 05 дугаар сарын 03-ны орой Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутагт “Цагаан сайр” гэх газар оршин суух хохирогч Ж.О-ийн гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хар өнгийн LG маркийн гар утсыг хулгайлан авч хохирогч Ж.От 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх 1-3/, /2 дугаар хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх 6/, /2 дугаар хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 7-13/, Б.Д-гоос эд зүйл хураан авсан мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх 14-20 дугаар хуудас/, хохирогч Ж.Ц-ийн гэрээс алдагдсан бэлэн мөнгө, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх 54-55/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Иймд шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Дг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хархорин сум дахь Сум дундын Прокуророос 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн 1827000340027, 1827000350026 тоот хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1827000350026 дугаартай эрүүгийн хэргийг 1827000340027 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг,
шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн 2 тооны үхэр, 5 тооны хонийг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг, Б.Дгийн хувьд ногдох хөрөнгөнөөс 350.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны хонь битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН