| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00306/И |
| Дугаар | 144/ШШ2025/00220 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 144/ШШ2025/00220
2025 07 07 144/ШШ2025/00220
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: **************** гудамж “*************” ХК-ийн төв байр, /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************** тоот хаягт оршин суух, А************ овогт П***********ийн О*********** /РД:**************/,
Хариуцагч: **************тоот хаягт оршин суух, Б********** овогт Ө************ын Э********** /РД:************/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 34,528,077.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК-ийн захирал Б.Б************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.О************/ ***********/, Ө.Э************** /*************/ нар нь ************ Банктай ************-ны өдөр *****************дугаартай Зээлийн гэрээ байгуулан 40,000,000.00 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч П.О*************ийн***********Банк дахь 5005682864 тоот дансанд 2024 оны 03 сарын 27-ны өдөр 40,000,000.00 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд нийт үндсэн зээлд 8,893,168.74 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4,833,125.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,036.11 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь Банктай байгуулсан ************** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нь 2024 оны 03 сарын 25-ны өдөр банктай байгуулсан*************дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 12 сарын 20-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 159 хоног хугацаа хэтрүүлээд байна. ************* Банкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж. мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон **************** дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 31,106,831.26 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 159 хоногийн хүү болох 3,347,117.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,128.50 төгрөг нийт 34,528,077.13 төгрөгийг П.О***************, Ө.Э************** нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Хас банкны нэхэмжлэлтэй П.О**************, Ө.Э************** нарт холбогдох иргэний хэрэгт талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Эвлэрлийн нөхцөл
1.1 Нэхэмжлэгч **************банк нь хариуцагч П.О***************, Ө.Э*************** нараас зээлийн төлбөр 34,528,077.13 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 34,528,077.13 төгрөгийг хариуцагч нь маргаангүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
1.3 Хариуцагч нь 34,528,077.13 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 6 хуваан төлж барагдуулна.
1.4 Төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ: 34,528,077.13 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 5,750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 5,750,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор 5,778,077.13 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
1.5 Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.
1.6 Энэхүү гэрээгээр тохиролцсон бүх нөхцөлийг шүүгчийн захирамжид тусгуулна.
1.7 Эвлэрлийн гэрээний дагуу график төлөлтийг төлөөгүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авч ажиллана гэж талууд харилцан тохирч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“*********** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, П.О***********, Ө.Э************* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,528,077.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...эсхүл зохигч эвлэрсэн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд хариуцагч П.О************, Ө.Э************* нар нь нэхэмжлэгч “********** банк” ХК-д 34,528,077.13 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 5,750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 5,750,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор 5,778,077.13 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.О***********, Ө.Э************* нар нь зээлийн гэрээний үүрэгт 34,528,077.13 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 5,750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 5,750,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 5,750,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор 5,778,077.13 төгрөгийг “************ банк” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,590.39 төгрөгийн тавин хувь болох 165,295.195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 165,295.195 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч П.О************, Ө.Э*************** нараас улсын тэмдэгтийн хураамжид 165,295.195 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “************* банк” ХК-д тус тус олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА