| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00485/И |
| Дугаар | 303/ШШ2025/00469 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00469
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч:ББСБ ХХК,
Хариуцагч: О.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 548,733.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 548,733.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 548,733.18 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн *******тоот данснаас 8,556 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 548,733.18 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн *******тоот данснаас 8,556 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА