Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 144/ШШ2025/00239

 

2025          08              01

                                   144/ШШ2025/00239

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: ************** байранд байрлах, “***********” ХК /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************** тоотод оршин суух, Ж*************** овогт О***********ийн Ц********** /РД:**************/-д холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 6,967,241.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

“*************” ХК-ийн тусгай активын газрын захирал ************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010088137 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 6,068,791.78 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 856,178.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,271.14 төгрөг, нийт 6,967,241.09 төгрөгийг хариуцагч О.Ц************оос гаргуулж өгнө үү” гэв.

            Хариуцагч О.Ц*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...О******** овогтой Ц******** миний бие нь ****************** банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 6,967,241.09 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*************” ХК нь хариуцагч О.Ц***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,967,241.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О.Ц**************** бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 6,967,241.09 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч О.Ц************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 6,967,241.09 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*************” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 6,967,241.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ц*********** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,426 төгрөгийн 50 хувь буюу 63,213 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот данснаас 63,213 төгрөгийг, хариуцагч О.Ц*************оос улсын тэмдэгтийн хураамжид 63,213 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “****************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.БАТМӨНХ