| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00156/И |
| Дугаар | 303/ШШ2025/00476 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 303/ШШ2025/00476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.О,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие ******* нь Архангай аймгийн Булган суманд төрсөн. 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Пионерийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Архангай аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолт, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалын хуулбар, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар тушаалын хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13/585 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн, гэрч Д.*******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *******ийн 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Архангай аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолт, ажилд томилох тухай Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар болон 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар тушаалуудын хуулбарууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *******ийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 297 дугаар бүртгэлд: овог, нэр-Дашням овогтой Оюунбилэг, ажилладаг байгууллага- Пионерийн зам нэгдэл, эрхэлдэг ажил-саальчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Булган сум гэж тэмдэглэжээ.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Дашнямын Оюунбилэгийн 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА