2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/шш2025/00540

 

 

 

2025 01 23 191/ШШ2025/00540

  

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байрлах, Г******* банк ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Ху******* овогт Ж******* Ц******* /регистрийн дугаар АМ*******/-д холбогдох

 

27,095,101.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ц******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Г******* банктай ЗГ1745111289 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 11,300,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүгэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Г******* банктай ЗГ1745111289 А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/ байгуулж 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагай зээл авсан. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г******* банктай ЗГ1745111289 А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/ байгуулж 4,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Г******* банктай ЗГ1745111289 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/ байгуулж 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Ж.Ц******* нь ЗГ1745111289 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарнйг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 131 хонсг хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 25,746,658.90 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,330,643.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17,798.94 төгрөг, нийт 27,095,101.60 төгрөг төлөөгүй тул зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч Ж.Ц*******ээс Г******* банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 27,095,101.60 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж Г******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г******* банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын 27,095,101.60 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,095,101.60 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч Ж.Ц*******д холбогдуулан 27,095,101.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,095,101.60 төгрөгийг төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөрийн хуваарийг зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ц*******д холбогдох 27,095,101.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 27,095,101.60 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,095,101.60 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,426 төгрөгийн 146,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 146,713 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Ж.Ц*******ээс улсын тэмдэгтийн хураамж 146,713 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА