| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00307/И |
| Дугаар | 144/ШШ2025/00242 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 144/ШШ2025/00242
| 2025 08 01 | 144/ШШ2025/00242 |
|
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: **************** байранд байрлах, “***************” ХК /РД:2***************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************тоотод оршин суух, Б************ овогт Т************* Б*********** /РД:************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 44,418,530.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
“**************” ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.О************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Б************ нь 2024 оны 08 сарын 26-ны өдөр ************ банктай ************** тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал цалингийн зээл/ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ************ нь ************ тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 111 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 05 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөрт 42,278,596.10 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,108,615.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31,318.63 төгрөг, нийт 44,418,530.35 төгрөгийг хариуцагч Т.Б**********оос гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Т.Б*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Б************миний бие “************ банк” ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 44,418,530.35 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***********” ХК нь хариуцагч Т.Б************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,418,530.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Б************ бүхэлд нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт нийт 44,418,530.35 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Т.Б************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч Т.Б*********** зээлийн гэрээний үүрэгт нийт 44,418,530.35 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***************” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 44,418,530.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б************ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,043 төгрөгийн 50 хувь буюу 190,021.5 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн ***********тоот дансанд хэвээр үлдээж, Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот данснаас 190,021.5 төгрөгийг, хариуцагч Т.Б*************оос 190,021.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ************ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ