| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00321/И |
| Дугаар | 144/ШШ2025/00251 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 144/ШШ2025/00251
| 144/ШШ2025/00251 |
| |
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: *****************давхарт байрлах, “**************” ХК /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************** тоотод оршин суух, Б************ овогт И***********ийн Б************ /РД:***********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,087,474.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК-ийн захирал Г.Ц**************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгчтэй байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ***********тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 18,186,589.38 төгрөг, зээлийн хүү 1,865,071.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,813.28 төгрөг, нийт 20,087,474.08 төгрөгийг хариуцагч И.Б*аас гарг*************уулж өгнө үү” гэв.
Хариуцагч И.Б************* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...И*********** овогтой Б************ миний бие нь “************” ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 20,087,474.08 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК нь хариуцагч И.Б***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,087,474.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч И.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 20,087,474.08 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч И.Б********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 20,087,474.08 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*************” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 20,087,474.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,387 төгрөгийн 50 хувь буюу 129,193.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн **************тоот данснаас 129,193.5 төгрөгийг, хариуцагч И.Б***************аас улсын тэмдэгтийн хураамжид 129,193.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “****************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ