2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/шш2025/00542

 

 

2025 01 23 191/ШШ2025/00542

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байрлах, Си И Си ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *** оршин суух,  Н.Б******* /РД: *******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, *** оршин суух, Б.Г******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 56,249,221.03 төгрөгийг гаргуулах,

Барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 56,249,221.03 төгрөгийг гаргуулан Си И Си ******* ББСБ ХХК -д олгож, барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13320/, 64-р байр, 15 тоот хаягт байршилтай, 51,12 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. 

Н.Б*******, Б.Г******* нар нь 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 012304070030 дугаартай зээлийн гэрээгээр "Си И Си ******* ББСБ ХХК-иас 50,000,000 /тавин сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** байршилтай, *** м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлдэгч Н.Б*******тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр 012304070030-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, хуулийн дагуу барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 

Зээлдэгч Н.Б*******, Б.Г******* нар нь зээлийн гэрээний Хавсралт-1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан боловч удаа дараа уг хуваарийг зөрчөөд тогтохгүй, 2024 оны 01 сарын 03-ны өдрөөс хойш нэг ч удаа зээлээ төлөлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. 

Манай байгууллагын зүгээс зээлдэгч нараас үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй, гэрээг ноцтой зөрчиж биднийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2-т "Дараах тохиолдолд ББСБ өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй" гээд, 4.2.1-т "Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч "Си И Си ******* ББСБ ХХК нь Н.Б*******, Б.Г******* нартай байгуулсан 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 012304070030 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас үлдэгдэл зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна. 

Зээлдэгч Н.Б*******, Б.Г******* нар нь 2024 оны 05 сарын 31-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 46,934,258.42 төгрөг, хүү 9,125,689.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 189,273.38 төгрөг, нийт 56,249,221.03 /тавин зургаан сая хоёр зуун дөчин есөн мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг "Си И Си ******* ББСБ ХХК-д төлөх тооцоо байна. 

Хамтран зээлдэгч Б.Г******* нь зээлдэгч Н.Б*******ийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч, зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр зээлийн гэрээ байгуулсан тул түүнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-т "Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ гэж заасны дагуу зээлдэгчийн нэгэн адил зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг эргүүлэн төлөх үүрэг үүссэн болно. 

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1- т "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгч Н.Б*******, Б.Г******* нар нь зээлийн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй юм. 

Иймд зээлдэгч Н.Б*******, Б.Г******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 56,249,221.03 төгрөгийг гаргуулан "Си И Си ******* ББСБ ХХК-д олгож, дээрх төлбөрийг барьцаа хөрөнгө болох Нийслэлийн *** байршилтай, 51,12 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нар 56,249,221.03 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16,249,221.03 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө *** байршилтай, 51,12 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө рүүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

сайхҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "Си И Си ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Б*******, Б.Г******* нарт холбогдуулан 56,249,221.03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 56,249,221.03 төгрөгийг 2025 оны 01дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгөөр 2 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгөөр 3 дугаар сарын 13-ны өдөр 16,249,221,03 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиолцож байна. Хуваарийн дагуу төлж барагдуулахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн барьцаа хөрөнгө болох *** байршилтай 51,12м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаар гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов.

Харин нэхэмжлгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, төлбөр төлөх хуваарь тогтоож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч "Си И Си ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Б*******, Б.Г******* нарт холбогдуулан 56,249,221.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 56,249,221.03 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгөөр 02 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгөөр 3 дугаар сарын 13-ны өдөр 16,249,221,03 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн барьцаа хөрөнгө болох *** байршилтай *** м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаар гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,196 төгрөг, 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж 254,698 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 254,698 төгрөгийг хариуцагч Н.Б*******, Б.Г******* нараас гаргуулан нэхэмжлэгч "Си И Си ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА