| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/10002/И |
| Дугаар | 191/шш2025/00570 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/шш2025/00570
2025 01 23 191/ШШ2025/00570
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байрлах И******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** оршин суух, Б.Э******* /РД:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,576,066.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э******* нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр L17901816/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Э*******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 7*******5 зээлийн дансны дугаартай, 1,337,000.00 /нэг сая гурван зуун гучин долоон мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4*******8 дансанд;
2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7*******0 зээлийн дансны дугаартай, 861,000.00 /найман зуун жаран нэгэн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 15 банкны тоот дансанд;
2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 72 зээлийн дансны дугаартай, 4,600,000.00 /дөрвөн сая зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны дансанд:
2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 78 зээлийн дансны дугаартай, 2,470,000.00 /хоёр сая дөрвөн зуун далан мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 15 банкны тоот дансанд;
2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 7100279742 зээлийн дансны дугаартай, 8,000,000.00 /найман сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 51 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү. авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 5 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,337,000.00 /нэг сая гурван зуун гучин долоон мянган төгрөг/ - Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 260,000.72 /хоёр зуун жаран мянган төгрөг далан хоёр мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 40,448.83 /дөчин мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг наян гурван мөнгө /
- Нийт: 1,637,449.55 /нэг сая зургаан зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг тавин таван мөнгө /
2. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 774,899.14 /долоон зуун далан дөрвөн мянга найман зуун ерөн есөн төгрөг арван дөрвөн мөнгө /
- Шимтгэл: 15,300.00 /арван таван мянга гурван зуун төгрөг/
-Үндсэн хүү: 122,922.35 /нэг зуун хорин хоёр мянга есөн зуун хорин хоёр төгрөг гучин таван мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 20,763.06 /хорин мянга долоон зуун жаран гурван төгрөг зургаан мөнгө /
- Нийт: 933,884.55 /есөн зуун гучин гурван мянга найман зуун наян дөрвөн төгрөг тавин таван мөнгө /
3. 2024 оны 3 дугаар сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 4,599,999.68 /дөрвөн сая таван зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөг жаран найман мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 758,886.51 /долоон зуун тавин найман мянга найман зуун наян зургаан төгрөг тавин нэгэн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 30,212.60 /гучин мянга хоёр зуун арван хоёр төгрөг жаран мөнгө /
- Нийт: 5,389,098.79 /таван сая гурван зуун наян есөн мянга ерөн найман төгрөг далан есөн мөнгө /
4. 2024 оны 1 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 2,153,977.88 /хоёр сая нэг зуун тавин гурван мянга есөн зуун далан долоон төгрөг наян найман мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 428,293.42 /дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун ерөн гурван төгрөг дөчин хоёр мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 19,755.53 /арван есөн мянга долоон зуун тавин таван төгрөг тавин гурван мөнгө /
- Нийт: 2,602,026.83 /хоёр сая зургаан зуун хоёр мянга хорин зургаан төгрөг наян гурван мөнгө /
5. 2023 оны 12 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 7,423,747.60 /долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун дөчин долоон төгрөг жаран мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 1,530,919.12 /нэг сая таван зуун гучин мянга есөн зуун арван есөн төгрөг арван хоёр мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 41,440.16 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун дөчин төгрөг арван зургаан мөнгө /
- Нийт: 8,996, 106.88 /найман сая есөн зуун ерөн зургаан мянга нэг зуун зургаан төгрөг наян найман мөнгө /
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 17,500.00 /арван долоон мянга таван зуун төгрөг/.
Иймд хариуцагч Б.Э*******с нийт 19,576,066.6 /арван есөн сая таван зуун далан зургаан мянга жаран зургаан төгрөг тавин долоон мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 19,576,066.6 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөро хүртэл, сар бүрийн 05-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,576,066.6 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хонгорзул шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрөв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,576,066.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөро хүртэл, сар бүрийн 05-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,576,066.6 төгрөгөөр төлж барагдуулах тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э*******д холбогдох, 19,576,066.6 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөро хүртэл, сар бүрийн 05-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,576,066.6 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,830.33 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн мөнгөн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 127,915.165 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.Э*******ас 127,915.165 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА