2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/шш2025/00770

 

 

2025 01 29 191/ШШ2025/00770

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байрлах, Х******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *** оршин суух, Г.О******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

26,873,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Г.О******* нь Х*******Банктай 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1700101812 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 26,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Гэрээний үүргээ 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн үлдэгдэл 25,133,333 төгрөг, хүү 1,718,564 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,785 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 26,873,682 төгрөгг байх гэрээг цуцалж, хариуцагча******* 26,873,682 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: 26,873,682 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХК  нь хариуцагч Г.Ориглтуяад холбогдуулан 26,873,682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гарг*******ан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д за*******наар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд за*******ныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О*******д холбогдох 26,873,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,320 төгрөгийн 146,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 146,160 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дансна*******, хариуцагч Г.Оргилттуяага******* улсын тэмдэгтийн хураамж 146,160 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА