2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/шш2025/00771

 

 

2025 01 29 191/ШШ2025/00771

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байрлах, Г******* банк ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*** оршин суух, Б.Н******* /регистрийн дугаар *******/-т холбогдох

 

14,577,266.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Н******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г******* банктай ЗГ1235142952 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 17,860,000.00 (Арван долоон сая найман зуун жаран мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 14.4 (Арван дөров аравны дөрвөн) хувийн хүүтэй, 30 (гучнн) сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Б.Н******* нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г******* банктай ЗГ- R000806803 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 2,000,000.00 (Хоёр сая төгрог төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэгэн) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатай дижитал зээл авсан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Г******* банктай ЗГ-R000806803 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1,000,000.00 (Нэг сая төгрөг) төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2024 оны 02 дугаар сарын 1 7-ний өдөр Г******* банктай ЗГ-R000806803 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 200,000.00 (Хоёр зуун мянган төгрөг) төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г******* банктай ЗГ-R000806803 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 500,000.00 (Таван зуун мянган төгрөг) төгрөгөөр тус тус нэмэгдүүлж дижигал зээл авсан.

Зээлдэгч Б.Н******* нь ЗГ1235142952 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж,

зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 152 хоног хугацаа хэтрүүлэн, 1235151796 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа -рчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 152 хоног хугацаа хэтрүүлэн банкыг тус тус хохироож байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1235142952 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 10,902,352.84 төгрөг, хүү 650,399.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,155.72 төгрөг, нийт 11,571,907.63 төгрөг, 1235151796 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 2,935,695.94 төгрөг, хүү 69,420.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242.02 төгрөг, нийт 3,005,358.54 төгрөг, бүгд 14,577,266.17 төгрөгийн төлбөртэй байна.

Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 14,577,266.17 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* банкны нэхэмжилсэн 14,577,266.17 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,400,000 төгрөгөөр, 8 дугаар сарын 30-нд 2,577,266.17 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч Б.Н*******т холбогдуулан 14,577,266.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н*******т холбогдох 14,577,266.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,837 төгрөгийн 115,418.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,418.5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.Н*******ээс улсын тэмдэгтийн хураамж 115,418.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА