| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/06699/И |
| Дугаар | 191/шш2025/00934 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/шш2025/00934
2025 01 31 191/ШШ2025/00934
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, ******* овогт Д.Д******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** байрлах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдох
Зээлийн гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс буюу давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон үед тооцсон 28,542,033.16 төгрөгийн алдангийн хэрэгсэхгүй болгуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Д.Д******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс буюу давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон үед тооцсон 28.542.033.16 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл: 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр уг агуулгаар нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101\/32023\20116 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Тус захирамжийн үндэслэх хэсэгт "...хариуцагчийн шаардах эрхийн талаар эсхүл алданги тооцсон тооцооллын талаар маргаж буй нь тодорхойгүй..." гээд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн.
2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Д.Д******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.1-д зааснаар алдангийн талаар тохиролцсон талаар нэхэмжлэгчээс маргаагүй. Харин давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, улсын хэмжээнд уг хүчин зүйлтэй холбогдуулан зээл эргэн төлөх хугацааг хойшлуулсан, зээлийг эргэн төлөх хүсэлт гаргасаар байтал түүнийг шийдвэрлэлгүйгээр алдангид 28.542.033,16 төгрөг шаардсан нь нэхэмжлэгч Д.Д******* миний эрх ашигийг зөрчсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101\ШЗ2023\20116 дугаартай шүүгчийн захирамжид дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх байдлаар тодруулж дахин нэхэмжлэл гаргаж байна.
Түүнчлэн, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр уг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101 ШЗ2023116786 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг захирамжид дурдсан алдааг мөн зассан болохыг дурдаж байна. Д.Д******* миний бие 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 141/201813-37 тоот зээлийн гэрээ байгуулж, үүгээр 100.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх дээд хугацаа 12 сар хүртэл байхаар, гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дунд 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар байгуулагдсантай холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Ажлын албыг татан буулгаж, түүний үндсэн болон бусад эд хөрөнгө, өр авлага, үйл ажиллагааг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн тул ийнхүү хариуцагчаар тодорхойлсон болохыг дурдаж байна.
Зээлийн гэрээний хавсралтад дурдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгч миний бие 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар нэгэн асуудалгүйгээр зээлийг буцаан төлж байсан болно.
Харин 2020 онд дэлхий нийтээр тархаж буй ковид-19 цар тахалын улмаас эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор зээлийг эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг хариуцагч байгууллагад тавьсан боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэлгүйгээр алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Түүнчлэн, гэрээний хавсралтад дурдсан эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлэх хүсэлтийг буруу шийдсэн, түүнтэй холбоотой алданги тооцохгүй байх, зээлийн гэрээний хугацааг өөрчлөх талаар хүсэлт өгсөн боловч мөн л шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.
Нэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-84 тоот тушаалаар Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас "хэвийн зээлдэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийг энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд түр хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч миний бие зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтийг [email protected] хаягаар хүргүүлсэн болно.
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт ямар нэгэн асуудалгүйгээр төлсөөр ирсэн ба 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зөвхөн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн төлбөрийг төлсөн. Харин ковид-19 цар тахлын улмаас улсын болон аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосны улмаас үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болж, улмаар 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс зээл, түүнийг хүүг зээлийн хуваарьт зааснаар хэвийн төлсөн болно. Одоо зээлийн гэрээний хавсралтад зааснаар хуваарийн дагуу зээлийг төлж байгаа.
Түүнчлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-373 дугаартай "Зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай" тушаалын 1.1-д "жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн "хэвийн зээл"-ийн ангилалд хамаарах зээлдэгчээс төлбөр хойшлуулах хүсэлт ирүүлсэн нөхцөлд үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах"-аар болсныг дурдаж байна. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний едрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 1411201813-37 тоот зээлийн гэрээний 9.1-д зааснаар алданги тооцох үндэслэлгүй юм.
Хоёр. Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь нэхэмжлэлийн нэг дах хэсэгт дурдсан хугацааны алдангийг чөлөөлсөн эсэх нь тодорхой бус, алдангийн хугацаа болон хэмжээг хэрхэн гаргасан нь ойлгомжгүйгээс гадна, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй атал зээлийг төлж барагдуулах шаардлагыг тавьсан.
Тодруулбал, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1190 тоот албан бичгээр *ундсэн зээл 47.266.100 төгрөг, хүүгийн төлбөрт 1.076.700 төгрөг, алдангийн төлбөрт 18.730.938 төгрөг, нийт 67.073.738 төгрөгийг хуанлийн 10 хоногийн дотор төлж барагдуулахыг шаардаж байна...", 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 111113 тоот албан бичгээр "...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тооцоологдсон үндсэн зээлийн зөрчлийн үлдэгдэл 48.262.455,77 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 80.455,21 төгрөг, алдангид 20.600.158,56 төгрөг бувюу нийт 68.943.059,54 төгрөгийг ажлын 10 хоногийн дотор төлж барагдуулахыг шаардаж байна...", 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 111239 тоот албан бичгээр "... үүссэн зөрчлийг ажлын 10 хоногт багтаан төлж барагдуулна уу..." гэх агуулга бүхий албан бичгүүдийг хүргүүлдэг. Тухайн албан бичгүүдэд алдангийн бодолтыг хэрхэн хийсэн, өмнө нь өгсөн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлүүдийг огт заадаггүй болохыг дурдаж байна.
2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зөвхөн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн төлбөрийг төлж, ковид-19 цар тахлын улмаас улсын болон аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосны улмаас үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болж, улмаар 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс зээл, түүнийг хүүг зээлийн хуваарьт зааснаар хэвийн төлсөн талаар нэхэмжлэлийн нэг дэх хэсэгт тодорхойлсон.
Дээрх хугацааны зээлийн гэрээний үүргийн зөрчлийг тодорхойлж авч үзвэл, нийт 48.694.800 төгрөгийн үндсэн зээл болон хүүг телөөгүй гэж үзэхээр байна. Энэхүү үнийн дүнг тодорхойлохдоо эрх бүхий байгууллагаас буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалд дурдсан хугацааг хасч тооцолгүйгээр бүхэлд нь авч үзсэн болно. Ийнхүү 47.132.319 төгрөгөөр тооцож үзэхэд алдангийн хэмжээг 50 хувиар хязгаарлавал 23.566.159 төгрөг байна. Гэтэл зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгад алдангийг 28.542.033 төгрөгөөр тодорхойлсон байдаг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалд дурдсан хугацааг хасч тооцож үзвэл 20.571.519 төгрөг байх ба үүнээс алдангийг 50 хувиар хязгаарлавал 10.285.759 төгрөг байхаар байна.
Дээрх байдлаар алданги хэрхэн яаж тооцож, 28.542.033 төгрөгөөр тогтоосон болох нь ойлгомжгүй, тухайн тооцсон алдангиас эрх бүхий байгууллагын зээлийн хугацааг хойшлуулах асуудлыг оруулж тооцсон болох нь тодорхойгүй байна.
Гурав. Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, хэвийн ажиллах боломжгүй болсон. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-A158 дугаартай захирамжаар нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 20 цаг хүртэл ажиллуулахаар,
-2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-А\76 дугаартай захирамжаар 2022.02.27-2020.03.03-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон.
-2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар 2020.03.30-2020.04.30-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон, -Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн, -Дархан-Уул аймгийн 01-A1366 тоот захирамжаар терийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоосон, -2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А1374 тоот захирамжаар 2020.11.16-2020.11.17-ыг хүтэл хязгаарлалтын дэглэм тогтоосон,
-2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01-A156 тоот захирамжаар 2021.02.11-2021.02.21-ний хүртэл сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, худалдааны төвүүдийг мөн хугацаагаар хаасан,
-2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01-А\123 тоот захирамжаар 2021.04.18-2021.04.24-нийг хүртэл хөл хорио тогтоосон,
-2021 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01-A1130 тоот захирамжаар дээрх хөл хорио тогтоосон хугацааг 2021.05.08-нийг хүртэл сунгасан, -2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01-A1149 тоот захирамжаар 2021.06.02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаасан,
-2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-А\158 тоот захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021.06.30-ны өдрийг хүртэл сунгасан,
-2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-А\194 тоот захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021.08.31-ний өдрийг хүртэл сунгасан, -2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01-А1244 тоот захирамжаар өндөржүүлсэн байдлыг 2021.12.31-ний хүртэл сунгасан байдаг.
Дээрх хөл хорио тогтоосон эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдээс гадна, 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай хүү С.Содбаатар ковид-19 цар тахлаар өвдөж, тухайн үеэс эхлэн бид гэр бүлээрээ тусгаарлалтанд орсон. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Д.Д******* миний бие ковид-19 цар тахлын өвчнөөр өвдсөн ба 22-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн бол хүү С.Ананд маань 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөн өвдөж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл гэр бүлээрээ хел хорионд орсон болно. Тухайн үед өрхийн эмнэлгээс байнга хяналт тавьж, ямар нэгэн байдлаар ажил хийх ямар ч боломжгүй болсон.
Түүнчлэн, Ковид-19 цар тахлын улмаас хотоос ирэх хөдөлгөөнийг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, хил гаалиар бараа бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтрүүлээгүйн улмаас манай үйлдвэрлэлд чухал хэрэгцээ шаардлагатай битүү чанагчны резин, вакум уутыг нийлүүлэгч байгууллагад ирэхгүй, хүндрэл учирсан болохыг дурдаж байна.
Дөрөв. Нэхэмжлэлд Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл \Force majeure\-ийн гэрчилгээг хавсаргасан ба уг гэрчилгээнд "... Иргэн Доохүү овогтой Д******* нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр "Жижир, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"-тай 13112018\3-37 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад цар тахлын нөхцөл байдлыг улмаас гэрээний үүргийн хэрэгжилт саатсан нь... зэрэг шийдвэрүүд, болон гэр бүлийн гишүүд халдвар авч тусгаарлагдах үндэслэл болсон тухай тодорхойлолтууд эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн шаардлагатай сэлбэг хэрэгсэл хомсдож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь .... гэх албан бичгүүдээр тогтоогдож байх тул гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь иргэн Доохүү овогтой Д*******гийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчн зүйл мөн болохыг нотолж Force mgjeure болон Hardship-ыг гэрчлэх журмын 1.2.1.4, 2.4 дэх хэсгийг үндэслэн гэричлгээг олгож байна" гэжээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл, гэрээний үүргээ зөрчсөн нэхэмжлэгчийн гэм буруу, үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Тав. Нэхэмжлэлийн нэгээс дөрөв дэх хэсэгт заасныг нэттэн дүгнэж үзвэл, хариуцагч байгууллагын тооцож гаргасан алдангийн хэмжээ тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийн зөрчил үүсээгүй гэж үзэж байна. Тодруулбал тухайн хугацаанд эрх бүхий байгууллагын шийдвэр гарч улмаар зээлийн хугацааг хойшлуулсан болно.
Харин 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 4 сар, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 10 сарын хугацааны зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн бөгөөд энэхүү хугацаанд давагдашгүй хүчин зүйл болсон талаар нэхэмжлэлийн гурав болон дөрөв дэх хэсэгт тодорхойлж бичсэн болно.
Иймд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Д.Д******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс буюу давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон үед тооцсон 28.542.033, 16 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас *** оршин суух, ******* тоот регистрийн дугаартай ******* овогтой Д.Д*******, ******* тоот регистрийн дугаартай ******* овогтой Б.Б*******, тэднийг төлөөлж итгэмжлэгдсэн телеөлөгч Г.А*******,
Нөгөө талаас *** байрлах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газар, түүнийг телеөлж Ш.С******* /цаашид хамтад нь "тапууд" гэх/ нар харилцан тохиролцож энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь Д.Д*******, Б.Б******* болон Жижиг, дунд үйлдварийн газар нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 38,872,339.82 төгрөгийн алдангийг зээлдүүлэгч шаардах эрхгүй болохыг тогтоолгох, барьцаагаар хангагдах шаардлага болох зээлийн гэрээний үүргээ Д.Д******* биелүүлсэн тул 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 141/201813-37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-ний дагуу барьцаалсан улсын бүртгэлийн ******* дугаартай *** байрлах 41,4 м.кв бухий 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний дагуу төлөх 38,672,331.84 төгрөгийн алданги гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулагүй тохиолдолд зээлийн барьцаа херенгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.
1.2. Нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар зээлийн гэрээний үүрэгт 38,872,339.82 төгрөгийн алдангийг зээлдүүлэгч шаардах эрхгүй болохыг тогтоолгох, барьцаагаар хангагдах шаардлага болох зээлийн гэрээний үүргээ Д.Д******* биелүүлсэн тул 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 141/201813-37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-ний дагуу барьцаалсан улсын бүртгэлийн ******* дугаартай, *** байрлах 41,4 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
1.3. Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар зээлийн гэрээний дагуу төлөх 38,672,331.84 төгрөгийн алданги гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28.542,024.4 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна,
1.4. Нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,130,306.66 төгрөгт 15 сарын хугацаанд холбогдох алдангийг, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байна.
Хоёр. Төлбөр барагдуулах хугацаа, арга хэлбэр
2.1. Нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061.33 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061,33 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,026.061.33 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061.33 төгрөгийг тус тус төлнө.
2.2. Нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1411201813-37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа ипотек/-ны гэрээ"-ний дагуу улсын бүртгэлийн ******* дугаартай, *** байрлах 41,4 м.кв бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
2.3. Нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг тогтоосон хугацаанаас өмнө төлж барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг хариуцагч байгууллага ямар нэгэн саадгүйгээр барьцаанаас чөлөөлнө.
Гурав. Бусад.
3.1. Энэхүү гэрээг Талууд шүүхийн өмнө байгуулсан ба 3 хувь үйлдэж, талуудад тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг өгөх ба эдгээр нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д******* нь хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдуулан Давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон уед тооцсон 28,542,033.16 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 38,872,339.82 төгрөгийн алдангийг зээлдүүлэгч шаардах эрхгүй болохыг тогтоолгох, барьцаагаар хангагдах шаардлага болох зээлийн гэрээний үүргээ Д.Д******* биелүүлсэн тул 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 141/201813-37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-ний дагуу барьцаалсан улсын бүртгэлийн ******* дугаартай, **** байрлах 41,4 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь Жижиг, дунд үйлдвэрийн газар зээлийн гэрээний дагуу төлөх 38,672,331.84 төгрөгийн алданги гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28.542,024.4 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,130,306.66 төгрөгт 15 сарын хугацаанд холбогдох алдангийг, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061.33 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061,33 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,026.061.33 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,026,061.33 төгрөгийг тус тус барагдуулж, нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1411201813-37 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа ипотек/-ны гэрээ"-ний дагуу улсын бүртгэлийн ******* дугаартай, *** байрлах 41,4 м.кв бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна, нэхэмжлэгч Д.Д*******, Б.Б******* нар энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг тогтоосон хугацаанаас өмнө төлж барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг хариуцагч байгууллага ямар нэгэн саадгүйгээр барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиолцов.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, талууд төлбөр төлөх хуваарь тогтоож талууд эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэрэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 28,642,024 төгрөгөөс татгалзаж үлдэх 10,131,306 төгрөгийг 5 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлөх тухай зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,660 төгрөг, 360,810 төгрөгийн 150,330 төгрөг, 180,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 150,330 төгрөг, 180,405 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 150,330 төгрөг, 180,405 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Д*******д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА