| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/02753/И |
| Дугаар | 191/шш2025/00935 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/шш2025/00935
2025 01 31 191/ШШ2025/00935
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** байрлах, М******* монгол ХХК /регистрийн дугаар: ******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах Г******* төвХХК/регистрийн дугаар:*******/-д холбогдох
Гэрээний үүрэгт 200,912,000 төгрөг, алданги 115,122,576 төгрөг, нийт 316,034,576 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2006 онд Барилгын засвар, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлтэй байгуулагдсан бөгөөд 2010 оноос Барилгын материалын худалдаа, Барилгын засвар чимэглэл эрхлэн туслах үйл ажиллагааг явуулж, БНСУ-аас сайн чанарын барилгын материал оруулж ирж иргэд, аж ахуйн нэгжид найдвартай нийлүүлж, улсад өөрийн хуулиар тогтоосон татвар хураамжыг төлж өнөөдрийг хүргэсэн.
2021 оны 12 сарын 06 өдөр Г******* төв ХХК-тай харилцан тохиролцож ГКТ21/53 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 6640 м.кв 2 контэйнэр PVC хулдаас болон 200 сав PVC хулдаасны цавууг 2022 оны 3 сараас эхэлж нийлүүлэхээр тохиролцсон. Ингээд 2022 оны 06 сарын 08 өдөр хариуцагч байгууллагад PVC хулдаас, цавуугаа нийлүүлсэн бөгөөд 2023 оны 8 сарын 17 өдрийн байдлаар тооцоо нийлж 242.912.000 төгрөгийн өглөгтэйг харилцан баталсан юм.
Манай компанийн тооцоогоор хариуцагч компаниас манай компанид дээрх гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр болох 200,912,000 төгрөгийг бидэнд төлөөгүй байгаа юм. Дээрх гэрээний 6 зүйлийн 6.3-т Гүйцэтгэгч эсвэл захиалагч ........... гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж төлсөн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно гэж заасны дагуу алдангийг бодоход тус гэрээний Хавсралт №1 хуудсанд төлбөрийн хуваарьт зааснаар 2022 оны 02 сарын 05 өдрөөс төлбөр төлөгдөх байсан гэж тооцож 2023 оны 08 сарын 31-ний өдрөөр тасалбар болгоход нийт 573 хоног болж байгаа бөгөөд гэрээний үүрэг зөрчсөн 573 хоногийг 1 хоногийн алданги 200,912 төгрөгөөр үржихэд 115,122,5767 болж байгаа бөгөөд үүн дээр төлөгдөх ёстой үлдэгдэл 200,912,000 төгрөгийг нэмэхэд 316,034,5767 төгрөг.
Иймд Г******* төв ХХК-аас 2021 оны 12 сарын 06 өдрийн ГКТ21/53 тоот Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 200,912,0007, тус гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 115,122,5767, нийт 316,034,5767-ийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 200,912,000 төгрөг, алдангиас 57,561,288 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх саналыг нэхэмжлэгчид тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 57,561,288 төгрөгөөс татгалзаж, талууд тохиролцов... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М******* монгол ХХК нь хариуцагч Г******* төв ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 200,912,000 төгрөг, алданги 115,122,576 төгрөг, нийт 316,034,576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 200,912,000 төгрөг, алдангиас 57,561,288 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 57,561,288 төгрөгөөс татгалзаж, талууд эвлэрлийн гэрээ байгуулав.
3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигч талуудын гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г******* төв ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 200,912,000 төгрөг, алданги 115,122,576 төгрөг, нийт 316,034,576 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 200,912,000 төгрөг, алдангиас 57,561,288 төгрөг, нийт 258,473,288 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 57,561,288 төгрөгөөс татгалзаж, зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,738,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г******* төв ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,450,316.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* монгол ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА