Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/шш2025/00970

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.У*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ариунболдод холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийн асамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундаа өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү захирамж гарсан даруй хүчин төгөлдөр болох ба гомдол гаргахгүй болохыг дурдсугай.                                      

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА