| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2025/00283/И |
| Дугаар | 191/шш2025/01081 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/шш2025/01081
2025 02 06 191/ШШ2025/01081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** оршин суух, ******* овогт Ц.Д*******/иргэний бүртгэлийн дугаар: *******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Д*******, гэрч А.Б*******, А.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 26-ныг хүртэл цагдаагийн байгууллагад тасралтгүй ажиллаж байсан. Тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа шүүлгэхэд 1987 оны 12 дугаар сард Эргүүл рот татан буугдаж, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Н*******ын *******ы цагдаагийн хэлтэст цагдаагаар томилсон тухай хавсралт бичиг байхгүй гэсэн учир 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Н*******ын *******ы цагдан сэргийлэх хэлтэст эргүүлийн салаанд сэргийлэгч, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Н******* дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Ц.Д*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
4. Хүсэлт гаргагч Ц.Д******* 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Н*******ын *******ы цагдан сэргийлэх хэлтэст эргүүлийн салаанд сэргийлэгч, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Н******* дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2024.09.27№28-05/1453 тоот лавлагаа, Ц.Д*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч А.Б*******, А.Ш******* нарын тодорхойлолт, мэдүүлэг, Н*******ын *******ы ЦС хэлтсийн нам захиргааны байгууллагын 1988.07.16 огноотой Талархал, Ардын хувьсгалын болон цагдаагийн байгууллагын 70 жилийн ойн жуух бичиг, Н*******ын *******ы АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987.12.22 огноотой Баярын бичиг, НАХЯамны үнэмлэх зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, ******* овогт Цогбатын Д*******/иргэний бүртгэлийн дугаар: *******/-ыг 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Н*******ын *******ы цагдан сэргийлэх хэлтэст эргүүлийн салаанд сэргийлэгч, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Н******* дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА