Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/749

 

                                                                                                                                                                                                                                               

 

 

     2024           06            27                                         2024/ДШМ/749

 

Н.Т, Г.Б, Н.С нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/468 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч У.Хүрэлсүх, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Т, Г.Б, Н.С нарт холбогдох 2209026862073 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүгдэгч Г.Б, Н.Т, Н.С нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын
14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
“****** ****** ” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Бтой үл ялих зүйлээр шалтаглан
маргалдаж, улмаар түүний толгой, хэвлий тус газарт нь гараараа цохих, газарт унагааж
хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн
эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун сарвуунд
зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Б, Н.Т, Н.С нарын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б, , Н.С нарыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Бг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.С, Н.Т нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, Н.Т нарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Т, Н.С нараас тус бүрээс 3.175.515.33 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээ хийлгэсэн цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: “...Би мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Цаашид хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой зардлыг төлөх боломжтой юм. Иймд надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийд зааснаар торгох ял болгон өөрчилж өгнө үү. Хэрэв шүүх надад торгох ял оногдуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:  “...Шүүгдэгч Г.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх боломж байсан. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийпэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж зааснаас үзэхэд хохирол төлбөрөө хохирогчийн нэхэмжлэлийн хүрээнд төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцахаа илэрхийлсэн шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно." гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас
учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн
төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял
оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх
хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчлан тогтоож өгсөн.

Миний үйлчлүүлэгчийн ахуй амьдралын хувьд бага наснаасаа өвөө, эмээ дээрээ өссөн эмээ нь нас бараад удаагүй, өвөө нь өндөр настай, хэвтэрт байгаа, мөн хөдөө байдаг бөгөөд аав, ээж, өвөөгөө тэжээхийн тулд Улаанбаатарт ганцаараа ирж бааранд хамгаалагч, зохион байгуулагчийн ажил эрхэлж олсон цалин орлогоо хөдөө гэр лүүгээ шилжүүлдэг байсан. Анхан шатны шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн шүүгдэгч
Г.Бд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зөвхөн яллах талыг
баримтлан ял оногдуулж шүүгдэгч Г.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой
байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд шүүгдэгч Г.Бгийн хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: “…Шүүгдэгч Г.Бгийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргаагүй боловч тэрээр тухайн гэмт хэрэгт зөвхөн өөрөө оролцож хохирогч Г.Бын биед хүндэвтэр хохирол учруулсан болох талаараа мэдүүлдэг. Гэтэл анхан шатны хэт яллах талыг барьж Н.Т, Н.С нартай бүлэглэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж дүгнэсэн. Иймд Г.Баярхүугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч У.Хүрэлсүх давж заалдах гомдолдоо: “… Тус шийтгэх тогтоолын эрх зүйн дүгнэлт хэсэгт “...Шүүгдэгч Г.Б, Н.С, Н.Т нарын хохирогч Г.Бын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэргийн 47 дугаар хуудаст авагдсан хохирогч Г.Бын анхны мэдүүлэгт “...надтай танилцсан 2 залуутай муудалдсан үл таних 1 залуу намайг тухайн 2 залуутай цуг явж байна гэж бодоод тухайн бааран дотор ямар нэг шалтгаангүйгээр зодсон. Тухайн үл таних залуу тухайн баарны бүжгийн талбай дээр зодоод уг баарны бүжгийн талбайн хажуу талын өрөө рүү авч орж зодсон” гэж мэдүүлсэн байна. Тус мэдүүлэгт Н.Т, Н.С, Г.Б нар нийлж зодсон гэх агуулга бүхий мэдүүлэг анхнаасаа дурдаагүй байна.

Мөн хавтаст хэргийн 109 дүгээр хуудаст авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “Та уг хүмүүсийг ямар содон шинж тэмдэгээр таниж байна вэ гэх асуултад Бг бол хараа нь жаахан өөр байсан. Тухайн үед ар гэрээс “Ай лофт” бааранд очиж зохион байгуулагч нартай уулзаж “манай аав намайг зодсон хүмүүсийг гаргаж ирээ” гэхэд нь баарны зохион байгуулагч болон хамгаалалтын албаны Т гэх хүн нь энэ 1, 5 дугаартай залуусыг тэр өрөөнөөс гаргасан хамгаалагч нар мөн гэж заасан тухайн манай аав гар утсаар зураг авсан байсан” гэх нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт Г.Б нь Н.Т, Н.Стай нийлж зодоогүй, ганцаараа зодсон гэдгээ сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргээс үзвэл хохирогч Г.Б шууд нэрлэн зааж чадаагүй, аавынхаа өгсөн мэдээлэлд үндэслэж, таамаглалд олон хүн намайг зодсон гэж мэдүүлсэн байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Тыг гэм буруугүйд тооцож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотолно. ...” гэж заасан байна.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.Сд холбогдох Г.Б,
Н.Т нартай бүлэглэн хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэл хангалттай тогтоогдоогүй байдаг.
Анхан шатны шүүхээс Н.Сг гэм буруутайд тооцохдоо хохирогч Г.Бын хоорондоо эрс зөрүүтэй өгсөн 4 мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна шийтгэх тогтоолд бичсэн байна.

Хохирогч Г.Б нь мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогчоор 4 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн талаар эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.

Мөн хэрэгт хохирогч Г.Боор гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүсийг таньж олуулах ажиллагаа явуулсан байдаг. Гэтэл уг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйл /Таньж олуулах/-д заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. …” гэв.

 

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Т, Н.С, Г.Б нарт холбогдох хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой хугацаагаар удааширсан. Хохирогч зодуулсан нөхцөл байдлаа тодорхой мэдүүлдэг. Н.Т, Н.С нарын өмгөөлөгч нар “энэ хүн хэрхэн зодсон, цохисныг нь хохирогч хэлээгүй, аавынхаа үзүүлсэн гар утсан дээрх зургийг харснаар таньж, дараа нь үйл баримтыг хооронд нь холбосон” гэж тайлбарлаж байна. Ийм баримт хэрэгт байхгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад таньж олуулах ажиллагаа, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хаана, хэн, ямар үүрэг оролцоотой байсан талаар тодорхой зааглаж, асуулт, хариултаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн тул үүнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Н.Т, Г.Б, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Б, Н.Т, Н.С нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын
14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Ай лофт” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Бтой үл ялих зүйлээр шалтаглан
маргалдаж, улмаар түүний толгой, хэвлий тус газарт нь гараараа цохих, газарт унагааж
хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн
эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун сарвуунд
зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бын “...Хоёр хамгаалагч миний хоёр талаас хөдөлгөхгүй барьж байхад Б миний толгой руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон, бас миний хэвлий болон зүүн, баруун хавирга руу удаа дараа цохисон. Энэ үеэр хоёр хамгаалагч араас орж ирсэн. Сүүлд нэмж орж ирсэн 2 хамгаалагчийн нэг нь миний цамцны 2 захыг зөрүүлэн боож, 2 хамгаалагч нь нэг нэг гараас барьж, Б намайг зодож эхлэхэд сүүлд орж ирсэн хоёр хамгаалагчийн нэг нь буцаж гаран өрөөний хаалгаа гаднаас хааж зогссон. Улмаар миний бие амьсгал давчдан муужирч эхлээд “одоо болно шүү дээ” гэж хэлэхэд Б үргэлжлүүлэн гэдэс хэвлий рүү цохисоор л байсан. Тэгээд хэсэг зодуулж муужирч газарт унахад Бтэй хамт 3 хамгаалагч нийлээд тал талаас миний бие рүү өшиглөсөн. Энэ үеэр Б “Ямар овоо пизда вэ” гэж хэлээд миний нуруун дээр дэвсэж эхэлсэн, намайг 3, 4 удаа нуруу бөөрөн дээр дэвсэхэд тэдний нэг нь “одоо болно” гэж хэлсэн боловч Б улам уурлаж “ална” гэж чанга орилоод үргэлжлүүлэн намайг дэвсэж, улмаар удалгүй би ухаан балартан хэсэг шокийн байдалд орсон. Хэсэг хормын дараа би нүдээ нээх л юм бол үргэлжлүүлж зодох юм шиг санагдаад хэвтэж байтал Б “За одоо болсон байна, гаргаад хая” гэж хэлсэн. Дараа нь 2 хамгаалагч хоёр талаас сугадан дүүжилж намайг чирэн гадагш буюу баарны гадаа гаргасан. Гадаа гарахад манай дүү Т, Т болон түүний найзын хамт тамхи татаад зогсож байсан. Тэгээд би Т, Т нарыг харчхаад шууд “Энэ хэд намайг зодчихлоо” гэхэд Т болон Т нар надаас “яасан, юу болсон” гэж асуух зуур нөгөө 2 хамгаалагч буцаад баар руу орсон. Гадаа байсан хамгаалагч нарт би “Танайхан намайг нэг өрөө рүү оруулаад зодож алах дөхлөө” гэхэд гадаа байсан нэг хамгаалагч залуу бид хэдтэй буцааж оруулахгүй гэх мэт асуудлаар маргалдсан. ...” гэх мэдүүлэг /1хх 52- 54, 202-203/,

гэрч Б.Т “...Би найз Д хамт гадаа гарч дуудлагын жолооч дуудах гээд юм яриад зогсож байсан чинь Б ахын цамц нь урагдчихсан “намайг зодчихлоо” гээд хүрээд ирсэн. Тэгээд би уурлаад “хэн зодсон юм бэ, яасан” гэхэд Б ах “хамгаалагч, зохион байгуулагч нь зодчихлоо” гэсэн. Тэгээд “ямар хүмүүс байсан юм, оръё” гэхэд гадаа Т гээд залуу бас зогсож байсан. Би “ямар хүмүүс байсан юм бэ, царайг нь таних уу” гэхэд ах “танина” гэсэн. Тэгээд бид нарыг орох гэхэд хамгаалалтын ахлах гээд нэг 40 гаран насны шар царайтай хүн “яасан юм бол” гээд бид нар дээр ирсэн. Тэгэхээр нь би “дотор хүмүүс бааранд зодсон байна, орж харах гэсэн юм” гэхэд тэр ах “та нар дахиад зодоон цохион үүсгэхгүй шүү, ороод харчих” гээд оруулсан. ...Тэгсэн Б ах “намайг энэ өрөөнд зодсон” гээд заахаар  нь уг өрөөнд орж харахад нарийхан жижиг өрөө байсан ба тухайн өрөөнд пивоны сеткэн авдар 2-3 ширхэг нь унасан байдалтай, эмх замбараагүй харагдаж байсан. Бид хоёр буцаж гараад машин руу явж байхад Б ах “нуруу болон дотор тал амьсгалахад өвдөөд хэцүү байна” гэхээр нь би 103-т дуудлага өгөхөд “аль болох хурдан үзүүлэх шаардлагатай” гэсэн. Тэгээд би дуудлагын жолооч дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед эмнэлэг дээр ирээд Б ах алхаж чадахгүй байхаар нь түрдэг тэрэг авчирч суулгаад аваад орсон. ...” /1хх 65-66/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн  “...Б биед учирсан бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал нь хүндэвтэр гэмтэл тогтоогдож байгаа. Бусад нь гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч болно. Б биед учирсан гэх бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, бүсэлхийн 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарч болно. Гэхдээ энэ гэмтэл хязгаарлагдмал бус гадаргуутай талбай болон мохоо зүйлийн 1 болон нэгээс дээш удаагийн үйлдлээр тухайн хэсэгт дэвсэх үед үүсэж болдог. ...” /1хх 191-192/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12688 дугаартай “...Г.Бын биед бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун сарвууны зулгаралт нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 67-68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай “...2022 оны 9 дүгээр сарын 19-нийөдрийн 12688 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Г.Бын биед учирсан бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ...” гэсэн дүгнэлтүүд /1хх 185-188/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 43, 44-45, өвчтөний түүх /1хх 77-92/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 95-105, 109-111/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 112-113, 114-119/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх 203-210/, хохирлын баримтууд /1хх 213-215/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Б, Н.Т, Н.С нар нь ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар “...ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар шүүгдэгч Г.Бг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.С, Н.Т нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, Н.Т нарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож шийдвэрлэсэн нь  тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү”, шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч У.Хүрэлсүх “Н.Тыг гэм буруугүйд тооцож өгнө үү”,  шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат “ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Г.Бын “...Хоёр хамгаалагч миний хоёр талаас хөдөлгөхгүй барьж байхад Б миний толгой руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон, бас миний хэвлий болон зүүн, баруун хавирга руу удаа дараа цохисон. Энэ үеэр хоёр хамгаалагч араас орж ирсэн. Сүүлд нэмж орж ирсэн 2 хамгаалагчийн нэг нь миний цамцны 2 захыг зөрүүлэн боож, 2 хамгаалагч нь нэг нэг гараас барьж, Б намайг зодож эхлэхэд сүүлд орж ирсэн хоёр хамгаалагчийн нэг нь буцаж гаран өрөөний хаалгаа гаднаас хааж зогссон. Улмаар миний бие амьсгал давчдан муужирч эхлээд “одоо болно шүү дээ” гэж хэлэхэд Б үргэлжлүүлэн гэдэс хэвлий рүү цохисоор л байсан. Тэгээд хэсэг зодуулж муужирч газарт унахад Бтэй хамт 3 хамгаалагч нийлээд тал талаас миний бие рүү өшиглөсөн. Энэ үеэр Б “Ямар овоо пизда вэ” гэж хэлээд миний нуруун дээр дэвсэж эхэлсэн, намайг 3, 4 удаа нуруу бөөрөн дээр дэвсэхэд тэдний нэг нь “одоо болно” гэж хэлсэн боловч Б улам уурлаж “ална” гэж чанга орилоод үргэлжлүүлэн намайг дэвсэж...”, гэрч Б.Т-н “...Тэгээд би уурлаад “хэн зодсон юм бэ, яасан” гэхэд Б ах “хамгаалагч, зохион байгуулагч нь зодчихлоо” гэсэн. Тэгээд “ямар хүмүүс байсан юм, оръё” гэхэд гадаа Т гээд залуу бас зогсож байсан. Би “ямар хүмүүс байсан юм бэ, царайг нь таних уу” гэхэд ах “танина” гэсэн. ...Тэгсэн Б ах “намайг энэ өрөөнд зодсон” гээд заахаар нь уг өрөөнд орж харахад нарийхан жижиг өрөө байсан ба тухайн өрөөнд пивоны сеткэн авдар 2-3 ширхэг нь унасан байдалтай, эмх замбараагүй харагдаж байсан. Бид хоёр буцаж гараад машин руу явж байхад Б ах “нуруу болон дотор тал амьсгалахад өвдөөд хэцүү байна” гэхээр нь би 103-т дуудлага өгөхөд “аль болох хурдан үзүүлэх шаардлагатай. ...” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь шинжээч эмч Ө.С “...Б биед учирсан гэх бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, бүсэлхийн 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарч болно. Гэхдээ энэ гэмтэл хязгаарлагдмал бус гадаргуутай талбай болон мохоо зүйлийн 1 болон нэгээс дээш удаагийн үйлдлээр тухайн хэсэгт дэвсэх үед үүсэж болдог. ...” гэх мэдүүлэг болон хохирогч Г.Бын биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12688 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг шүүгдэгч Г.Б, Н.Т, Н.С нараас өөр хүн үйлдсэн, эсхүл уг гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Г.Б, Н.Т, Н.С нар нь бүлэглэн хохирогч Г.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой, хэвлий тус газарт нь гараараа цохих, газарт унагааж хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, 2, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинж болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Г.Б, Н.Т, Н.С нар нь хохирогч Г.Бын түүний толгой, хэвлий тус газарт нь гараараа цохих, газарт унагааж хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Тухайлбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Г.Б, Н.Т, Н.С нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааасан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, ийнхүү зүйлчлэхдээ залилах гэмт хэргийн объектив болон субъектив шинжийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хохирол төлбөрийг барагдуулаагүй зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан ял тэдгээрийн гэм бурууд нь тохирсон байх тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй, тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Бгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/468 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч У.Хүрэлсүх, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ