Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 09

 

Ү............ын нэхэмжлэлтэй,

Я............т холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/01133 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ү............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я............т холбогдох,

 

 “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Эрдэнэт ........... хотхон ........... дүгээр байрны 19 тоот 47 м2 2 өрөө орон сууц, машин, байрны хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр, хариуцагч Я............ийн дансанд шилжүүлсэн мөнгө бүгд 42.885.500 төгрөг, Я............ болон түүний хүү П............ нарын дансаар шилжүүлсэн 10.713.000 төгрөг нийт 53.598.500 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй “8 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ү............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч Я............, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ү............ би Я............тэй 2010 онд танилцаж, 2011 оноос эхлэн 2021 оныг хүртэл хамтран амьдарсан. Анх Рашаант багийн ........... тоотод байрлах Я............ийн хашаа байшинд амьдарч эхэлсэн. Ирээд удаагүй амьдарч байгаа байшиндаа бүрэн засвар хийж, хаалга, шал, таазыг нь шинэчилсэн. Ханан пийшинг хотоос хүн авчирч шинэчлэн өрүүлж байсан. Хамтын амьдралын 10-аад жилийн хугацаанд энэ амьдралыг босгож, айлын сайн эзэгтэй, халамжит хань байх гэж хичээсээр ирсэн ч бидний амьдрал бүтсэнгүй. Я............т 2011 онд төрсөн өдрөөр нь Улаанбаатараас "Пронтер" маркийн ачааны автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. 2012 онд "Пронтер" автомашиныг "приус-11" маркийн машинаар сольсон. Хамтын амьдрах хугацаанд "..........." хорооллын ...........-19 тоот 2 өрөө орон сууц, 2019 онд "Бонго J3" авто машин бий болсон ба 2020 онд "Бонго" автомашинаа зарж, оныг залуужуулсан. Одоо энэ машинаа Я............ унаж яваа. Байрыг банкны зээлээр авсан, зээлийг хамтран төлдөг. Энэ тооцоог нарийн гаргана. Я............тэй хамт амьдрахаас өмнө надад аав, ээжийн үлдээсэн 20-иод тооны үхэр, Орхон аймгийн Жаргалант сум "Дулаан-Уул" баг, "Мухар далайн ам" гэх газарт байшинтай өвөлжөө байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн хуваарьтай хөрөнгө болох 22 тооны үхрийг маллан өсгөсөөр байгаа. Энэ үхрүүдийн ашиг шимээс Я............ хүртэж, үхрээс зарж борлуулан байрны зээлэнд төлсөн, өөрийн үзэмжээр хэрэглэсэн байдаг. ........... хорооллын 2 өрөө орон сууцны гэрээг 2012 онд би хийж, урьдчилгаанд өөрийн хөрөнгөөс 3.500.000 төгрөг бэлэн өгч байсан. Байрны зээлэнд барагцаалбал 17.500.000 төгрөгийг оруулсан. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул Я............тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох "..........." хорооллын ...........-19 тоот 2 өрөө орон сууцнаас оногдох хэсгээ гаргуулахаар тус шүүхэд хандаж байна. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалд хандах хүсэлт гаргаж, эвийн журмаар шийдвэрлүүлэх гэсэн боловч энэ маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлнэ гэсний дагуу тус шүүхэд хандсан болно. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул Я............тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох "..........." хорооллын ...........-19 тоот 2 өрөө орон сууцнаас өөрт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Оногдох хэсгийг тооцвол: "..........." хорооллын 2 өрөө байр 60.000.000 төгрөг, үүнээс төлөөгүй зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 48.000.000 төгрөгийг 3 /хамтран өмчлөгч/-т хуваахад 1 хүнд оногдох хэсэг 16.000.000 төгрөг болно гэжээ.

Нэхэмжлэгч Ү............ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ:

Я............ нэгэнт надтай амьдарч байснаа үгүйсгэж, дундын эд хөрөнгө байхгүй гэж байгаа бол би түүнтэй эд хөрөнгө булаацалдах ямар ч шаардлагагүй болж байна. Иймд түүний ........... хотхон ...........-19 тоот байр, машин, байрны хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр, дансанд нь шилжүүлсэн мөнгө бүгд 42.885.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ү............ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Я............т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зарим зүйлийг орхигдуулсан тул дараах байдлаар нэмэгдүүлж байна. Миний бие Я............ болон түүний хүү ........... нарт нийт 10.713.000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар гарч ирж байгаа тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ү............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Ү............ би Я............тэй 2010 онд танилцаж, 2011 оноос 2021 оныг хүртэл хамтран амьдарсан. Анх Рашаант багийн ........... тоотод байрлах Я............ийн хашаа байшинд амьдарч эхэлсэн. Ирээд удаагүй амьдарч байгаа байшиндаа бүрэн засвар хийж, хаалга, шал, таазыг нь шинэчилсэн. Ханан пийшинг хотоос хүн авчирч шинэчлэн өрүүлж байсан. Хамтын амьдралын 10-аад жилийн хугацаанд энэ амьдралыг босгож, айлын сайн эзэгтэй, халамжит хань байх гэж хичээсээр ирсэн ч бидний амьдрал бүтсэнгүй. Я............т 2011 онд төрсөн өдрөөр нь Улаанбаатараас "Пронтер" маркийн ачааны автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Хамтын амьдрах хугацаанд "..........." хорооллын ...........-19 тоот 2 өрөө орон сууц, 2019 онд "Бонго Жи3" авто машин бий болсон ба 2020 онд "Бонго" автомашинаа зарж, оныг залуужуулсан. Одоо энэ машинаа Я............ унаж явж байгаа. Байрыг банкны зээлээр авсан, зээлийг хамтран төлдөг. Энэ тооцоог нарийн гаргана. Я............тэй хамт амьдрахаас өмнө надад аав, ээжийн үлдээсэн 20-иод тооны үхэр, Орхон аймгийн Жаргалант сум "Дулаан-Уул" баг, "Мухар далайн ам" гэх газарт байшинтай өвөлжөө байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн хуваарьт хөрөнгө болох 22 тооны үхрийг маллан өсгөсөөр байгаа. Энэ үхрүүдийн ашиг шимээс Я............ хүртэж, үхрээс зарж борлуулан байрны зээлд төлсөн, өөрийн үзэмжээр хэрэглэсэн байдаг. ........... хорооллын 2 өрөө орон сууцны гэрээг 2012 онд би хийж, урьдчилгаанд тодорхой хэмжээний мөнгийг өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа Я............ийн өгсөн хариу тайлбартай танилцаад эд хөрөнгө булаацалдах ямар ч шаардлагагүй юм байна, энэ хүн надтай 10 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаагүй, машин, байр надад хамаагүй, зөвхөн эр, эмийн харилцаатай байсан, хамт байсан гэдгээрээ далимдуулан миний байр, эд хөрөнгөнөөс авах санаатай байна гэж бичсэн байна. Би үүнээс болж нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж байр, машин, Я............ийн дансанд хийсэн мөнгөө гаргуулж авах шаардлага гаргасан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 32.885.500 төгрөгөөр нэмэгдүүлж өөрчилсөн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.713.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт Я............ээс 54.752.500 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө Номин констракшн ХХК-тай буюу ........... хорооллын байрыг авах гэрээг хийж байсан. Байрны гэрээг яагаад Я............ийн нэр дээр хийсэн бэ? гэхээр би өөрөө Улаанбаатар хотод орон сууцтай. Аж ахуйн нэгж дээрээ банкны зээлтэй байсан. Тиймээс 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй ба ипотекийн зээлийн шаардлагыг хангахгүй байсан. Я............ ипотекийн зээлийн шаардлагыг хангаж байсан. Би тодорхой хэмжээний мөнгийг өөрөө гардаж хийсэн байдаг 3 000 000 төгрөгийг хүний данснаас шилжүүлсэн тэр мөнгийг хүний данснаас гарсан байх гэж бодож байна миний мөнгө гэж бодоогүй. Харин 2.000.000 төгрөгийг Голомт банканд би бэлнээр аваачиж тушаасан, энэ нь миний өгсөн мөнгө байгаа. Байрны зээлийг аваад 20.000.000 төгрөгийг байрны мөнгөнд оруулсан, энэ нь дансны хуулгаар батлагдана. 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн 5064060980 гэх тоот данснаас 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Номин констракшн компанийн 5087014653 гэх данс руу байрны урьдчилгаа ........... хотхон ...........-19 тоот гээд шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэргийн дансны хуулганаас харагдана. Я............ийн тайлбараас шалтгаалж нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөөд банкны хуулганаас түүвэрлээд өгсөн. 2011 онд 10.213.000, 2012 онд 32.484.000, 2013 онд 5.168.200, 2019-2020 онуудад 3.274.000, 2020 онд 3.200.000, 2017-2020 онуудад нийт 54.752.000 төгрөгийг Я............ийн харилцах дансанд шилжүүлсэн байдаг. 2011 онд 10.213.000 төгрөгийг ........... болон түүний хүү ........... нарт шилжүүлж өгсөн, үүнийг дансны хуулгаар батална. 2012 онд 32.484.000 төгрөг бол байр машин авахад өгсөн мөнгө. 2017 онд 5.168.200 төгрөг, энэ нь 2011 онд түүнд хэрэглээний мөнгө шилжүүлж байсан нийт мөнгө байгаа юм. Гүйлгээний утга нь хайр гэж түүн рүү шилжүүлж байсан үүнийг хэрэгт өгсөн дансны хуулга дээрээс улбар шар, шар, ногоон өнгөөр тодруулж тэмдэглэж өгсөн. 2019-2020 онд 3.274.000 төгрөгөөр Бонго Жи-3 авто машиныг Я............ бид хоёр өөрсдөө очиж худалдаж авсан, үүний мөнгийг өөрийн Төрийн банкны данснаас Батжаргалын дансанд шилжүүлж авсан нь дансны хуулгаар батлагдана. 2019 онд Я............ бид хоёр Хөвсгөл аймаг явж худалдаа хийсэн, тэр үед намайг асар их бараатай орхиод явсан. Яагаад орхиод явсан гэвэл Хаан банканд би зээлтэй, өртэй учир Хаан банкны данс байдаггүй. Я............ийн Хаан банкны 5096129754 тоот дансанд формын орлого 4.000.000 гаруй төгрөг байсан, энэ мөнгөө би нэхэмжлээгүй. Энэ мөнгийг тэр чигт нь шилжүүлээд 6.000.000 төгрөгөөр Бонго машин авсан, энэ машинаа одоо болтол унаад явж байгаа. 2020 онд ковид гэх өвчин гарсан, энэ үеэр миний нуруу татаад Улаанбаатар руу эмчилгээ хийлгэнэ гээд яваад 1 сар тусгаарлагдсан. Энэ хугацаанд миний машиныг унаад эвдлээд, гэрт хоол унд байхгүй байсан. Орхон аймаг Жаргалант сум Мухар далай гэх газар миний аав, ээж 1995 оноос хойш амьдарсан. Ээж минь 2009 онд бурхан болоод би тэнд байшин барих гээд элс авах гэж байгаад Я............тэй танилцсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ү............ сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2015 онд байх Я............ийн эгч Я.Дулам талийгаач нөхрийнхөө ахын малыг малладаг байсан. Ах нь нас бараад, энэ хүний малыг малладаг байсан эгчээс нь тугалтай үнээ 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 онд 3 тооны үхэр ачиж ирсэн. 1 тугалтай үнээ, 1 бяруу байсан. Тэр ондоо бяруугаа хүнсэндээ идсэн, өвөл нь тугал нь үхчихсэн. Я............ийн хашаа байшинг 2013 онд Отгонтуяа, Найманжин гээд хоёр хүнд амаар тохиролцоод 22.200.000 төгрөгөөр хувь лизингээр зарсан. ........... хотхоны ...........-р байрны 19 тоот байрны 8 хувийн зээлд тухайн мөнгөнөөс 10.000.000 гаруй төгрөг орсон. 2.000.000 гаруй төгрөг нь хоол хүнсэндээ зарцуулсан. Энэ байранд Я............ийн оруулсан мөнгө бол хашаа байшингаа зарсан мөнгө л орсон. Яагаад хашаа байшингаа 25.000.000 төгрөгөөр үнэлсэн юм бол яах аргагүй 22.000.000 төгрөгөөр зарсан. 2013 оноос хойш 2018, 2019 оны хооронд зээлийн төлөлт явагдсаар байгаад би байраа түрээсэлсэн, түрээсийн мөнгөө авч байрны зээлийн эргэн төлөлтөд хийдэг байсан. Дараа нь ковид гараад зээлийн эргэн төлөлт хойшилсон материалаа хэрэгт өгсөн байгаа. Я............ 2011 онд Шим Од ББ гэдэг компанид ороод 6 сар ажилласан. Я............ өөрийгөө их баян хүн гэж байна. Ажил хийгээд олсон мөнгөө хүүхдэдээ зарцуулж байсан байх, хүү нь хэрэгт холбогдсон байсан, энд зарцуулагдсан байх. Я............тэй 10-аад жил амьдарч байх хугацаанд надад 30.000 төгрөгөөр бензин хийж өгч байсан. Я............ бол хүний зээл төлж өгөх нь байтугай өөрийгөө яая гэж байгаа хүн. Одгэрэл, Янжмаа гэдэг хоёр хүнийг би танихгүй. Өвөлжөөн дээрээ би өвөл өвөлждөг байсан, энэ үед Я............ Шим Од гэх компанидаа ажилладаг байсан. Миний данс руу Я............ өөрийн 5601055757 гэсэн данснаас 5.000.000 төгрөгийг хийсэн байдаг. Энэ мөнгийг нь тухайн өдөр буюу 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр идэр хүйтэн үеэр хөдөөнөөс орж ирээд Одгэрэл, Янжмаа гэх хоёр хүнд өгөөд гарын үсэг үйлдсэн. Я............, Янжмаа гэх хүнтэй өмнө нь харилцаатай байсан байдаг. Гокод төмөр нийлүүлнэ гээд 7.000.000 төгрөг зээлсэн. Энэ хүнд 7.000.000 төгрөгийг өг гэсэн учраас би өөрийн 5064060980 гэсэн данснаас мөнгө авч 6.050.000 төгрөг болгож өгсөн. 50.000 төгрөгийг өөрийн хэрэглээнд авч 6.000.000 төгрөгийг нь баримт үйлдэж өгсөн. 06 дугаар сарын 20-ны өдөр Одгэрэлд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг, энэ нь дансны хуулгаар батлагдана. Миний мөнгөнөөс 2.000.000 төгрөг орсон, Я............ийн мөнгөнөөс 5.000.000 төгрөг орсон. Би ээмэг, бөгжөө ломбардад тавиад 300.000 төгрөг өгч байсан. Муухай эмэгтэйчүүдтэй нийлж миний 2.300.000 төгрөгийг үрсэн нь дансны баримтаар нотлогдож байгаа. Гэхдээ энэ мөнгийг нэхэмжлээгүй. Я............ийн төрсөн өдрөөр буюу 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас 8.200.000 төгрөгийг бэлнээр авч Пронтер гэх машиныг авч өгсөн, энэ талаарх дансны хуулга байгаа. 2013 онд би элэгний өвчтэй асар хүнд байсан учраас приус 11 маркийн машинаар сольсон. Зөрүүнд 3.500.000 төгрөг авсан. Тухайн үед энэ машинаар надад цай хоол зөөж байсан. 2019 онд Бонго жи-3 машиныг авахад би 2.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Энэ нь Төрийн банкны дансны хуулгаар нотлогдоно. Хөвсгөлд хийсэн формын орлогын 4.000.000 гаруй төгрөгийг Я............ээс гаргуулах шаардлага шүүхэд гаргаагүй. Тухайн машиныг Ачит компаниас худалдаж авсан. Мөн Я............ийн хашаа байшинд засвар хийсэн. 10.713.000 төгрөгөөс 8.200.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2.513.000 төгрөгийг Я............ийн хашаа байшин засахад зарцуулсан. Дансны хуулга дээр хүү П............ гэснийг тодруулсан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ү............ нь анх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох, энэ хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт оногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрчилсөн. Тиймээс анхны нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан ярих шаардлагагүй гэж үзэж байна. Я............ хамтарч амьдарч байгаагүй, бид хоёрын хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэж байгаа учраас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилсөн. ........... хотхоны ...........-р байрны 19 тоот байр, мөн машин, байрны хэрэглээний мөнгө 3 тооны үхэр, Я............т шилжүүлсэн мөнгө нийт 42.885.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.713.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ нь Я............ болон П............ нарт шилжүүлсэн мөнгө байгаа юм. Дансны хуулгаар гарч ирсэн учир нэмэгдүүлсэн. Нийт нэхэмжлэлийн шаардлага нь 53.598.500 төгрөг. Энэ нь 42.885.500 төгрөг дээр шүүхэд тэмдэгтийн хураамжаар тушаасан 10.713.000 төгрөгийг нэмэгдүүлж 53.598.500 төгрөг болсон. Үүнийг задалж тайлбарлахад 25.000.000 төгрөг нь Номин констракшн компанид байрны мөнгөнд тушаагдсан мөнгө юм. Ү............ын Хаан банкны данснаас 20.000.000 төгрөг бэлнээр 3.000.000, 2.000.000 төгрөг тус тус баримтаар тушаагдсан мөнгөнүүд байр авахад зориулсан учир энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байна гэж үзэж байна. Машин авахад зарцуулсан 8.200.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Энэ нь дансны хуулгаар баталгаажсан. 2.513.000 төгрөг хүү П............ид 51.000 төгрөг, үлдсэн мөнгө нь Я............ийн амьдарч байсан Рашаант багийн хашаа байшинд хаалга, ханан пийшин янзалж засвар хийсэн. Мөн Бонго жи 3 маркийн машин авахад 2.400.000 төгрөгийг зарцуулсан. Я............ үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 4 тооны үхрийн хувьд нэгийг нь 800.000 төгрөгөөр үнэлээд 3.200.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа, байрны хэрэглээний мөнгөнд 413.300 төгрөг нь баримтаар хэрэгт хавсаргагдсан байгаа. Үлдсэн 12.272.500 төгрөг нь Я............т хайр, хань гэсэн утгатай шилжүүлсэн. Машины дугуй, машины тосны мөнгөнүүд баримтаар гараад ирсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа эдгээр нотлох баримтуудад үндэслэж гаргасан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар 8.200.000 төгрөгийн асуудал багасаж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл 8.200.000 төгрөгөөр машин аваад түүнийгээ 6.000.000 төгрөгийн приус 11 маркийн машин болгоод зөрүү нь 3.200.000 төгрөг гарсан. Энэ 3.200.000 төгрөгийг Я............ авсан учраас үүнийг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг хэлж байгаа. 53.598.500 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг хасаж тооцоод 47.598.500 төгрөг болж байна. 53.598.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр тэмдэгтийн хураамж төлсөн байгаа. Ү............ын Хаан банкны 5064060980 данс, Төрийн банкны 10462729373 данс, Голомт банкны дансны хуулгануудаар дээрх нэхэмжилж байгаа үнийн дүн нотлогдож байна гэж үзэж байна. Ү............ын хувьд аав ээжээс өвлөгдөн ирсэн үхэр малтай байсан. 2018 оноос энэ үхэр малаа өөрийн гар дээр авсан байдаг. Энэ нь Жаргалант сумын Дулаан Уул багийн Засаг даргаас ирсэн тодорхойлолтоор батлагдаж байгаа. 2017 онд Ү............ын нэр дээр мал тооллого хийгдэж байгаагүй. 2017 онд Я.Дулам гэдэг хүнээс 5 тооны үхэр ирсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Хоёрдугаарт энэ үхрүүд нь нийлээд 8 тооны болсон гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Я............ийн нэр дээр мал тооллогын бүртгэл байхгүй. Хоёрдугаарт гэрч Я.Дуламын мэдүүлэг зөрүүтэй. Нэг бяруу бэлэглэж байсан, үүнийг өсгөөд 5 тооны болгож байсан гэж хэлж байгаа боловч энэ нь зөрүүтэй байна. Гэрч 800.000 төгрөгийг өөрөөс нь аваад худалдаж авч өгсөн гээд зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Ү............ын мэдүүлгээр том, жижиг нийлсэн 3 тооны үхэр ирсэн гэж байна. Гэхдээ энэ нь нотлогдохгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэл хангагдахгүй байна гэж үзэж байна. Номин констракшн компанийн байранд хөрөнгө оруулсан 25.000.000 төгрөгийн асуудал байгаа юм. Үүнийг 2.000.000, 3.000.000, 20.000.000 төгрөгөөр тасалж шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөнүүдийг бүгдийг нь Ү............ шилжүүлсэн байдаг. Дансны хуулгаар 2.000.000 төгрөг нь Ү............ын данснаас гарсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Ү............ өөрөө аваачиж тушаасан гэдэг байдлаар тайлбарладаг. Ү............ын данстай тулгаж үзсэн. Тэгэхэд дансанд нь 20.000.000 төгрөг байсан байдаг. 20.000.000 төгрөг нь дансанд нь бага, багаар цугларч орж ирсэн. Тэгээд шууд 20.000.000 төгрөгийг бэлэн авсан байдаг. Энэ хоёр хүн бие, биедээ туслалцаад, тодорхой хэмжээний мөнгө өгөлцөж, авалцаад, тодорхой хугацаанд хамт амьдарч байсан гэдгээ үгүйсгэхгүй байна. Тиймээс хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гаргаагүй, өөрчилсөн байгаа. Одоогийн байдлаар 47.598.500 төгрөг Ү............ын данснаас гарсан нь харагдаж байна. Байр болон машиндаа нэмэрлээд хэрэглээний төлбөртөө зарцуулаад, үхэр малаас нь аваад зохих хэмжээгээр хайр, хань гээд энэ мөнгөнүүдийг авч хэрэглэсэн. Энэ нь бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар энэ мөнгийг Я............ээс гаргуулах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Я............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ү............ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь бид нэг гэрт хамтран амьдарч байгаагүй. Тэр Улаанбаатарт өөрийн гэртээ, би Эрдэнэтэд өөрийн гэрт амьдраад хүссэн үедээ нэг нэгэнтэйгээ уулздаг, зуны цагт хааяа зуслан дээр хамт байдаг байсан. Нэг нэгэндээ туслах үедээ тусалдаг байсан. Ерөнхийдөө гэр бүл болох, хамтран амьдрах талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Эр эмийн харилцаатай байсан л улс. Энэ харьцаагаа далимдуулж миний орон сууц эд хөрөнгөнөөс авах санаатай юм байна. Юун хамтран амьдарч байсан гэж. Одоо нөхөртэйгөө хамт амьдардаг хүн шүү дээ. Орон сууц бол миний нэр дээр өмчлөлийн бүртгэлтэй, хүү П............ бид хоёрын Хаан банкнаас ипотекийн зээлээр авсан байр. Ү............д хамаа ч байхгүй. Машины хувьд ч адилхан түүнд хамаагүй. Нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Я............ өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Ү............ын нэхэмжилсэн 42.885.500 төгрөгийг би төлөх ёсгүй. Орон сууцны урьдчилгааг би өөрөө гаргаж Ү............аар тушаалгасан. ........... хотхоны ...........-19 тоот орон сууц бол миний хүү ........... бид хоёрын өмчлөлийн орон сууц. Бүх мөнгийг нь би төлсөн. Өгсөн машинаа өөр машинаар солиод одоо өөрөө унаж байгаа. Хэрэглээний мөнгө өгч байсан ч гэх шиг миний виза карт руу өөрөө орлогоо хийгээд өөрөө картаас тэр дороо мөнгөөр нь гаргаж авч байсан. Орон сууцны зээлэнд хамрагдахад дансанд байнга орлого орж байсан байх ёстой гээд л ийм юм хийдэг байсан. Би түүнээс илүү орлоготой тул юу гэж түүнээс өдөр тутмын хэрэглээний төлбөр авах вэ. 4 үхэр авч хэрэглэсэн гэжээ. Миний эгч Я.Дулам надад охин бяруу өгч тэр нь өсөж үржээд одоо нэлээд хэдэн тооны юм болсон. Ү............ын нөхөр нь одоо миний хэдэн үхрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлж маллаад өгөхгүй байгаа юм. Сөрөг нэхэмжлэл гаргаж үхрүүдээ буцааж авна. Би орон сууцанд орохоос өмнө хашаа байшингаа 24.000.000 төгрөгөөр зарсан хүн. Ү............аас хэрэглээний мөнгө авахгүй. Харин ч түүнийг зээл авахаас өмнө түүнд тусалдаг байсан. Би Өмнөговьд өөрийн хувийн том тэргээр ачаа зөөдөг, нэлээд орлоготой байсан. Ү............ нь танилцангуутаа надтай зууралдаж нөхрөөсөө салсан, зодуулдаг байсан гэх зэргээр зовлон тоочоод салж өгдөггүй байсан. Би эхнэрээ алдаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Насанд хүрээгүй хүүхэдтэйгээ хамт амьдардаг, жаахан гундуу явсан болохоор түүнтэй уулзаж учирч байсан. Яг нэг гэртээ эхнэр нөхөр шиг амьдраагүй ээ. Хэрэв 10 жил нэг гэрт хамт амьдарсан бол байр маань хөндий хоосон байх уу. Ер нь бол Ү............ өөрийн салаагүй нөхөр бид 2-ын дунд л яваад байдаг байсан. Түүний нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Я............ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний дансанд болон хүү ...........ийн дансанд хэзээ, хэдэн удаа, хэдэн төгрөг шилжүүлсэн талаар өргөдөлдөө бичээгүй байна гэжээ.

Хариуцагч Я............ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2013 онд миний эгч Я.Дулам надад нэг ягаан зүсмийн охин бяруу бэлэглэсэн юм. Би маллах боломжгүй болохоор эгч дээрээ орхисон. Тэгээд 2017 онд эгч надад 5 тооны үхэр боллоо. Үүнийгээ аваа би төвлөх боллоо гэсэн. Тэгээд тугалтай 2 үнээ, нэг бярууг аваад Ү............ын Улаантолгойд байсан малтай нийлүүлсэн. Энэ 5 тооны үхэр тугал өсөөд одоо 8 тугалтай үнээ, 5 бяруу болсон байгаа. Ү............ намайг үхрээ аваад яв гэдэг байсан боловч би хаана аваачихаа мэдэхгүй байсан. Одоо бүүр өгөхгүй гэх болсон. Тийм учраас Ү............аас миний 8 тугалтай үнээ болон 5 бярууг гаргуулж өгнө үү. Би эдгээр үхрээ бүгд 12.100.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

Хариуцагч Я............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үржин овогтой ........... нь Я............ надад холбогдуулан 2021 оны 03 сарын 19-ны өдөр хамтын амьдралтай байснаа тогтоолгох, ........... хорооллын ........... дүгээр байрны 19 тоот 2 өрөө байрны үнэ болох 60.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 48.000.000 төгрөгөөс өөртөө оногдох хэсэг болох 16.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Дараа нь 2021 оны 6 сарын 7-ны өдөр нэхэмжлэлээ өөрчилж байр, машин, байрны хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр дансанд нь шилжүүлж байсан мөнгө гээд 42.885.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Дараа нь 2021 оны 9 сарын 6-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү ........... бид хоёрын дансанд шилжүүлж байсан мөнгө 10.713.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байдаг. Тухай бүрд нь би тайлбар гаргаж байсан. Одоо түүний нэхэмжлэлийн нийт үнийн дүн буюу 53.598.500 төгрөгийг үндэслэлгүй талаар дэлгэрэнгүй тайлбар гаргаж уг тайлбарыг нотлох баримтуудыг гаргаж өгч байна. Эхний нэхэмжлэлдээ 2012 онд байр авахад өөрийн хөрөнгөнөөс 3.500.000 төгрөг оруулсан гээд байрны зээлд барагцаалбал 17.500.000 төгрөг оруулсан гэж бичсэн байсан.Ү............ нь байрны урьдчилгаа, зээлийн төлөлтөнд нэг төгрөг ч оруулаагүй, зээлээс ч төлөлцөөгүй Учир нь дээрх байрыг би захиалсан. Би хүү ...........ийн хамт өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдоно. Би өөрөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Шим-Од ХХК-д өөрийн өмчлөлийн Карино маркийн ачааны автомашинаар ачаа тээврийн үйлчилгээнд явж ажиллаж байсан, хүү ........... насанд хүрээгүй байсан тул бид хоёрын өмнөөс орон сууцны захиалгын гэрээ хийх урьдчилгаа төлөх талаар Ү............ыг гуйж байрны урьдчилгаанд төлөх 17.365.000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 5095129754 дугаарын данснаас бэлнээр авч Ү............д өгсөн. Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг Ү............ нь Номин констракшн ХХК-тай байгуулж 10.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөх, 7.000.000 төгрөгийг Янжмаа, Одгэрэл гэдэг миний танил 2 эмэгтэйд зээлүүлэх байсан юм. Гэтэл байрны урьдчилгаанд анх 10.000.000 төгрөг биш 3.000.000 төгрөгийг 2012 оны 2 сарын 16-нд миний нэрээр Я............ гээд төлсөн байсныг би байр ашиглалтад орж банкны зээлээр үлдэгдлийг нь төлөх болсон үед мэдсэн. 10.000.000 төгрөг төлөөгүй гэдгийг мэдээгүй байхдаа байрны урьдчилгаанд дахиад 2012 оны 2 сарын 15-нд 4.600.000 төгрөг бэлнээр данснаасаа аваад байрны мөнгөнд төл гэж ...........д өгсөн. 2012 оны 7 сарын 25-нд 11.000.000 төгрөг бэлнээр данснаасаа авч Ү............д өгсөн. Энэ мөнгийг уг нь байрны мөнгөнд тушаах ёстой байсан ч Хятадаас хүүхдийн форм оруулж ирнэ гээд Мөнгөн гүүр валютын цэгээс юань худалдан авч уг юанийг Хятад руу шилжүүлсэн. Хүүхдийн формын хувцас нь 3 дугаар сард орж ирээд түүнийгээ зарж борлуулаад 9 сард 20.000.000 төгрөг тушаасан юм. Нийтдээ би ...........д 25.600.000 төгрөг бэлнээр авч өгснийг тэрээр эхлээд 3.000.000 төгрөг дараа нь 2012 оны 9 сарын 27-нд 20.000.000 төгрөгөөр байрны урьдчилгааг төлсөн байсан. Ингээд байр 2013 оны 4 сард ашиглалтанд ороход байрны үлдэгдэл болох 32.245.000 төгрөгийг ХААН банктай Ипотекийн гэрээ байгуулж төлөхөөр хүү ........... бид хоёр гэрээ байгуулсан .Уг гэрээгээр дээрх үлдэгдэл мөнгийг 118 сарын хугацаанд сар бүр 396.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Сар бүр төлөх 396.000 төгрөгийг би Рашаант багийн 3 дугаар гудамжны 11 тоот хашаа байшингаа 2013 оны 4 сард Найманжин, Отгонтуяа нарт 25.000.000 төгрөгөөр зээлээр худалдаад худалдаж авсан хүмүүс сар бүр 400.000 төлөхөөр амаар тохирч төлж байсан. Үүнийг Ү............ мэддэг байсан гээд зөвшөөрсөн байна лээ. Тэгээд тэд дээрх байдлаар хашаа байшингийн 25.000.000 төгрөгөөс 23.000.000 төгрөгийг төлөөд 2018 оны 3 сард хашаа байшин зарсан гэрээг хийж тэр хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгсөн. Одоо байрны зээлийн үлдэгдлийг би өөрөө төлөөд явж байгаа. Орон сууцны зээлийн гэрээ 2023 оны 5 сард дуусна. Найманжин, Отгонтуяа нар надад 2.000.000 төгрөгийн өртэй байгаа. Хашаа байшин зарсан зээлийн гэрээг хавсаргав. Хэрэв Ү............ байрны урьдчилгаанд мөнгө төлсөн юм бол яг хэдэн төгрөг төлсөн юм бэ?. Ямар орлогоор төлсөн юм бэ?. Яагаад Я............ гээд мөнгө тушаасан баримт дээр гарын үсэг зурж байсан юм бэ?. Эхний нэхэмжлэл дээр бичсэн 3.500.000 төгрөг урьдчилгаанд төлсөн гээд байрны зээлд барагцаалбал 17.500.000 төгрөг төлсөн гэдгээ нотлох хэрэгтэй. Тэр нэг ч төгрөг байрны үнэнд төлөөгүй. Харин миний өгсөн мөнгийг эргэлдүүлээд хүүтэй нь байрны үнэнд төлчихнө гэсээр байгаад 2012 оны 9 сарын 27-нд 20.000.000 төгрөг өөрийнхөө дансаар төлсөн юм. Янжмаа, Одгэрэл гэдэг хоёр эмэгтэйд мөнгө зээлүүлэхдээ хийсэн гэрээг Ү............ надад өгсөн бөгөөд тэр хоёр эмэгтэйгээс нийт 4.500.000 төгрөг төлөгдсөн бөгөөд Одгэрэл гэдэг нэрээр 2012 оны 7 сарын 6-нд шилжүүлсэн байгааг би өөрийн Хаан банкны 5096129754 дугаарын дансны хуулга дээр гүйлгээний утга гэсэн бичилтийг ногоон өнгөөр тодруулсан байгаа. Би Ү............д бэлнээр мөнгө өгч байсныг хүү маань мэднэ. Янжмаа, Одгэрэл нартай хийсэн зээлийн гэрээг хавсаргав. 2011 онд пронтер маркийн машиныг ........... өөрөө өөрийнхөө нэр дээр 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 4 билүү 5 сард уг машинаа приус 11 машинаар сольж дээр нь 2.000.000 төгрөг авсан. Одоо приус 11 машинаа өөрөө унаж байгаа. 2010 онд Бонго ЖИ-3 гэдэг машин би 5000 000 төгрөгөөр авахад ...........аас 2.000.000 төгрөг авсан. Уг машиныг 6.000.000 төгрөгөөр зарсан. ...........ын 2.000.000 төгрөгийг тэдний гэрийг нүүлгэх, өвс, ногоон тэжээл зэрэгт зарцуулаад тооцоо дууссан. Одоо миний унаж байгаа Бонго ЖИ-3 маркийн 24-65 ора дугаартай машиныг би 2020 оны 6 сард худалдаж авсан. Ү............д хамаагүй. З.Миний өмчлөлийн байрны хэрэглээний төлбөрийг төлж байсан гэж нэхжээ. Ү............ нь надтай байнга хамт амьдардаггүй байсан байхад яагаад миний байрны хэрэглээний мөнгийг төлөх билээ. Хааяа ирж хонож өнжихдөө энд тэнд байсан мөнгө тушаасан баримтуудыг авчихдаг байсан юм байна. Тэр мөнгөний баримтууд дээр Ү............ын нэр байхгүй байна. Тэр төлсөн гэдгээ юугаар нотлох юм бэ?, Үүнийг төлөхгүй. Ү............ нь Я............ намайг 4 тооны бяруу 3.200.000 төгрөгөөр зарж хүү ...........ийн өрийг төлсөн гэжээ. Нэг бярууг нь 2020 онд ...........тай өрөөлдөж идсэн. 2-ыг нь зараад ногоон тэжээлийн төлбөрт төлсөн. Ногоон тэжээлийн төлбөрт 1.000.000 төгрөгийг би өөрийн 5096129754 дугаарын данснаас Гангаа гэдэг хүний Хаан банкны 5091066796 дугаарын дансанд 2020 оны 10 сарын 9 нд шилжүүлсэн. Үүнийг ягаан өнгөөр тодруулсан болно. Нэгийг нь би өөрөө хэрэглэсэн. Энэ 4 бярууны 1 нь ...........ынх 3 нь минийх юм. Хүү маань ямар нэг өр ширэнд ороогүй. Би түүнд 4 үхрийн өр байхгүй. Харин тооцоо хийнэ гэвэл би л авлагатай байх. Ү............ нь надад хэрэглээний мөнгө шилжүүлж байсан мөнгөө авна гэжээ. Бидний хооронд дансаар мөнгө төгрөг шилжүүлж ороод гараад байсан нь дансны хуулганаас харагдана. Би өөрийн 5096129754 дугаарын данснаас 9.442.200 төгрөг Ү............ын 5064060980 дугаарын данс руу шилжүүлж байсан байна. Би өөрийн данснаас ...........ын данс руу шилжсэн мөнгийг түүвэрлэж хавсаргав. Ү............ миний данс руу 3.274.000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Зөрүү нь 6.168.200 төгрөг байна. Тэгэхээр надаас мөнгө нэхэх эрх байна уу. Я............ миний бие 1995 оноос хойш Өмнөговь болон Говь-Алтайн Хүдэр, Ховдын Хөшөөтийн уурхай зэрэг газруудад хувиараа ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж цалин орлогоороо амьдарч ирсэн. Ү............аас мөнгө авах шаардлага надад байхгүй. Би их хэмжээний цалин орлого олж байснаа өөрийн Хаан банкин дахь 5096129754 дугаарын дансны хуулгаараа нотолж байна. 2011- 2020 оны 12 сарын 22 хүртэл нийт 203.966.510 төгрөгийн цалин орлого олжээ. Цалин орлогоо дансны хуулга дээр ногоон өнгөөр тодруулж тэмдэглэсэн болно. Дансны хуулгыг хавсаргав. Миний хүү ...........ид мөнгө шилжүүлж байсан тухай огт мэдэхгүй юм байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохыг хичээж тодорхой асуултыг тавьсан. Нэгдүгээрт хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын хөрөнгөөс өөрт оногдох хувийг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин Я............ тайлбартаа би энэ хүнд өргүй, энэ байранд ороход нэг ч төгрөг төлөөгүй, энэ хүнтэй хамтын амьдралтай байгаагүй гэдэг. 3 сарын дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, энэ нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байсан учраас дахин, дахин асуусан. Байрны мөнгөнд нь 25.000.000 төгрөгийг оруулсан гэсэн хэр нь сая Баянцагаан багийн ........... хотхоны ...........-р байрны 19 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авахад 32.484.000 төгрөгийг оруулсан гэж байна. Гэтэл энэ нь нотлогдохгүй байна. Хэрэгт мөнгө төлсөн 3 ширхэг баримт байгаа. Эхнийх нь 2012 оны 2 дугаар сарын 26-ны 3.000.000 төгрөгийг тушаасан байдаг. Үүнд төлбөрийн зориулалтыг бичихдээ Я............ ...........-р байр 19 тоот байрны урьдчилгаа гээд Я............ийн утасны дугаарыг /99370113/ бичсэн байдаг. Харилцагч гэсэн дээр Ү............ гарын үсэг зурсан байна гэж бодож байна. Я............ийн данснаас 2012 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 17.650.000 бэлнээр гарсан байгаа. Тэгэхдээ 10.000.000 төгрөгийг нь байрны урьдчилгаанд өгөөрэй, 7.000.000 төгрөгийг нь Янжмаа, Одгэрэл нарт өгөөрэй гэсэн байдаг. Гэтэл 10.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлөх байтал 3.000.000 төгрөгийг төлсөн байдаг. 7.000.000 төгрөгийг Янжмаа, Одгэрэл нарт өгсөн гэдгээ Ү............ үгүйсгэхгүй байна. 17.065.000 төгрөгөөс үлдсэн 7.000.000 төгрөг Ү............д байгаа юм. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг төлөгдсөн байдаг. Энэ мөнгийг Ү............ би төлсөн гэдэг. Мөнгөн шилжүүлгийн баримтаас харахад энэ хүмүүст бэлэн бусаар төлөгдсөн байдаг юм. Энэ нь тухайн өдрийн дансны хуулганд тэмдэглэгдсэн байгаа. 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна гэж байна. 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4.600.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн байдаг. Энэ төлөгдөөгүй явж байгаад 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11.000.000 төгрөгийг бэлнээр авсан нь нотлогдож байгаа. Энэ мөнгийг Ү............д өгсөн. Ү............ энэ мөнгийг Мөнгөн гүүр гэх валютын зах дээр очиж юань болгож хятад улс руу шилжүүлсэн гэдгийг Я............ болон түүний хүү П............ хэлж байна. Энэ талаар нэг ч асуултыг Ү............ гэрчээс асуусангүй, үгүйсгэхгүй байна. ........... би аавтайгаа хамт банкнаас мөнгө аваад Ү............ эгчид өгсөн, би тухайн үед насанд хүрээгүй байсан гэж хэлдэг. Тиймээс Ү............ үүнийг үгүйсгээгүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд бэлэн өгсөн мөнгө нь 20.000.000 төгрөг болж байна. Хэдийгээр Ү............ын дансанд 20.000.000 төгрөг байгаа боловч Я............ээс бэлэн мөнгө аваад эргэлтэнд оруулаад наймаа хийгээд явж байсан мөнгө гэж үзэх боломжтой. Үүнийг үгүйсгэсэн нэг ч тайлбар, татгалзал хэлэхгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлээд байгаа 32.484.000 төгрөг нь нотлогдохгүй байна. Ү............ мөнгө тушаахдаа яагаад Я............ийн нэрийг оруулж байгаа юм бэ?, яагаад Я............ийн өмнөөс гэрээ хийсэн юм бэ?. Ү............ өөрөө мөнгө хийсэн бол тэнд Я............ийн нэрийг оруулах шаардлага байгаагүй. Орон сууцны гэрээн дээр Я............-ийг гэж байгаад Ү............ гарын үсэг зурсан байдаг. Тиймээс Я............ийн өмнөөс гэрээ хийсэн гэдэг нь нотлогдож байна. 2013 онд байр ашиглалтанд орж, гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч банканд барьцаалж зээл авахад яагаад очихгүй байгаа юм бэ?. Тиймээс ........... хотхоны ...........-р байрны 19 тоот 2 өрөө байр Я............ийн өмчлөлийнх юм. Энэ байрны мөнгийг төлсөн юм бол өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтээ яагаад гаргахгүй байгаа юм бэ?. Д.Энхбаяр өмгөөлөгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан. Зүйл заалтаас нь харахад Я............ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал огт байхгүй. Дундын өмч юм уу гэж харахаар энэ байрны өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байна. Эд хөрөнгө нь холилдоод нийлчихсэн юм уу? гээд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д зааснаар эзэмшил газрын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өмчлөлийн зүйл нь хөдлөх эд хөрөнгө холилдсоны үр дүнд салгах боломжгүй болсон эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг шаардахад яаж шийдвэрлэх вэ? гэсэн асуудал гарч ирнэ. 2.000.000, 3.000.000 төгрөгийг тушаасан баримт байгаа боловч үүнийг Ү............ын мөнгө гэж үзэх үндэслэл байхгүй. Ү............ миний данснаас гарсан гэж байгаа боловч Я............ өөрөө тайлбарлаад миний данснаас эхэлж гарсан мөнгө шүү гэдгийг гэрч оруулж ирээд нотлуулж байна. Тиймээс орон сууцны мөнгө тушаасан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2021 оны 06 сард 32.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нь машин авсан мөнгө гэж байгаа боловч тухайн машин нь Ү............ын нэр дээр байгаа юм. Я............ийг машин авахад нь 2.000.000 төгрөгийг өгсөн гэж байна. Үүн дээр Я............ маргахгүй, 2.000.000 төгрөгийг нь гаргаж шийдвэрлэхэд татгалзахгүй гэж байна. Байрны хэрэглээний төлбөр нь 413.300 төгрөг гэдэг. Энэ мөнгийг Я............ тушаасан уу?, П............ тушаасан уу? гэдгийг мэдэхгүй. Ү............ төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Ү............ өөрөө үүнийг нотолж чадсангүй, иймд үүнийг төлөх үндэслэлгүй. 4 тооны үхэрийн хувьд 2 үхрийг нь зараад ногоон тэжээлийн оронд өгчихсөн. Энэ нь тухайн үед хоёулаа харилцан тохиролцоод хэрэглэсэн байгаа юм. Өөрийнх нь малыг хулгайлсан бол тухайн үед нь цагдаагийн байгууллагаар шалгуулаад тогтоолгоод нэхэмжлэх боломжтой байсан. Үүнийг хулгай гэж үзэх юм уу?. Я............ үүнийг зөвшөөрөлгүйгээр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм уу?. Ү............ын данс руу шилжүүлсэн мөнгө нь 9.442.200 төгрөг, Я............ийн данс руу орсон нь 3.274.000 төгрөг гэж Я............ өөрөө тооцоолсон байсан. Харилцан бие, биедээ мөнгө шилжүүлсэн байдаг. Үүнийг ямар хуулийн зүйл заалтаар шийдвэрлэх юм бэ?, шийдвэрлэх боломжгүй. Дансаар шилжүүлсэн мөнгийг шүүх шийдвэрлэх боломжгүй. 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.713.000 төгрөгийг Я............ болон П............ нарт өгсөн гэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байхдаа хүү П............ийг нь хэрэгт холбогдсон гэж тайлбарласан. Гэтэл би гэрчээр П............ийг оруулж ирээд та хэрэгт холбогдож байсан уу? гэж асуухад үгүй гэж хэлж байна. энэ мөнгийг юуны мөнгө юм бэ? гэж асуухад П............өөс нэхэмжлэхгүй, Я............ээс нэхэмжилнэ гэж байна. П............ийн данс руу шилжүүлсэн мөнгөө Я............ээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байгаа юу. 10.713.000 төгрөгөөс 8.200.000 төгрөгийг машины мөнгө, 2.500.000 төгрөгийг нь П............ид өгсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа юм. Эхний нэхэмжлэлийн шаардлагад байгаа машины мөнгө сүүлд нэмэгдээд орж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй юм. Машины мөнгөний зөрүү байгаа бол үүнийг яаж гарсныг тайлбарлах ёстой. Ү............ Я............т машин бэлэглэсэн асуудал байхгүй. Яагаад гэвэл эхлээд өөрийн нэр дээр машин авсан, тухайн машинаа зараад приус 11 машиныг авсан. Одоо байгаа Бонго Жи-3 машиныг авахад 2.000.000 төгрөгийг оруулсан гэдэг. Тиймээс ямар нэгэн зөрүү гарахгүй байгаа ба 9.442.200 төгрөгийг Я............ таны данс руу шилжүүлсэн байдаг. Машины мөнгө гээд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй юм. 42.885.000 төгрөг нэхэмжлээд байгаа юм уу?, машины мөнгө нэхэмжлээд байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Я............ийн эхнэр нь өвчтэй хэвтэж байхдаа хүүгээ байртай болгоорой гэж захисан байдаг. Үүнийг тухайн үед 9 дүгээр ангид байсан хүүхэд мэдэж байсан ба мөнгө аваад гэрээ хийхэд нь хамт явсан гэж байна. Гэхдээ насанд хүрээгүй учраас гарын үсэг зураагүй гэж байна. Аав нь хүүдээ Ү............ эгч нь гэрээ хийчихсэн гэхэд хүү нь баярлаад байдаг. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвартай, их мөнгө олж байсан гэж хэлж байна. Гэтэл нэг ч төгрөгийн орлого олж татвар төлж байгаагүй баримт нь татварын тайлангаар нотлогдож байна. Яаж 20.000.000 төгрөг авсан бэ? гэвэл Я............ээс авсан мөнгөө эргэлдүүлээд ашиг олсон. Тиймээс энэ хүнийг мөнгөтэй байсан гэж үзэх үндэслэлгүй. Тухайн байр нь Я............ийн өмчлөлийн байр учраас Я............ээс байрны мөнгө авах үндэслэл байхгүй. Я............ийг ямар ч орлогогүй гэж байгаа ч цалин орлоготой байсан талаарх хангалттай баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг гаргаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дундын өмч гэж үзье гэвэл тухайн үед болж байсан асуудлыг одоо ярих боломжгүй. Энэ байрны өмчлөгчөөр тогтоолгох асуудлыг өнөөдрийг хүртэл гаргаагүй. Хамтран амьдарч байсан гээд ам бүлийн хуурамч тодорхойлолт авч ирсэн байдаг. Хуурамч нотлох баримт өгснөөр Ү............ыг цагдаагийн байгууллагад шалгуулах ёстой. Ү............ тухайн байранд амьдарч байсан гэж байна. Гэтэл түүнийг амьдарч байсан гэдгийг нотлох зүйл байдаггүй. Тиймээс Ү............ энэ байрны өмчлөгч, энэ байрыг авахад мөнгө оруулсан гэдгээ нотолж чадаагүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагадаа Я............ нь надтай хамт амьдарч байснаа үгүйсгэж байгаа бол би түүнтэй эд хөрөнгө булаацалдах ямар ч шаардлагагүй байна гэж биччихээд мөнгө нэхэмжлээд байдаг юм. Хамтын амьдралтай байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хоёрдугаарт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Өмгөөлөгч Я............ийг 2017 онд ямар ч мал авч ирээгүй гэж байна. Тэгвэл 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ү............ тайлбар гаргахдаа Я.Дуламаас тугалтай үнээ авсан, 1.000.000 төгрөгийг өгсөн гэдэг. Энэ талаар яагаад гэрчээс асуухгүй байгаа юм бэ?, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэж байгаа бол гэрчид асуулт тавиад хариулт авах боломжтой. Гэтэл нэг ч асуулт тавиагүй, гэрч гарч явсан. Я.Дуламыг худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Би дүүдээ худалдаж авч өгсөн гэж байна. Тэгэхээр нь та худалдсан юм уу? бэлэглэсэн юм уу? гэж асуухад худалдсан гэж байгаад сүүлдээ бэлэглэсэн болоод дууссан. Ямартай ч Я.Дуламаас үхэр Я............т ирээд Ү............ын байсан малтай нийлүүлсэн гэдэг нь тогтоогдож байна. Я.Дулам Ү............д өгсөн гэж хэлсэнгүй, Ү............ би танд өгсөн гэж хэлсэнгүй. Гэрч мал өгсөн гэдгээ худлаа ярьсангүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс битүүмжилсэн байна. Я............ бид хоёр Янжмаа, Одгэрэл гэх хоёр хүнд мөнгө зээлүүлсэн талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй бол тухайн мөнгийг байранд хийсэн гэж хэлэх байсан байх. Яагаад гэвэл Янжмаа гэх хүн Энхзүр компанид буюу Ү............д төлнө гэсэн гэрээ байгаа юм. Гурван гэрээ байдаг. Эхлээд Ү............тай хийгээд, дараа нь Одгэрэлтэй хийгээд дараа нь 2011 оны 04 сард Одгэрэлтэй 5.000.000 төгрөгийн гэрээ хийсэн байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ? гэвэл хувь хүнийх нь хувьд дүгнэлт хийхэд шударгаар асуудалд хангаж байна гэж хэлэх боломжгүй гэсэн хууль зүйн дүгнэлттэй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хангах боломжтой. Ү............ хэлэхдээ жилд 50.000.000-100.000.000 төгрөгийн орлоготой гэж байна. Гэхдээ дансны хуулгыг нь харахад ийм орлоготой гэж харагдахгүй байсан. Харин бусдаас авах орлоготой талаарх шүүхийн шийдвэрээ өгсөн байдаг. Энэ шүүхийн шийдвэрээр бусдаас авах орлоготой гэдэг нь нотлогдож байгаа болохоос тухайн үед тийм их хэмжээний орлоготой гэдэг нь үндэслэлгүй байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү............ын хариуцагч Я............т холбогдуулан гаргасан 51.598.500 төгрөг гаргуулах, хариуцагч Я............ийн Ү............д холбогдуулан гаргасан 8 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар машины үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ү............ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558.508 төгрөг, Я............ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Я............ээс улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү............д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ү............ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.22-ны өдрийн 142/ШШ2021/01133 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 1. 2011.09.29-2020.12.23-ны өдрийн хооронд хариуцагч Я............ бид 2 эхнэр нөхөр шиг хамт амьдарсан. Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ........... хотхон ...........-19 тоот 2 өрөө орон сууц нэхэмжлэгч Ү............ миний өмчлөлийн байр. Байрны урьдчилгаанд 3.000.000+20.000.000 төгрөг, байрны зээлийн эргэн төлөлтөд 324.000+950.000 төгрөг, байрны хэрэглээний төлбөрт 413.300 төгрөг бүгд 24.687.000 төгрөгийг өөрт байсан баримт дансны хуулгаас түүвэрлэж хүснэгтээр тайлбар бичин хавтаст хэрэгт хийж шүүх хуралдаанд тайлбарлаж ярьсан. Байрны зээлийн эргэн төлөлтөд Я............ийн хашаа байшингийн 10 гаруй сая төгрөг, урьдчилгаанд 2 сая төгрөг орсон байх. Я............т 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн өдрөөр нь нумтай пронтер маркийн авто машин авч өгсөн. Үнэ нь 9.000.000 төгрөг. 2012 оны 07 дугаар сарын 31-нд пронтер маркийн авто машины приус-11 маркийн авто машинаар сольж, зөрүү 3.000.000 гаруй төгрөгийг Я............ авсан. 2020 оны 12 дугаар сарын 23-наас эвдэрсэн машинаа засаж өөрөө унаж байгаа. Би энэ мөнгийг Я............ээс нэхэмжлээгүй. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ачит компаниас Бонго ж-3 авто машиныг 6 сая төгрөгөөр худалдаж авсан. 2 сая төгрөгийг би шилжүүлсэн, 2020 онд энэ машиныг хүү ........... 9 сая төгрөгөөр зарсан. Дараа нь Ачит компаниас одоогийн унаж байгаа 24-65 Бонго ж-3 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Хариуцагч Я............ийн хаан банкны 5096129754 тоот дансанд Хөвсгөл аймагт борлуулалтаас /формны/ мөнгө орсон. Энэ мөнгийг би нэхэмжлээгүй. Хариуцагч Я............ 4 тооны үхэр авснаа хүлээн зөвшөөрч байгаа. 5. Я............ надад холбогдуулан 8 тугалтай үнээ 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс гаргасан ...........ийн 1 үнэр надад байхгүй. 6. 2011-2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хариуцагч Я............ийн хаан банкны данс руу өөрийн данснаас хайр, хань гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлснийг өөрийн дансны хуулгаасаа түүвэрлэж хүснэгтээр тайлбар бичиж хавтаст хэрэгт хийж нотлох баримтаар шүүх хуралдаанд тайлбарлаж ярьж хэлсэн. Шүүхийн шийдвэр дээр бичсэн 25.666.000 төгрөгийг хариуцагч Я............ээс би дамжуулж огт аваагүй. Мөн хариуцагч Я............ээс би 17.066.000+46.000.000+11.000.000 төгрөг огт аваагүй. Хариуцагч Я............ Одгэрэл, Янжмаа нартай дотно харьцаатай, мөнгө төгрөг авч өгч, Гок руу... Хүү ........... нь мансуурах, газ үнэрлэх, архи тамхи хэрэглэдэг. Найз нөхөдтэйгөө архи ууж, намайг татаж чангаадаг. Хариуцагч Я............ цэрэгт байхаасаа үхэр хочтой байсан. Я............ тогтвортой ажил хөдөлмөр хийж байгаагүй. Ямар ч орлогогүй хүн. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Я............т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримтаа өөрт байгаа баримт, өөрөөс гарах бүх л нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгч хавтаст хэрэгт хийж шүүх хуралд тайлбарлаж ирсэн. Хариуцагч Я............ өмгөөлөгч Д.Оюунчимэг нар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шүүх хуралдаанд маш олон хуудас нотлох баримтаар гаргаж ирсэн. Отлох баримттай танилцаж чадаагүй дансны хуулгаас нь харж үнийн дүнгээ гаргах, нэхэмжлэлийн дүнг нэмэх хасах байсан учир яг сайн тайлбарлаж чадаагүй учир Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.22-ны өдрийн 142/ШШ2021/01133 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-22-ний өдрийн 01133 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй талаар Шүүх Ү............ын нэхэмжлэлтэй ...........т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй, шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хууль зүйн дүгнэлт нь тохироогүй, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, хариуцагчаас түүний дансанд ямар зориулалтаар хэдэн төгрөгийг шилжүүлсэн талаар тодорхой тайлбарлаж чадаагүй энэ талаар нотлох баримт байхгүй...” гэсэн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйл огт байхгүй . Нэхэмжлэгч анх 2021-03-19-нд шүүхэд хандан “ Хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын хөрөнгөөс оногдох хувь гаргуулах” шаардлагын гаргасан боловч хариуцагч ........... хамт амьдарснаа үгүйсгэж, эсрэгээр нөхрөөсөө албан ёсоор гэрлэлт цуцлуулаагүйг нь мэддэг учраас 2 хүний дунд явж, өөрийг нь ашиглаж хөрөнгө мөнгийг нь үндэслэлгүйгээр булаацалдаж авах гэж байна гэсэн утгатай тайлбар ирүүлсэн учраас хамтын амьдралын асуудлаа шийдүүлэхээ больж, шаардлагаа 2021-06-07-нд өөрчилж, хариуцагч ...........д 2012-2019 оны турш олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн, эдгээр мөнгөөр байрны урьдчилгаа мөнгө, машин зэргийг авч хөрөнгөжсөн, мөн дээрээс нь хувийн хэрэгцээнд нь зориулж хань хайр гэж мөнгө шилжүүлж байсан, байхгүй хойгуур малаас нь 4 тооны үхэр авсан, байрных нь хэрэглээний төлбөрийг төлсөн төлбөрийг өөрт хадгалсан баримтуудын хэмжээнд нэхэмжилж энэ бүх зүйлээ буцаан гаргуулж авъя гэдэг шаардлага гаргасан. Үүнийгээ нотлох баримт болгон түүнтэй байх хугацааны буюу 2011-2019 оны бүх дансны хуулгаа аван шүүж үзэхэд 2011 онд 10 гаран сая төгрөг шилжүүлсэн нь орхигдсон байсныг 2021-09-06-нд нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг удаа дараа өөрчилсөн гэж буруу дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх өөрчлөх эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байхад илтэд энэ эрхэнд нь халдаж, дургүйцэн ялгаварласан дүгнэлт хийсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэж үздэг. ...........ын нэр дээрх банкны дансны хуулгууд, мөнгө төлсөн баримтууд эх хувиараа хэрэгт өгсөн ба эдгээр баримтууд нь шаардлагаа үндэслэж байгаа нотлох баримт юмаа гэж тайлбарласнаар ирсэн. Дээр нь данснуудын хуулбарыг он сар өдрөөр нь түүвэрлэн тайлбартай бичиж, хүснэгтэлж хавсарган өгсөн байгаа. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудад огт үнэлэлт дүгнэлт хийлгүй орхисон. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эдгээр нотлох баримтууд яагаад үндэслэл бүхий баримт болж чадахгүй байгаа, ямар шаардлага хангахгүй учраас нотлох баримтаар тооцоогүй талаар шүүх шийдвэртээ дурдалгүй орхигдууллаа. Хариуцагч талаас 2021-11-22-ны өдрийн шүүх хуралдаан дээр /,0 гаран хуудас нотлох баримт өгч түүнийг авч танилцахад ...........ын нэхэмжлэлийн шаардлагад ямар ач холбогдолтой нотлох баримт болох нь ойлгомжгүй байсан учраас шүүх хуралдаан дээр ярьж тайлбарлахыг нь сонсох болсон. Гэтэл өмнө нь огт тайлбар дээрээ дурдаагүй, яриагүй зүйл буюу ...........д данснаасаа 2 удаагийн давтамжтай нийт 20 гаран сая төгрөг бэлэн авч өгсөн, үүнийг ........... нь танил Янжмаа Одгэрэл нарт зээлсэн , үлдсэн мөнгийг юуны болгон хятад улс руу Хүүхдийн формын хувцас захиж авчруулан зарсан гэх мэт зүйл шууд шүүх хуралдаан дээр ярьсан. Шүүх хуралдааны өмнө эдгээр баримтуудыг яагаад гаргаж өгөөгүй байсан, удаж удаж хурал хойшлуулан байж гэнэт шууд шүүх хуралдаан дээр гарган өгсөн нь биднийг хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх боломжийг алдагдуулсан гэж үзэж байна. Я............ нь 4 тооны үхэр авсан дээр аваагүй гэж огт хэлдэггүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үздэг. Нэгэнт хариуцагч үгүйсгээгүй байхад нотлох баримтаар батлах шаардлага байхгүй. Харин сөрөг нэхэмжлэлээр ...........аас 8 тооны үхэр нэхэмжилж байгаа нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тустаа асуудал учраас тусад нь шийдвэрлүүлэхээр өгсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь ...........т өөрийн нэртэй Хаан банкны виза картаа хэрэглүүлж ирсэн, хань хайр гэж өдөр тутмын хэрэглээний мөнгийг виза картанд нь хийж ирсэн тал дээр хариуцагч картыг нь хэрэглэж байгаагүй гэж үгүйсгэдэггүй, мөнгийг нь хэргэлж байгаагүй гэдгээ нотолж чадаагүй болно. Хариуцагч ........... өөрийн хаан банкны данснаасаа 2021-01-07-нд 17,066,000 төгрөг, 2012-02-15-нд 4.600.000 төгрөг бэлэн авч ...........д өгсөн гэж тайлбарлаж байх боловч ........... үгүйсгэж энэ нь нотлогдохгүй байхад шүүх ........... энэ мөнгийг авсан нь тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Гэрч ........... нь шүүх хуралдаан дээр ...........ыг мэдэхгүй манайхаар орж гарч байдаг хүн, харьцаж байгаагүй би зөрөөд гараад явдаг хамт байгаагүй гэж шүүх хуралдаан дээр ярьсан атлаа мөнгө төгрөгийн асуудлыг ...........тай холбож тодорхой гэрчлээд байгаа нь түүний мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байхад мөн л тэдний талд шийдвэрлэлээ. Дээрх байдлууд нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор , хэрэгт ач холбогдолтой ,үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн ИХШХШТХ-н 40-р зүйл, Шүүхийн өмнө эрх тэгш байх тухай зарчмын заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 496.1-р зүйл буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг харилцаа нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэсэн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496.1-г баримталсан нь ойлгомжгүй боллоо. Өмгөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.2 буюу ........... нь хамтран амьдарч байна гэж хууртагдан ...........ийн өмнөөс байрны урьдчилгаа төлбөрт 25.000.000 төгрөг, машинд 8.200.000 төгрөг гэх мэтээр нийг 53.598.500 төгрөгийг сайн дураараа төлсөн, энэ мөнгөөр ........... байр машин мал хөрөнгөтэй болж хөрөнгөжсөн тул энэ бүх зардлаа буцаан гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үздэг. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ү............ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдол гаргажээ. Ү............ нь намайг ямар ч орлогогүй.ажил төрөлгүй байсан.үхэр хочтой хүүхэд архи ууж мансууруулах бодис хэсэглэдэг өөрийг нь согтуу үедээ татаж чангаадаг. Мөн намайг гэмт хэрэгтэн мэт холбогдогч гэж доромжилсон, нэг тогооноос эхнэр нөхөр шиг байгаагүй.Тэхдээ би эхнэр маань нас барсан байсан учир түүнтэй холбоотой байсан нь үнэн. Би хөдөө ажиллаж байхдаа түүн рүү мөнгө шилжүүлж байрны гэрээний урьдчилгаа мөнгийг хийлгэх, гэрээ хийлгэх зэргээр туслалцаа авдаг байсан. Би ажилтай орлоготой байснаа нотлох баримтуудаа шүүхэд өгсөн. Намайг доромжилж болно оо. Харин ганц хүүг минь худал гүтгэн доромжилж болохгүй шүү дээ. Өөрөө ч адилхан үр хүүхэдтэй эх хүн шүү дээ. Миний байрны урьдчилгаанд 23 сая төгрөг төлсөн гэж гомдол гаргажээ. Урьд нь 35 сая төгрөг төлсөн гэж бичиж байсан. Мөн байрны зээлэнд 17.5 сая төгрөг төлсөн гэж байснаа энэ гомдолдоо 1.274.000 төгрөг төлсөн гээд өмнөхөөсөө өөр дүн бичсэн байна. Мөнгө төлж байгаагүй болохоороо будилаад байдаг юм болов уу даа. Би бэлнээр болон дансаар мөнгө  төлсөн гэдгийг миний хүү ........... шүүх хурал дээр нэр зааж ярихад ........... нэг ч үг дуугарахгүй үнэнд гүйцэгдсэн шүү дээ. Нэг төгрөгийн татвар төлж байгаагүй үйл ажиллагаа явуулж байгаагүй компанид юугаараа их мөнгө төлөх вэ.Тэгээд ч би өөрийн орон гэрээ зараад орон сууцтай болох гэж байгаа хүн дотно  харьцаанд ордог эмэгтэйгээр яалаа гэж мөнгө төлүүлэх билээ. 2 Байрны хэрэглээний мөнгийг би өөрөө төлдөг байсан. Орж гарахдаа тэдгээр баримтуудыг авчихдаг байсан юм байна. ........... төлсөн гэсэн гарын үсэг байхгүй ш дээ. 3.Надад Пронтер машин авч өгсөн нэртэй ч түүний өөрийнх нь нэр байсан.Түүнийгээ өөрөө буцааж Приус 11 машин дээр 2 сая төгрөг авч засаад тэр өөрөө авсан. Энэ машинаа одоо өөрөө унаж байгаа. Би 3 сая төгрөг аваагүй. 4.Би Бонго машин авахдаа ...........аас 2 сая төгрөг зээлсэн байснаа өгье гэж зөвшөөрсөн. 5.4 тооны үхэр авснаа зөвшөөрсөн гэжээ. 2-ыг нь түүний үхэр малын тэжээлд зориулж 1 сая төгрөгөөр зараад тэр Гангаа гэдэг хүний данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Миний дансны хуулга даар байгаа. Нөгөө 2-ыг нь хамтдаа идэж хэрэглэсэн. Уг нь 3 нь миний үхэр юм. ...........,бид 2 миний данс руу мөнгө хийж байсан нь үнэн, зээл авахад  хэрэг болно. Мөн хэрэглээний мөнгө гэж хийгээд буцаагаад авдаг байсан. Сайн харвал тогтмол орлого ордог мэт ижил дүнтэй мөнгө хийсэн байгаа. Надаас 25.666 000 төгрөг аваагүй гэжээ. Хүний өмнөөс хүний авч байгаа байранд ийм их мөнгө хийн чадал түүнд байгаагүй.Бэлэн мөнгө өгч байсныг миний хүү гэрчилсэн.Тэр үед хүү минь 18 нас хүрээгүй байсан болохоор би ........... руу шилжүүлж хүүгээ хамт яваарай гэж хэлсэн байсан учраас хүч хамт явсан.Эхнэр маань биеэ муу байхад надад хүүгээ л нэг сайхан байртай болгоод сайхан айл болгоорой гэсэн учраас ээжийгээ алдсан хүүгээ баярлуулах гэж байр захиалах мөнгө төгрөг төлөх үед хамт явуулсан хэрэг. Үгүй ш дээ чи худлаг ярьж байна гэж хүүгийн мэдүүлгийг огт үгүйсгээгүй шүү дээ. Гэнэт шүүх хурал дээр баахан баримт өгөөд танилцаагүй мэт юм бичжээ. Би баримтуудаа өгөөд тэд танилцах боломжийг шүүгч олгосон. Харин ч би бичгээр гаргасан тайлбараа харж байгаад тайлбараа өгсөн юм. Танилцах боломж олгоогүй гэжээ. Хурлын тэмдэглэлд хурлаа үргэлжлүүлье гэж өөрсдөө хэлсэн бичигдсэн байгаа. Шүүх миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би за яршиг хэрүүл маргааныг больё гээд давж заалдаагүй. Угаасаа нөхрөөсөө салсан салаагүй хоёрын хооронд байхдаа худал үнэн холбогдож явсан юм даа гээд орхисон. ...........ын нэхээд байгаа мөнгө худлаа гэдгийг түүний дахин дахин өөр өөр дүнтэй мөнгө нэхээд байгаагаар нотлогдоно Иймд анхан шатны шүүх зөв шийдсэн тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ү............ нь хариуцагч Я............т холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсэг 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ........... хотхоны ........... дүгээр байрны 19 тоот 47м2 2 өрөө орон сууц, машин, хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр, Я............ийн дансанд шилжүүлсэн мөнгө 42.558.500 гаргуулахаар өөрчилж, мөн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Я............ түүний хүү ........... нарын дансаар шилжүүлсэн 10.713.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 53.598.500 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Я............ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Я............ нь нэхэмжлэгч Ү............аас 8 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргаж тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Ү............ нэхэмжлэлийн шаардлагаа Я............ийн орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрт 25.830.000 төгрөг оруулсан, 4 тооны үхэр 3.200.000 төгрөг, Я............ийн унаж буй машин авахад 3.274.000 төгрөг өгсөн, байрны хэрэглээний зардалд 413.300 төгрөг, Я............ийн дансанд шилжүүлсэн 10.168.200 төгрөг Я............ болон түүний хүү ...........ийн дансанд шилжүүлсэн 10.713.000 төгрөг гаргуулна гэж тодруулжээ.

Нэхэмжлэгч Ү............ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хаан банкны дансны хуулганд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Я............ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй Ү............ байрны урьдчилгаа зээлийн төлөлтөнд нэг ч төгрөг оруулаагүй, зээлнээс төлөлцөөгүй, би өөрөө энэ байраа захиалж урьдчилгаа төлбөрөө төлж, үлдэгдэл мөнгийг банкнаас зээл авч төлсөн, одоо ч төлж байгаа. Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн туслах гүйцэтгэгч “Шим-Од” ХХК-нд өөрийн өмчлөлийн карино маркийн ачааны авто машинаар ачаа тээврийн үйлчилгээнд явж ажил хийдэг байсан. Өөрийнхөө данснаас 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17.365.000 төгрөг бэлнээр авч Ү............д өгч байрны урьдчилгаа мөнгөнд тушаалгаж байсан. Үүнээс 10 сая төгрөгийг байрны урьдчилгаанд тушаагаагүй 3 сая төгрөгийг 2012 оны 02 дугаар сарын 16-нд миний нэрээр байрны урьдчилгаанд төлсөн байсныг сүүлд мэдсэн. Дахиад 2012 оны 02 дугаар сарын 15-нд 4.600.000 төгрөг данснаас авч байрны урьдчилгаанд өг гэж Ү............д өгсөн. Мөн 2012 оны 07 дугаар сард 11.000.000 төгрөг данснаас авч байрны урьдчилгаанд өгөх байтал Хятадаас форм оруулж ирэхээр юань худалдаж авсан байсан. 9 дүгээр сард хүүхдийн формоо зарж борлуулаад 20 сая төгрөгийг байрны зээлэнд тушаасан байсан. Нийт 25.600.000 төгрөгийг Ү............д данснаасаа авч байрны урьдчилгаанд хийлгэхээр өгсөн. Ингээд 2013 оны 04 дүгээр сард үлдэгдэл 32.245.000 төгрөгийг Хаан банктай ипотекийн зээлийн гэрээ хийж  сар бүр 396.000 төгрөг төлөх болсон. Рашаант баг 3 дугаар гудамжны 11 тоотод байдаг хашаа байшингаа 25.000.000 төгрөгөөр зээлээр худалдаж, ипотекийг сар бүр төлж байсан гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид тодорхой хугацаанд хамтын амьдралтай байсан, хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг, бие биенийхээ дансанд мөнгө шилжүүлдэг, бэлнээр авдаг байсан, хариуцагч Я............ 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Номин констракшн ХХК-тай Эрдэнэт ........... хотхоны орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгаас ........... дүгээр байрны 19 тоот 47 м2  2 өрөөг 52.400.000 төгрөгөөр худалдахаар захиалсан, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17.090.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 8.610.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор банкны эх үүсвэрээр 28.700.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Хариуцагч Я............ түүний хүү ........... нар Хаан банктай 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 32.400.000 төгрөгийн зээл авсан болон барьцааны гэрээ байгуулсан, мөн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөн банктай дахин санхүүжилтийн  гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ипотекийн зээлийн гэрээ хугацаа сунгах эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх гэрээг байгуулсан /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч Я............ нь Хаан банкны дансны хуулгаар өөрийн 5096129754 данснаас 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17.066.000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 15-нд 1.600.000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-нд 2.000.000  төгрөгийг шилжүүлсэн, 2012 оны 07 дугаар сарын 25-нд 11.000.000 төгрөг бэлнээр бэлнээр авсан байх ба шилжүүлсэн мөнгөнүүдийг ...........-19 тоот байрны урьдчилгаа, 99350115 гэсэн утгатайгаар шилжүүлж байсан талаарх хариуцагч Я............ийн гаргасан нотлох баримтууд нэхэмжлэгч Ү............ын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт байх ба ........... хотхон ........... дүгээр байрны 19 тоот 47 м2 2 өрөө байрыг хариуцагч Я............ нь өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, түүний өмч болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ү............ нь хариуцагчийн гаргасан энэ талаарх нотлох баримтыг няцаасан баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн нэхэмжлэгч Ү............ нь хариуцагчаас 4 тооны үхэр, 3.200.000 төгрөг байрны хэрэглээний төлбөрт 413.300 төгрөг, машин авахад нь 3.274.000 төгрөг өгсөн, Я............ийн хэрэглээний мөнгөнд 10.168.200 төгрөг шилжүүлсэн, хүү ........... Я............ хоёрын дансанд шилжүүлсэн 10.713.000 төгрөг гаргуулж авах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа хангалттай гаргаж өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт дансны хуулга “Эрдэнэт Ус Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-нд ус дулаан цахилгаан төлсөн төлбөрийн э-баримтыг гаргаж өгсөн байгаа боловч энэ нь хэн төлсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг төлсөн болохыг нотлохгүй байна. /1 дэх хавтаст хэргийн 82-88 дахь тал/,

Нэхэмжлэгч Ү............ын гаргаж өгсөн дансны хуулгаар Я............ийн дансанд 10.168.200 төгрөг хүү ........... Я............ нарын дансанд 10.713.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй байна. Я............ийн дансанд 99171993 дугаар тэмдэглэгдсэн “хань хайр” 5064060960 данснаас шилжүүлэгдсэн мөнгөнүүд тэр өдөртөө зарлага болон гарч байсан байна. / 2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгөх хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 496 дугаар зүйлд нийцсэн байна.

Мөн хариуцагч Я............ нь нэхэмжлэгч Ү............аас 8 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлтэй нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Харин машины үнэнд 3.274.000 төгрөг өгсөн гэсэн нэхэмжлэгч Ү............ын шаардлагаас 2.000.000 төгрөгийг хариуцагч Я............ хүлээн зөвшөөрсөн тул түүний зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ү............ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/01133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ү............ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ү............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 415.943 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ