| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00579/И |
| Дугаар | 303/ШШ2025/00500 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 303/ШШ2025/00500
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 2,961,256.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 2,961,256.46 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 2,961,256.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 375,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэгдэл 2,586,256.46 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,330 төгрөгийн тал хувь болох 31,165 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн ******* тоот данснаас 31,165 төгрөг, хариуцагч *******гаас 31,165 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зээлийн гэрээний үүргийн 2,961,256.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 375,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэгдэл 2,586,256.46 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 431,042.74 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,330 төгрөгийн тал хувь болох 31,165 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн ******* тоот данснаас 31,165 төгрөг, хариуцагч *******гаас 31,165 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА