Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 314/ШШ2025/00264

 

 

 

 

2025           04             28                                                 314/ШШ2025/00264

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 5 дугаар давхар, 510 тоотод байрлах “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 5 дугаар баг, 123 дугаар байр, 39 тоотод оршин суух 1995 онд төрсөн, 30 настай, ****** холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 1665358.87 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ***гийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110028481 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 698302.97 төгрөг, 7110037667 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 368270.95 төгрөг, 7110030552 тоот “Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 587784.95 төгрөг, нотариатын төлбөрт 11000 төгрөг, нийт 1665358.87 төгрөгийг хариуцагч ***гээс гаргуулж өгнө үү гэжээ.      

 

Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Simple зээлийн аппликэйшнээс 1000000 төгрөг, 660000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 460000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн хүүг төлж явсан боловч ажлын цалингийн шийтгэл, бусад өр зээлээс шалтгаалан төлөхгүй явсаар 1665358.87 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд авсан зээлээ 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 900000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 765358.87 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч ***д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 1665358.87 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1665358.87 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “***” ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1665358.87 төгрөгийг хариуцагч *** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***гээс 20798.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41597 төгрөгний 50 хувь болох 20798.5 төгрөгийг Татварын Ерөнхий газрын 1165117377 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА