| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00335/И |
| Дугаар | 314/ШШ2025/00278 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 314/ШШ2025/00278
2025 05 01 314/ШШ2025/00278
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын ********* дугаар багт оршин суух, 1993 онд төрсөн, 32 настай, ********* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 213931 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43784120 тоот гэрээ байгуулан 95891115 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung A14, Light green утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 11 дүгээр сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 452637 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрөө төлөөгүй торгуулийн төлбөрт 34076 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 100037 төгрөг буюу нийт 586751 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч ********* нь 213931 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч *********д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 213931 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь хариуцагч ********* нэхэмжлэлийн шаардлага болох 213931 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* “*********д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 213931 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *********гаас 3534 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7*********8 төгрөгний тавин хувь болох 3534 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА