| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00047/И |
| Дугаар | 314/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2025/00288
2025 05 05 314/ШШ2025/00288
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ********* сумын 3 дугаар багт оршин суух, 1976 онд төрсөн, 47 настай, ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******** сумын 05 дугаар баг, 15 дугаар байр, 202 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 51 настай, *****,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ********* сумын 05 дугаар баг, 15 дугаар байр, 202 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 51 настай, ***** нарт холбогдох
“Гэм хорын хохирол болох 45000000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, *****ын гаргасан *****т холбогдох “5000000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *****, хариуцагч ***** нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие *****, ***** нараас 45000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Тус шүүхэд *****аас 5000000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд *****ын өмгөөлөгч *****тай харилцан тохиролцож сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь “хариуцагч *****, ***** нарт холбогдуулан гэм хорын хохирол болох 45000000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ***** нь *****т холбогдуулан 5000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлүүдийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***** нь *****, ***** нараас гэм хорын хохирол болох 45000000 төгрөг гаргуулах, хариуцагч ***** нь *****аас 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдээсээ тус тус татгалзсан тухай хүсэлтүүдийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлсийг зохигчоор төлүүлнэ” гэж заасан байх тул шинжээчийн зардал болох 2186757 төгрөгийг хүсэлт гаргасан хариуцагч *****, ***** нараас гаргуулан Барилгын хөгжлийн төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***** “хариуцагч *****, ***** нарт холбогдох “Гэм хорын хохирол болох 45000000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлээсээ, хариуцагч ***** нь *****т холбогдох 5000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 382950 төгрөгний тавин хувь болох 191475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****т, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгний тавин хувь болох 47475 төгрөгийг гаргуулан хариуцагч ***** нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар 2186757 төгрөгийг хариуцагч *****, ***** нараас гаргуулан Барилгын хөгжлийн төвд олгосугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА