| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00380/И |
| Дугаар | 314/ШШ2025/00290 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00290
2025 05 06 314/ШШ2025/00290
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******** сумын 6 дугаар багт оршин суух, 1984 онд төрсөн, 41 настай, ********од холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 1317935 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ********ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь “********”-тай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 140000525306 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99405434 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 670000 төгрөгийг сарын 2,9%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. “********”-ын зүгээс ********оос зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулахгүй байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар ********ын үндсэн зээлийн үлдэгдэл 670000 төгрөг, зээлийн хүү 543576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104359 төгрөг нийт 1317935 төгрөг байна. ******** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “********” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1317935 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Мобифинанс” ХХК-ийн нэхэмжилсэн 1317935 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 200000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 317935 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********од холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 1317935 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1317935 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “********” ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1317935 төгрөгийг хариуцагч ******** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ********оос 18385.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36771 төгрөгний 50 хувь болох 18385.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА