Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 314/ШШ2025/00298

 

 

 

 

 

 

 

 

2025             05                 08                                           314/ШШ2025/00298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар баг, Онги *** дугаар гудамж ********* тоотод оршин суух, 1996 онд төрсөн, 29 настай, *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын ** дугаар багт оршин суух, 1994 онд төрсөн, 31 настай, *******д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 онд *******тэй гэр бүл болж, 2015 оны 11 дүгээр сард охин *******, 2017 онд хүү ******* нар төрсөн. ******* нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хардаж, сэтгэл санааны дарамтад амьдруулж байсан. Ингээд 2022 оны 12 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байна. 2015 оноос 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд таарамжгүй харилцаанаас болж 3 удаа салах шийдвэр гаргаад гэрээсээ явж байсан ч нөхөр ******* нь ахиж гар хүрэхгүй, сэтгэл санааны дарамт учруулахгүй гэж хэлээд хүүхдүүдээ бодоод эргээд гэртээ очиж байсан. 2022 оны 12 дугаар сараас хойш хоёр хүүхэдтэйгээ ерөөсөө уулзаагүй эцэг хүний үүргээ огт биелүүлээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг *******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр анх 2014 онд танилцаж, 2015 оноос хойш хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2015 онд охин *******, 2017 онд хүү ******* нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Манай эхнэр ******* том хүүхдээ байнга аавынх руугаа явуулчихдаг байсан. Бид хоёрын амьдралд аав, ээж хоёр нь байнга оролцдог байсан. 2022 оны 12 дугаар сарын 19-нд ээж эмнэлэгт хэвтээд ээжийгээ асарч байгаад 3 хоног гэртээ очоогүй. Тэгээд гэртээ очсон чинь манай эхнэр ээжийгээ л гээд гэртээ байхгүй байгаад байна гэж уурлахаар нь хүргэж өгсөн. Гэтэл намайг зодож, нүдсэн гэж эгч ******** худлаа хэлсэн байсан. Би түүнээс хойш эхнэрээсээ эвлэрье гэж зөндөө удаа гуйсан боловч эвлэрэхгүй гэдэг. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд очихоор хүүхдүүдтэй уулзуулдаггүй. Авч очсон зүйлүүдийг хүүхдүүдэд маань өгөхгүй гаргаад шидчихдэг байсан. Миний бие гэртээ ганцаараа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг хамгийн багаар тогтоож өгнө үү. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 11,150 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/82 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Уянга сумын Т.Намнансүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолтууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин *******, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, Уянга сумын өрхийн эрүүл мэндийн тодорхойлолтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: “...хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хардаж, сэтгэл санааны дарамтад амьдруулж байсан...”, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын талаар “...Хамт амьдарч байх хугацаанд би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2015 онд танилцан дотносон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин *******, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү ******* нар төрсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, *******,  ******* нарын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид хамт амьдрах хүсэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  төрсөн охин *******, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******ийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин *******, ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг *******гээр тэжээн тэтгүүлж шийдвэрлэв.

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******гээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

8. Хариуцагч ******* шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч *******г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                           

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  төрсөн охин *******, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх ************* асрамжинд тус тус үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  төрсөн охин *******, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг *******гээр тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******гээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.                     

 

                 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.МӨНХТУЯА