2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 191/шш2025/01086

 

 

2025 02 06

 

191/ШШ2025/01086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** оршин суух ******* ******* овогт Х.Ч******* /регистрийн дугаар:*******/

А.У******* /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.У*******тай 2022 оны 10 сарын 22-нд гэрээ байгуулан 58,500,000 төгрөгийг 2023 оны 3 сар хүртэлх хугацаанд зээлүүлсэн гэрээний хугацаа дуусгавар болсон ч А.У******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалиж өгнө үү. Анх гэрээ хийхэд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 4 хэсэг гудамж 61-1827 тоот гэсэн хаягтай байсан. Одоо Дархан-Уул аймагт Шинэ дархан ХААИС-н замын урд шинэ өргөө орон сууцны барилга бариулж байгаа сурагтай байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Ч******* нь 74,500,000 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.У*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/28119 дүгээр захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29 өдрийн 191/ШЗ2025/05402 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Алтангэрэлийн У*******ын оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Алтангэрэлийн У******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Алтангэрэлийн У*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Алтангэрэлийн У******* /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2.     А. У******* /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА