| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00381/И |
| Дугаар | 314/ШШ2025/00300 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 314/ШШ2025/00300
2025 05 08 314/ШШ2025/00300
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум *** дугаар баг, ********* тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 46 настай, *** холбогдох,
“740000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ***гийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК-ийн захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***гээс А4 хэмжээтэй ламинатор 140000, Epson-3218 маркийн 3 үйлдэлт принтер 600000 төгрөг нийт 740000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “***” ХХК-ийн нэхэмжилсэн 740000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөнөөс 150000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 590000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч ***д холбогдуулан “740000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагаас 150000 төгрөгийг төлж үлдэгдэл 590000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч “***” ХХК-ийн захирал *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “***” ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 740000 төгрөгийг хариуцагч *** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***гээс 11155 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22310 төгрөгний 50 хувь болох 11155 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА