Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 314/ШШ2025/00306

 

 

 

 

2025           05             14                                                 314/ШШ2025/00306

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар баг, 1-6 тоотод оршин суух, 2002 онд төрсөн, 23 настай, ******** холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 1249136 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ********ын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь “********”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 140000929533 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нийт 4 удаагийн хүсэлтээр 720000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ********аас зээлийн гэрээний үүрэгт  1249136 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “***********” ХХК-ийн нэхэмжилсэн 1249136 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 3 хувааж буюу 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 500000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 549136 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 1249136 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1249136 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “********” ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1249136 төгрөгийг хариуцагч ******** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ********аас 17264.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34529 төгрөгний 50 хувь болох 17264.5  төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА